loading...
Монцагийн гран пригийн байрлал тогтоох уралдааныг бороо орвонгоор нь эргүүлж орхив. Лидерүүд болох Кими Райкконен, Льюс Хэмилтон, Роберт Кубица нар эхний 10-т ч багтаж чадсангүй, өөрөөр хэлбэл Q-3 луу орж чадсангүй. Тэдний зохих ёсны амжилтаа гаргахад нь бороо саад болсон нь тодорхой. Харин борооны чөлөөнөөр, зам гайгүй хуурай байх үед тойргоо хийж байсан Торро Россо багийн Себъястан Веттель 22 дахь гран придээ оролцохдоо анхныхаа поул позишныг авлаа. Түүний хажууд МакЛарены Хейки Ковалейнан, арын эгнээнд Ред Буллын Марк Уэббэр,бас нэгэн Торро Россо Себъястан Бурде нар зогсох нь. Аваргын төлөө өрсөлдөөнийг тэрүүлж байгаа Хэмилтон дөнгөж 15-д буюу кареерийнхаа хамгийн муу байрлалаас маргааш хөдлөх нь. Райкконенд ч Хэмилтоноос дээрдээд байх юмгүй, 14-р байранд орсон. Тэгвэл Хэмилтоны гол өрсөлдөгч Фелиппе Масса 6-р байрнаас хөдөлнө. Энэ нь түүнд ДАШТ-ыг тэргүүлэх боломжийг олгож магадгүй юм.
Торро Россо бол Ферраригийн дагуул баг бөгөөд тийм болохоор нутаг дээрээ уралдаж байгаа. Поул позишнд түрүүлсэн Веттель “Энэ бол зүгээр л гайхамшиг. Би хэзээ ч поулыг тэргүүлнэ гэж мөрөөдөж байсангүй. Скудерри Феррариг бүгд мэддэг, одоо харин Скудерри Торро Россог хүмүүс мэддэг болох нь” гэжээ.
Монца (Итали)
|
58-дахь удаагийн ДАШТ. “Формула-1″ |
|
14-дэх гараа |
|
“Гран-при Итали” |
|
Байрлал тогтоох уралдаан |
|
1. Феттель (Герман, “Торо Россо”) – 1.37,555 |
|
2. Ковалайнен (Финлянд, “Макларен”) – хоцорсон хугацаа 0,076 |
|
3. Уэббер (Австрали, “Ред Булл”) – 0,562 |
|
4. Бурдэ (Франц, “Торо Россо”) – 0,890 |
|
5. Росберг (Герман, “Уильямс”) - 1,212 |
|
6. Масса (Бразил, “Феррари”) – 1,339 |
|
7. Трулли (Итали, “Тойота”) – 1,597 |
|
8. Алонсо (Испани, “Рено”) – 2,196 |
|
9. Глок (Герман, “Тойота”) – 2,232 |
|
10. Хайдфельд (Герман, “БМВ-Заубер”) – 2,351 |
|
11. Кубица (Польш, “БМВ-Заубер”) |
|
12. Физикелла (Итали, “Форс Индия”) |
|
13. Култхард (Их британи, “Ред Булл”) |
|
14. Райкконен (Финлянд, “Феррари”) |
|
15. Хэмилтон (Их британи, “Макларен”) |
|
16. Баррикелло (Бразил, “Хонда”) |
|
17. Пике (Бразил, “Рено”) |
|
18. Накаджима (Япон, “Уильямс”) |
|
19. Баттон (Их британи, “Хонда”) |
|
20. Сьютиль (Герман, “Форс Индия”)
|
loading...







arai ch dee HAMILTON 15 gne uu yamar azgui yum de ene boroo yooy
loading...
Ene uraldaand hoiguur bair ezeldeg baguudad ert garch toirgoo hiideg n aziin tenger iveej, syyld n herhen ymar hugacaar davhij bair ezeldeg lideryyded borootoi yed davhin tsag avch chadalgyi ylagdjee huurhiis…
loading...