loading...
- Нью Жерси Нетс 2002, 2003 онуудад “Дорнод” бүсийн аварга болж байсан хэдий ч түүнээс хойш зогсолтгүй уруудсаар байгаа. Энэ багт гялалзаж байсан Жейсон Кидд, Ричард Жефферсон, Кеньон Мартин нар хэдийн өөр өөр багуудад очицгоосон. Ингээд Винс Картер тулах түших ханьгүй үлдсэн гэхэд болно. Үүндээ тэрээр сэтгэл дундуур байгаа бөгөөд цаашид энд тоглох нь Картерт утгагүй санагдаж байгаа бололтой. Хэдий тэр од тоглогч боловч хурц од байхаа больсон, мундаг нисдэг үе нь ч өнгөрсөн. Одоо түүнд амжилт л чухал. Картер Нетсээс явах байх аа. Магадгүй улирлын дундуур.
- Нэгэн цагт лигийн хаан шахуу халгиж, цалгиж явсан Шакил О`Нил одоо тайлах тухайгаа ярьж байна. Гэхдээ Шакын фэнүүд санаа зоволтгүй, ямар ч гэсэн 2 жил тоглох болно. “Миний сагсан бөмбөгийн кареер 735 өдрийн дараа дуусах болно, тэгээд би боловсролтой хүн болно. Хуулийн чиглэлээр мэргэших болно” гэжээ. Мань Шак зодог тайлаад цагдаа болно гэж ярьдаг нэгэн.
- Андре Миллерт одоогоор баг нь гэрээг нь сунгах талаар ямар нэгэн санал тавиагүй, яриа хэлэлцээр хийгээгүй байгаа ч Филлид үлдэх сонирхолтой байна. “Би эндээ үлдэх бодолтой, би багтаа дуртай. Бүх л тоглогчид тогтвортой байдлыг хүсдэг” гэжээ. Элтон Брэндийг энэ зун авснаар Филадельфи “Дорнод” бүст топ багийн нэг болоод байгаа бөгөөд Брэнд болон Андре Игуодалаг холбогчийн хувьд удирдан тоглох нь Миллерийн хувьд таалагдаж байгаа биз ээ.
- Лигийн 3 удаагийн аварга Сэм Кассель нэг жил тоглосны дараа Селтикс багтаа туслах дасгалжуулагчаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгджээ.
-Аллен Айверсон Виллановад байдаг, Филадельфигээс баруун хойшоо 20 милийн зайтай орших байшингаа зарахаар болжээ. 1991 онд баригдсан, Франц стилийн, 4 давхар хаусаа 2003 онд 5 сая доллараар авч байж. Авснаасаа хойш дуу бичлэгийн студитэй болсон гэх мэт өртөг нь нэмэгдсэн ч 33 настай хамгаалагч уг хөрөнгөө ердөө 4 сая доллараар үнэлж байгаа юм байна.
-НБА-ын супер од ЛеБрон Жеймс загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Ральф Лорентэй нэг баг болон ажиллаж, түүний Нью-Йорк дахь гэрт нэгэн сангийн үйл ажиллагаанд оролцсон байна. Энд олон алдартай зочид цугласны дотор реппэр Jay-Z, мөн “Vogue”-ын Anna Wintour нар байжээ. Загвар зохион бүтээгчийн бүтээлүүд, мөн Жеймсийн гарын үсэг бүхий бөмбөг зэргийг зочид худалдан авч, орлого оруулжээ. ЛеБроны нэрээ “сараачсан” бөмбөг 1000 доллар хүрч байсан байна.
-Лейкерс чандмань эрдэнэ Андрью Байнумтайгаа 5 жилийн 80 орчим сая долларын гэрээ хийж магадгүй. “Бид түүнийг ирээдүйд энэ багтаа байгаасай гэж хүсч байна” гэж багийн менежер Мич Купчак хэлжээ. Хэрэв Лйекерс гэрээг нь сунгаж чадахгүй бол энэ улирлын төгсгөлд Байнум давуу эрхт чөлөөт агент болох юм. Лейкерс мэдээж үүнийг хүсэхгүй, түүнтэй 10 сарын 31-ээс өмнө гэрээнийхээ талаар тохиролцохыг эрмэлзэх нь тодорхой.
- Давуу эрхтэй чөлөөт агент Бен Гордоныг Майами Хит сонирхсон байна. Бен Гордон илүү их мөнгөн дүнтэй гэрээ хийхийг хүсч байгаа ч Буллз баг нь түүнд ихийг өгөх сонирхолгүй байгаа юм.
- Орландо Мэжик багийн довтлогч Пэт Гаррити энэ багт 9 жил лигт тоглосны эцэст зодог тайллаа. 1999 оны драфтаар Пенни Хардуэйн наймаанд оролцож Мэжикт ирж байсан Пэт 513 тоглолтыг Мэжикт хийсэн нь багийн түүхэнд 2-т орох үзүүлэлт юм байна.
loading...







oo saihan medee ugsund thanks.
loading...
П.Гаррети яасан юм бол. учиргүй хөгшөөгүй ш дээ. Бэртэл гэмтэлэй байгаа юм байх даа.
loading...
sain sain iverson chamd baishingaa zarhad amjilt hvsie
nadaa mongo baisan bol bi avmaarl bna daaa tiimeee
loading...
ter lakers-iin hvseed baigaa center ni sain togolj chadahgvi bol yanaa lekars shatlaa
tehdeee zvgeerei Mihm baigaa ym chin alaad ognoo ha ha ha ha
tehdee Mihm chin sain ym bainlee nadaaa hojigdog sain sain lekars 1eer shatand hojignooo basal sain shvv tiimeee
ta nar aztai shvv he h e
loading...