Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Шатар, даам, хөлөгт тоглоом » Д.Эрдэнэбилэг найм дахиа түрүүлэв

GD Star Rating
loading...

М.ОРГИЛ (2008-09-11)

Есдүгээр сарын 1-9-нд Нийслэлийн боловсролын газарт даамын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин (урьдчилсан шатнаас шалгарсан тоглогчид болон ноднингийн медальтнууд) тойргийн журмаар өрсөлдөв.  Эрэгтэйчүүдээс “Скайтел” компанийн тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг гараанаас эхлэн хошуучилсаар боломжит 26 онооноос 22-ыг аван найм дахь удаагаа улсын аварга болсон бол мөнгө, хүрэл медалийг “Таван цагариг” сонины даамчин спортын мастер Р.Манлай 17, “Хас-Мегаватт” компанийн тамирчин ДДХМ Д.Баттулга 16 оноогоор хүртсэн. Дашрамд сонирхуулахад эдгээр гурван тамирчин өнгөрсөн жилийн УАШТ-д мөн л эхний байруудыг эзэлсэн билээ.  Харин эмэгтэйчүүдийн тэмцээний аварга сүүлийн мөчид л тодорсон. Улсын дөрвөн удаагийн аварга, “Хангарьд” спорт клубийн тамирчин ДДХМ С.Саранцэцэг, 2007 оны улсын аварга Баянгол дүүргийн даамчин СМ Ц.Энхзаяа, Баянзүрх дүүргийн дэд мастер Б.Нандинцэцэг нар ижилхэн 14 оноотой гарсан бөгөөд цэвэр хожлын илүүгээр Б.Нандинцэцэг анх удаагаа улсын аварга болов. 15 настай тэрбээр эл амжилтаараа спортын мастер цолны болзлыг шууд хангасан бол дөрөвдүгээр байр эзэлсэн түүний төрсөн эгч дэд мастер Б.Нандин-Эрдэнэ мөн мастер боллоо.  Тэмцээнийг 40 жилийн ойгоо тэмдэглэж буй ТЭЦ-3 компани, Ш.Отгонбилэг агсны нэрэмжит “Монгол XXI” сан ивээн тэтгэсэн юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: