Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Себастьян Феттель шуугиан тарив

GD Star Rating
loading...

Себастьян Феттель Италийн гран-пригийн  гарааны түрүүг авч, К.Райконeн,Л.Хэмилтон нар шилдэг аравт багтсангүй.

М.Веббер,С.Феттель,Х.Ковалайнэн

Уг нь Монцад улиралын энэ үед  намрын шар наран ээсэн тааламжтай өдрүүд болдог шиг санагдана. Байгаль ээжийн   харамгүй хайрласан  хур бороо, ДА-гийн төлөөх тэмцлийг улам сонирхолтой болгож орхив уу гэж бодогдхоор. Сүүлийн таван уралдаанд үзүүлэх амжилт нь  багууд  болон нисгэгч  бүрт чухал юм. Монца бол энэ улиралын европод хийж байгаа сүүлийн уралдаан билээ.
Хоёрхон жилийн өмнө Минарди багийн суурин дээр  байгуулагдсан Торро Россо хэмээх энэ бяцхан баг өнөөдөр түүхэндээ анхны удаа гарааны түрүүг,С.Феттелийн хамтаар  авлаа.Хэдий цаг агаарын муу нөхцөлд тэдэнд  давуу тал болсон  ч машин нь өдрөөс өдөрт сайжирч байгаагын нэг жишээ энэ юм.  Торро Россогийн хоёр нисгэгч ,сүүлийн гурван уралдаанд дарааллан  шилдэг аравт багтсан нь тохиолдолийн хэрэг биш .Авьяаслаг нисгэгч С.Феттель үүнд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа.Мөн түүний хамтрагч С.Бурдэ хоосонгүй эр гэдгээ ч харуулж Б4 т орсон.С.Феттелийг ,их М.Шумахерийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж ярьцгаадаг нь ортой байж магад.С.Феттелийн энэ амжилт  нь  М.Шумахераас хойш германчуудын авсан анхны гарааны түрүү болж байна. Мөн тэрээр  гарааны түрүүг авсан хамгийн залуу нисгэгч боллоо.

Баасан гаригын  нэгдүгээр  туршилт Бямба гаригын гуравдах туршилт  бороонд  болж өнгөрсөн.Тэгхээр багууд  цаг агаарын болзошгүй онцгой нөхцөлд бэлтгэсэн нь ойлгомжтой.
Бороонд сайн  сурцтай уралддаг нисгэгчид үүнд санаа зовоогүй харин арга туршлага багатай нь  бороо орхоос болгоожилж байлаа. 14 цагаас эхэлсэн байрлал эзлэх уралдаан  нэгдэх шалгаруулалтаас  А.Сутил,Ж.Баттон ,К.Накажима,Р.Барикэлло,Н.Пикэ нар хасагдав.
С.Феттелийн сенсаацийн хажуугаар Л.Хэмилтон,К.Райконэн  нар шилдэг аравт багтаж чадаагүй нь бас л шуугиатай  явдал болж байна. Хоёрдахь шалгаруулалтад  Л.Хэмилтон Intermediates буюу хагас борооны дугуйтай тойргоо хийж эхлээд нойтон зам дээр  амжилт олж чадаагүй.Дараа нь борооны дугуйгаа сольсон боловч бороо ширүүсч, зам хэтэрхий устай болсон юм.Ингээд Макларэний инженерүүдтэй хамт шийдсэн  буруу тооцооноосоо  болж,  титэм горилогч маань Q-2 оос хасагдаж Б15 д оров.Машинууд зам дээр гулгаж эргэлдэх нь хэвийн үзэгдэл болсон байв.К.Райконэн мөн Q-2 оос хасагдсан ба Хэмилтоний урд Б14 ийг эзлэв.К.Райконэн тун болгоомжтой явж байсан нь урдхи уралдааны гашуун туршлагаас үүдэлтэй байх дээрээс нь түүний машиныг их шатахуунтай гэж таамаглаж байна.Р.Кубица , Б10 Ф.Массагын хойно таслагдаж Б11т орж, харин Ж.Физикэлла  Б12 ийг эзлэж Форса Индиа баг  анхны удаа  Q-2 т шалгарлаа.
Q-3 сүүлийн шийдвэрлэх үед С.Феттель тун итгэлтэй,чамбай бөгөөд хурдтай давхиж гарааны түрүүг авсан юм. Ф.Масса,Х.Ковалайнэн,Ф.Алонсо нарын  хэн ч С.Феттелийг давж чадсангүй.
Хэрвээ  уралдааны үед цаг агаар тааламжгүй  бороотой байвал С.Феттель түрүүлэх магадлал бий гэж зарим шинжээчид үзэж байна.Гэхдээ Х.Ковалайненд ч бас түрүүлчих  боломж бий.Хойд талд ямар ч байсан ширүүн тулалдаан болох  байх.К.Райконэн,Л.Хэмилтон нар осолдохгүй гэх баталгаа алга .Тэд тун аюултай хэсгээс гараагаа хийнэ.Энэ бол Массад олдож байгаа сайхан боломж юм.Хэрэв бороо орохгүй  хуурай уралдаан болвол  Феррари   Макларэний хувьд гүйцэж түрүүлхэд нь эрсдэл багатай  ашигтай юм.
Зарим багууд нэг удаа цэнэглэх тактик баримтлах төлөвтэй.

Ба

Н\Д

Нисгэгч

Баг\Мотор

Д

Цаг

Х\Х

Т

1

15

С.Феттель

Торро Россо\ Феррари

Б

1:37.555

28

2

23

ХКовалайнэн

МкЛарэн\ Мэрсэдэс

Б

1:37.631

+ 0.076

24

3

10

М.Веббер

Рэд Булл\Рэно

Б

1:38.117

+ 0.562

23

4

14

С.Бурдэ

Торро Россо\ Феррари

Б

1:38.445

+ 0.890

28

5

7

Н.Росберг

Уиллямс\Тоёота

Б

1:38.767

+ 1.212

28

6

3

Ф.Масса

Феррари\ Феррари

Б

1:38.894

+ 1.339

29

7

11

Я.Трулли

Тоёота\ Тоёота

Б

1:39.152

+ 1.597

26

8

5

Ф.Алонсо

Рэно\Рэно

Б

1:39.751

+ 2.196

28

9

12

Т.Глок

Тоёота\ Тоёота

Б

1:39.787

+ 2.232

28

10

3

Н.Хайдфэлд

БМВ Заубэр\БМВ

Б

1:39.906

+ 2.351

26

11

4

Р.Кубица

БМВ Заубэр\БМВ

Б

1:36.697

-0.858

21

12

21

Ж.Физичэлла

Форса Индиа\ Феррари

Б

1:36.698

-0.857

19

13

9

Д.Култард

Рэд Булл\Рэно

Б

1:37.284

-0.271

21

14

1

К.Райконэн

Феррари\ Феррари

Б

1:37.522

-0.033

21

15

22

Л.Хэмилтон

МкЛарэн\ Мэрсэдэс

Б

1:39.265

+ 1.710

19

16

17

Р.Баричэлло

Хонда\Хонда

Б

1:36.510

-1.045

12

17

6

Н.Пикэ

Рэно\Рэно

Б

1:36.630

-0.925

13

18

8

К.Накажима

Уиллямс\Тоёота

Б

1:36.653

-0.902

13

19

16

Ж.Баттон

Хонда\Хонда

Б

1:37.006

-0.549

13

20

20

А.Сутил

Форса Индиа\ Феррари

Б

1:37.417

-0.138

12

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Сонин уралдаан болнодоо

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: