Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Рожерийн 13

GD Star Rating
loading...

1881 онд анх удаагаа зохиогдож байсан Америкийн нээлттэй тэмцээн 24000 хүний суудалтай “Артур Эйш”-ийн нэрээр нэрлэгдсэн кортод эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтоор орон нутгийн цагаар даваа гаригт өндөрлөлөө.

Шигшээ тоглолтонд дэлхийн номер 2 чансаатай Швейцарийн Рожер Федерер, номер 6 чансаатай Их Британий Энди Мюррей нар тоглож, ур чадвар, тактик, туршлагын илүүгээр Швейцари эр 3 сэтэд дараалан ялалт байгууллаа. Номер 2 чансаатайгаар хамгийн сүүлд энд Андре Агасси 1999 онд аваргалж байжээ.

Ийнхүү агуу Рожер энд тэртээ холын 1924 онд Билл Тилден 5 дахиа дараалан түрүүлснээс хойшх мөн амжилт үзүүлсэн анхны тоглогч болсноор барахгүй “Их дуулга”-аас нийтдээ 13 дахь түрүүгээ авч, Пит Сампрасын дээд амжилтын ар шилэн дээр ирж байна. Сампрас “Их дуулга”-д 14 түрүүлж байлаа. Федерер Нью-Йоркийн уг тэмцээнд хамгийн сүүлд 2003 онд Аргентиний Д. Налбандянд хожигдсоноос хойш 5 жил, 34 тоглолт босоо явна.

Шигшээ тоглолтонд шалгарсан Энди Мюррей нас залуу, цус шингэн. Гол амжилтууд нь өмнө нь байгаа. “Их дуулга”-ын шигшээд ердөө анх удаагаа л шалгарч үлдсэн, өмнө нь дээд тал нь шөвгийн 8-д л үлдэж байлаа. Харин Федерерийн хувьд энэ нь 17 дахь шигшээ тоглолт нь байлаа, “Гранд слам”-ын. Нөгөө талаар Рожер энэ жил “Их дуулга”-д түрүүлээгүй байсан ба 2002 онд л хамгийн сүүлд хоосон үлдэж байсан байна.

Федерер – Мюррей нар өмнө нь 3 тоглож, Британи нь 2 хожоод байсан байна. Харин “Их дуулга”-ын шигшээ гэж ямар байдгийг Федерер залуу тамирчинд нэг удаа мэдрүүллээ.

Ийнхүү энэ оны 4 “Их дуулга”-ын 2-ыг нь Рафаель Надаль, 1-ыг нь Новак Жокович, 1-ыг нь Рожер Федерер авлаа.

Америкийн нээлттэй тэмцээний даваа гаригт өндөрлөсөн хамгийн сүүлийн тохиолдол нь 1987 онд болсон ба энд Иван Лендл Матс Виландерийг хожиж байж.  Борооны улмаас зарим тоглолт хойшилсон тул энэ удаа орон нутгийн цагаар даваа гаригт өндөрлөсөн болно.

“US Open”-той холбоотой зарим нэг мэдээллээс дурьдвал:

- Энэ тэмцээн 1978 оноос хойш хатуу гадаргуутай корт дээр явагдах болсон.

- Бусад 3 “Их дуулга”-аас ялгаатай нь сүүлчийн 5 дахь сетэд ч гэсэн тай-брейк ашигладаг.

- Нийт шагналын сан нь 19 сая доллар ба эрэгтэй, эмэгтэй аваргууд адилхан 1.5 саяыг авдаг.

- Тоглогч шүүгчийн заалтанд эргэлзвэл зөвшөөрсөн хязгаартайгаар   тухайн моментийн replay-г 3D технологи ашигласан байдлаар үзэх боломжийг энэ тэмцээнд 2006 онд анх нэвтрүүлсэн.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: