loading...
Ертөнцийн дөч дэх бүслүүр дээр орших
Итали орон юутай сайхан улиралтай вэ…
Дээд ангилалынхан маань, хөгшин европын уйтгартай тэнгэрийн нулимсанд үдүүлээд, өмнө зүгийн нарлаг Италийн Монцад хүрэлцэн ирцгээлээ. Сая Монцад 26.08-29.08 хооронд 10 баг, гурав хоног туршилтаа амжилттай хийсэн юм.Одоо жинхэнэ уралдаандаа зэхэцгээж эхэллээ.
1922 оны 9 сарын 3 нд Майландаас хойд зүгт орших жижиг хот Монцад 6 км үргэлжлэх Autodromo Nazionale Monza хэмээх уралдааны зам нээгдсэн юм.Анх 1950 оноос Формула-1 Италийн гран-при зохиогдож эхлээд уламжлал болон явагддаг болсон.Монцагын шулуун хэсэгт, өндөр хурданд хүрдэг.Энд хийсэн тэмцлээс болж олон аюултай ослууд гарч байлаа.Ийм хүнд осолд нисгэгчид төдийгүй үзэгчид амь үрэгдэж байв.1961 онд Монцад, Германы нисгэгч Вольфганг фон Трипс ганцхан ялалт байгуулхад ДА-гын титмийг хүртэх боломжтой болсон байлаа. Харамсалтай нь хоёрдах тойрогт Жим Кларктай мөргөлдөн хүнд осолдон, машин нь үзэгчдийн зогсож байсан хаалтыг даван оджээ.Формула-1 ийн “хар цаг үе” нэрлэгдсэн энэ осолд 15 үзэгч амиа алдан ,60 гаруй үзэгч гэмтжээ.Вольфганг фон Трипс өөрөө газар дээрээ нас барсан юм.Үүний дараагаар 1970,1974,1978 онуудад нисгэгч нар амиа алдсан тохиолдолууд гарсанюм.Олон удаагын аюултай ослуудаас үүдэн аюулгүй байдлын нөхцлийг сайжруулан,замыг өөрчлөн, засварласаар өнөөгийн төрхийг олсон байна.
Монцагын зам нь богино эргэлт цөөнтэй,шулуун замтай юм. Энэ нь яг Ферраригийн онцлогт тохирсон мэт.Феррари гэртээ хийх уралдаанд ялалт авах магадлал өндөр.Гэхдээ өнгөрсөн улиралд Монцад МкЛарэний хоёр, хос ялалт авч байсан билээ.
Замын урт-5.793 м
Тойрог-53
Нийт зам-306,720 км
Асфальтын чанар -тэгш
Дугуйны хольц-хатуу
Дугуйны элэгдэл-бага
Тоормосны элэгдэл- өндөр
Бүтэн хаазлах хувь-70 %
Хамгийн өндөр хурдны хэмжээ-351 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -1.320 метр (16 сек)
Шатхуун зарцуулалт-өндөр
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-4
Баруун тийш эргэлт-17
Албан ёсны хуудас http://www.monzanet.it/
loading...





