Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Янкович анх удаагаа шигшээд …

GD Star Rating
loading...

US open -ий хагас шигшээд шалгарсан хоер орос бүсгүйчүүд аль аль нь цааш шалгарч чадсангүй. Олимпийн наадмын аварга Дементьева ,Сербийн Янкович -т  6 -4 6 -4 -р ялагдлаа. Ингэснээр Янкович өөрийн карьертаа анх удаа Их Дуулгын шигшээд шалгарч байгаа ба тоглолтын дараа үзүүлсэн амжилттдаа тун сэтгэл өндөр байгаагаа мэдэгдсэн юм.

The image “http://www.usopen.org/images/pics/large/b_0905_033_jankovic.jpg” cannot be displayed, because it contains errors.”Үнэхээр баяртай байна , миний нулимс хариугүй гарах нь ,
үнэнийг хэлэхэд шигшээ тоглолтонд  би бага зэргийн сэтгэл хөөрөлтэй оролцох байх’
‘Таван удаа хагас шигшээд шалгарч байсан ч би Их дуулгын шигшээд огт шалгарч үзээгүй байсан , одоо би чадлаа итгэмээргүй юм ‘

Мөн ямар ч тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчдад нэр дэвшдэг , дүү Уйлиамс ,хагас шигшээд учраа таарсан Динара Сафина -г хоерхон сетэд 6 -3 6 -2 илт илүүрхэн ялж Серби бүсгүйтэй энэ жилийн сүүлчийн Их Дуулгын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Уйлиамс Америкийн нээлттэй тэмцээнд 2002 онд түрүүлснээс  хойш олигтой амжилт гаргаагүй болохоор ихэнх сонин хэвлэлүүдээр Серена эргэн ирлээ гэж бичиж байна

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд хагас шигшээн тоглолтууд хараахан явагдаагүй байгаа ба Надаль – Мюрреи  Федерер – Жойкович гэсэн гал гарсан тулаанууд ыг дэлхий нийт чигээрээ сэтгэл догдллон хүлээж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: