Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » F-1 фото, Мэдээ, Формула-1 » Бельгийн гран-прид баяр гуниг ээлжлэв.

GD Star Rating
loading...

Спа-Франкоршамп тойрог зам 1950 онд  байгуулагджээ. 1970 он хүртэл 18 гран-при зохиогдож,түүнээс хойш замыг шинэчилэн засварлаж 1983 оноос  Формула-1  хүлгүүдийг дахин хүлээн авдаг болсон байна.2003,2006 онуудад  зайлшгүй хийж өөрчлөх  барилгын ажлаас  үүдэн  Бельгийн гран-при зохиогдоогүй юм.
 Арденийн ой дундуур  7 км үргэлжлэх Спа-Франкоршамп уралдааны тойрог нь   Формула-1 гран-пригийн  хамгийн урт зам юм. Замын  эргэлтүүд ,шулуун хэсэг нь нэн сонирхолтой  болхоор олон   нисгэгчдийн  хамгийн дуртай уралдах газар гэдэг.
Анхны гран-при 1950 онд явагдаж, Хуан Мануэл Фангино (Альфа Ромео) гарааны түрүүг авч, Нино Фарина (Альфа Ромео) уралдаанд түрүүлжээ.

Замын урт-7.004 м
Тойрог-44
Нийт зам-308,052 км
Bus-Stop
Асфальтын чанар -хувирамтгай
Дугуйны хольц-холимог
Дугуйны элэгдэл-дунд
Тоормосны элэгдэл-дунд
Бүтэн хаазлах хувь-70 %
Хамгийн өндөр хурдны хэмжээ-310 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -1.865 метр (24 сек)
Шатхуун зарцуулалт-өндөр
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-9
Баруун тийш эргэлт-10

Бямба гаригын байрлал эзлэх уралдаанд Л.Хэмилтон тэргүүлж түүний араас, одоогоор  ДА-гын титмийн төлөөх гол өрсөлдөгч Ф.Масса удаалсан.Х.Ковалайнэн Б3ыг  К.Райконэн Б4 ийг ,Н.Хайдфэлд,ФАлонсо нар Б5,Б6 д оров.Дөрөвдүгээр эгнээг М.Веббер ,Р.Кубица нар эзэлж ,Торро Россогийн хоёр нисгэгч С.Боурдэ,С.Веттел  нар шилдэг аравт багтан Б9,Б10 т орсон билээ.Энэ удаа Тоёота,Рэд Буллын машинууд топ араваас гадна хоцорсон юм.

Ням гариг

 Гараан эхлэхэд Л.Хэмилтон байраа хамгаалан амжилттай сугаран гарч чадсан.Эхний эргэлтэнд түүний ард талд бөөн бужигнаан болж ,Н.Ковалайнэн,Н.Хайдфэлд нар шүргэлцээд авлаа .Я.Трулли пуужин мэт харван урагшилсан ч  замын баруун талыг барьж довтолсон С.Боурдэд тоншуулан зам дээр эргэлдээд, цаашаа хөдөллөө.Ф.Алонсо, С.Боурдэ нар нилээд хэдэн өрсөлдөгчөө ардаа орхин урагшилсан байлаа. Н.Хайдфэлд,С.Веттел нар тэр  гүйцэгдсэн өрсөлдөгч нь байлаа. Ф.Масса ,гараанаас үргэлжлэх шулууны эхлэлд  К.Райконэнд гүйцэгдэв. Райконэн,Массаг гүйцсэний дараа Л.Хэмилтонийг даруй нэхэж шулууны төгсгөлд  Хэмилтоныг гүйцэж уралдааны хошуучилж эхэлсэн юм.Эхний тойрогт К.Райконэн,Л.Хэмилтон,Ф.Масса,Ф.Алонсо ,С.Боурдэ,М.Веббер,Н.Пикэ нарын цаг түрүүлэн хэмжигдэв.

Х.Ковалайнэн  гараан дээр алдсан байраа эргүүлэн авхаар дайруултууд хийж явсаар М.Вебберийг мөргөж орхив.Тэр энэ үйлдэлдээ  цэнэглэх зогсоолоор нэвт өнгөрөх торгууль хүртсэн юм.

Райконэн маш хурдтай байгаа нь илт мэдэгдэнэ.Хэд хоногын өмнө  Монцагын туршилтын үеэр Ферраригийн босс Лука де Монтоцэмола ,сүүлийн үед Италийн хэвлэлээр багагүй шүүмжлүүлсэн К.Райконэнийг өмгөөлсөн үгс унагаж байсан.Тэрээр Ферраригийн гараажинд залрахдаа “Кимигийн талаархи шүүмжлэлүүд , Фэлиппо Инзагийг  Ювэнтус Туринд байсан үеийг санагдуулж байна” ” Хэрвээ тэр гурван тоглолт дарааллан бөмбөг оруулахгүй бол бүгд л түүнийг  шүүмжилдэг байв” “Түүнийг дэлхийн аварга гэдгийг мартаж болохгүй.Олон хүн үүнд итгэлтэй  биш байсан ч  тэрээр Феррарид ирсэн эхний жилээ аварга болсон.Бельгид ялалт байгуулна гэдэгт нь найдаж байна.Тэр ямар ч хямралд  ороогүй “гэж хэлж байсан .Мөн ирэх улиралд Ф.Масса,К.Райконэн нар Феррарид уралдах болно гэдгийг бататгасан юм.Магадгүй эдгээр үг Райконэнд  багагүй итгэл ,найдвар  сэтгэлийн дэмжлэг болсон байж болох юм.

Ихэнхи нисгэгчид хоёр удаан цэнэглэх тактиктай байлаа.Райконэн сүүлийн удаа цэнэглээд хатуу хольцтой дугуй сольж авсан.Энэ нь түүний хурдыг мэдэгдхүйц сааруулж байсан юм.Л.Хэмилтон ямх ямхаар түүнд ойртож байлаа.Уралдааны

төгсгөл хэсэгт бороо орхыг мэдэгдэв. Бага багаар дусалж эхэлсэн бороо замыг гулгаатай болгож байв.Сүүлийн 5 тойрог үлдэхэдК.Райконэн  ,Л.Хэмилтоний ард нь тун ойрхон иржээ.Гурван тойрог үлдээд байхад Л.Хэмилтон Bus-Stop  догол дээр довтолход нь К.Райконэн зүүн талаа   хамгаалан эргэлээ.Л.Хэмилтон  замын гадна талаар  товчилон урд нь гараад эргээд Райконэнд гүйцэгдээд удалгүй довтлон урд нь гараад авлаа. Бороо ширүүсч зам бүр нойтон болжээ.Л.Хэмилтон  замаас гулган гархад,Райконэн урд нь гарлаа. Одоо Райконэн эргэлдэж Хэмилтоныг урдаа алдав.Маш сонирхолтой төгсгөл болж байв.Гэтэл  К.Райконэн замаас гаран хана мөргөн маш  харамсалтайгаар уралдааныг орхив.Л.Хэмилтон сүүлийн тойрогтоо    зугуухан бариаг чиглэсээр  явлаа.Нэг  илүү хаазлах ,алдаа гаргасан тохиолдолд замаас гархаар байлаа.Ф.Масса мөн аажмаар урагшилна.

Тэр хооронд борооны дугуй сольж амжсан Н.Хайдфэлд бусдыг хайр найргүй гүйцэн давхиж явна. Хэрвээ дахин нэг тойрог дутуу байсан бол Н.Хайдфэлд түрүүлэх боломжтой байв.

15.26 Л.Хэмилтон  барианд орж түрүүлэн ,Масса удаалж, Н.Хайдфэлд БМВ-гийн тактикчдийн ачаар Б3 т орж шагналын тавцанд гархаар болов.

  Уралдааны дараа Л.Хэмилтон 4,5 тойрог дутуу байхад хөдөлгүүрийн эргэлтээ хязгаарлан ,мотороо гамнах талаар бодсон гэж ярьжээ.Гэхдээ бас  бороо орхыг хүлээн азнаж   байсан гэнэ.Бороо л түүний түрүүлэх найдвар байж.Зам нойтон болж эхлэхэд К.Райконэн эргэлтэн дээр түүнээс хожуу тоормослож байсан нь  нэмэр болсон ба  түүний   машин цаг алдалгүй эргэж чадаж байсан нь ойртон довтлох боломж өгсөн байна.

Л.Хэмилтоны баяр хөөр тун богинохон болж өнгөрлөө.Замын коммисаарууд уралдааны дараа, Л.Хэмилтон Bus-Stop доголд  К.Райконэнийг  хэрхэн гүйцсэн үйлдлийг нягтлахаар болсноо мэдэгдсэн юм.Тэд хэлэлцсэний эцэст  Л.Хэмилтонд 25 секундын торгууль оноон, Белгийн гран-прид түрүүлснийг хүчингүйд тооцоод гуравдугаар байрт ухраан Ф.Массаг ялагчаар тодруулжээ.

Ингэснээр Л.Хэмилтон (76),Ф.Масса (74)  хоёрхон онооны зөрүүтэй болов.

Тсёотагын Т.Глок шар далбаатай хэсэгт гүйцэж түрүүлсэн учир мөн Хэмилтоны  ижил торгууль оноосон байна.

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. tugsoo says:

    uu massa turuulchihsun yomuu?tegeh geed baisiinmaa,ene hamilton

    GD Star Rating
    loading...
  2. uugii says:

    yamar zailtsan yum be hamilton tertee tergui raikonenig guitstsen l bsan shd massa ugaasaa chadahgui shdee za yahav ugaasaa hamilton avarga boloh yum chini F1in holboo er ni ferarrid iluu handdag yum oo harj l bgarai hamilton hen bilee dee

    GD Star Rating
    loading...
  3. Massa ch poshiichloo shu.
    Ghde McLaren davj zaaldah bh.
    Ferarrigiin tald FIA ilerhii bdg gd l bdiin.
    Yu boloh yum bgn.
    Ene 7 honogjin shuugih yum blda.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: