loading...
Испаний Ла Лигийн 2-р тойргийн тоглолтуудын тоймыг хүргэе.
Барселона 1-1 Рэсинг Сантандер
Ла лигийн 2-р тойрогт Каталончууд өөрийн алдарт Камп Ноу цэнгэлдэх хүрээлэндээ Рэнсингийг хүлээн авч тоглолоо. Долоо хоногийн дундуур болсон шигшээгийн тоглолтуудаас шалтгаалан Барселоны багт Педрито, Сержи зэрэг залуус дебьют ээ хийсэн бол энэ улиралд Барсагийн төлөө х үчин зүтгэхээр болсон Хлеб Кэйта Пикью нарын мөн л дебьют тоглолт болжээ. Барса Месси, Маркьюз нарын гол тоглогчидгүйгээр тоглолтыг эхлүүлжээ. Каталончууд тоглолтын туршид 75%д нь бөмбөг эзэмшиж, хаалга руу нийт 18 удаа цохилт гүйцэтгэсэн ч аз тэдний талд байсангүй ердөө ганцхан гоолыг торгуулийн цохилтоор оруулсан бол Рэсинг хаалга руу цохисон 2 цохилтынхоо нэгийг гоол болгож чадаснаар зочлон тоглосон тоглолтоос 1 оноо халаасалж чадлаа. Барсагийн бүтэлгүйтэл үргэлжилсээр ла лига эхлээд 2 тойргийн тоглолт өнгөрсөн ч тэд ялалт авч чадаагүй л байна. Барселоны гоолыг 71 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн Лионель Месси торгуулийн цохилтоос оруулсан бол Рэсингчүүд 6н минутын дараа хариу барьж Жонотан гоолджээ.
Тоглолтын баатраар Рэсингийн хаалгач Тоно тодорчээ. Мөн энэ зун Барсагийн авахыг оролдож байсан Гарай энэ удаад Барсагийн эсрэг маш сайн тоглолтыг үзүүлжээ.
Валлодолид 2-1 Атлетико Мадрид
Өнгөрсөн тойрогт бахдам ялалт авсан Атлетико Валодолидийн нутагт зочлон тоглосон тоглолтоос оноо авч чадсангүй ээ. Атлетикочууд тоглолтын турш илүүрхэж байсан хэдий ч Агуерогийн 55 дахь минутанд оруулсан гоолоос өөрөөр айлынхаа хаалгыг мялааж чадсангүй. Харин эзэн багийнхан тоглолтын эхэнд 4 дэхь минутанд Дорадо гоолдсон бол 28 дахь минутанд торгуулийн цохилтоос Бараха гоолдсоноор 3 оноогоо халаасалжээ.
Севияа 4-3 Спортинг Гёон
Севияа талбайдаа ла лигийн шинэ цэргүүд болох Гёоныг хүлээн авсан тоглолт гоолын хур буусан тоглолт болж нийт 7н гоол орлоо. Гёоноос Мэте Билич 18, 20, 45 дахь минутанд гоолдож хэт трик хийсэн бол Севияагаас Кануте дабльдаж Мареска Чевантон нар тус бүр нэг гоол хийснээр Рамен Санчез Пизуан цэнгэлдэхдээ Севияа энэ улирлын анхны ялалтаа байгуулллаа. Тоглолтын баатраар Энцо Мареска тодорчээ.
Виллареаль 1-0 Депортиво
Шар шумбагчид өөрсдийн эль мадригал цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн тойрогт аваргуудыг хожсон Депортивог хүлээн авч 1-0 ээр ялалт байгууллаа. Тоглолтын 27 дахь Виллареалын вингер Санти Казорлогийн оруулсан гоол энэ тоглолтын хувь заяаг шийдлээ. Тоглолтын шилдэг тоглогчоор Санти Казорло тодорчээ.
Маяарко 1-1 Оссасуна
Маяарко өөрсдийн Сон Мойкс цэнгэлдэх хүрээлэндээ Оссасунаг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 16 дахь минутанд талбайн эздээс Аритц Адуриз гоолдсоноор талбайн эзэд тэргүүлж байсан бол тоглолт дуусахаас 6 минутын өмнө сэлгээгээр гарч ирсэн Реалын академийн залуу тоглогч Хавиер Портилло тооны харьцааг тэнцүүлж багтаа 1 оноо авч иржээ.
Хетафе 0-0 Реал Бетис
Хетафе болон Реал Бетис клубуудын тоглолт Хетафегийн Колейзум Алфонсо Перез цэнгэлдэх хүрээлэнд болж гоолгүй тэнцээгээр тоглолт өндөрлөлөө. Талбайн эзэд нийт 26 удаа хаалга чиглэсэн цохилт гүйцэтгэж үүнээс 7 нь байгаа оносон ч гоол орох тавилангүй байжээ.
Рекративо 0-1 Эспаниоль
Рекративо өөрийн Нуева Колумбино цэнгэлдэх хүрээлэндээ Каталоны өөр нэг баг Эспаниолыг хүлээн авч тоглосон ч ялалт байгуулж чадсангүй. Луйс Гарсиагийн 84 дахь минутанд оруулсан гоол зочдод 3 оноо авчирлаа. Энэ тоглолтонд Эспаниолын гараанд өнгөрсөн олимпийн аварга андерлехтээс энэ зун ирсэн Никлос Переха гарч тоглосноор өөрийн ла лиг дахь дебьютээ хийлээ.
Малага 0-0 Атлетико Бильбао
Малагагийн Ла Росаледа цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолт мөн л гоолгүй тэнцээгээр өндөрлөлөө.
Реал Мадрид 4-3 Нюмансиа
Өөр нэгэн гоолоор хур буусан үдэш. Эзэн хааны клубынхэн өөрийн алдарт Сантяаго Беонабуэ цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн тойрогт заналт дайсан Барселоныг нь буулгаж авсан ла лигийн шинэ цэрэг Нюмансиаг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхнээсээ л онц сонирхолтой болж 7 дахь минутанд зочин багийн Хуан Карлос Морено тоглолтын салхийг хагалж эхний гоолыг оруулсан бол 57 дахь минутанд өөрийн дубльээ хийжээ. Реалаас 19 дэх минутанд Гути, 26 дахь Минутанд Хигуайн, 33 дахь минутанд Ваарт нар гоолдсон бол 40 дэхь Минутанд Доминго өөрийн хаалгандаа автогоол оруулсанаар Реалд дахин нэг гоол бэлэглэснээр Реалчууд 3 оноогоо халаасаллаа. Реалаас Хигуайн болон Ваарт нар багтаа хожил авчирхад хамгийн ихээр нөлөөлжээ.
Алмериа 2-2 Валенсиа
Естадио Медетерранеод болж өнгөрсөн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Валенсиагийн шинэхэн дасгалжуулагч Унай Эмери хуучин багийнхаа эсрэг хийсэн анхны тоглолтондоо ялалт авч чадсангүй ээ. Алмериагаас 20 дахь минутанд энэ улиралд энэ багт хүчин зүтгэхээр ирсэн Аргентинийн залуу тоглогч Пиатти өөрийн ла лиг дахь анхны гоолоо оруулсан бол 40 дэхь минутанд Негредо гоолдсон байна. Харин Валенсиагаас өнгөрсөн улирлыг гэмтэлтэй өнгөрөөсөн Алексис 35 дахь минутанд гоолдсон бол Валенсиагийн супер од Давид Вилла 65 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлжээ.
loading...




Barca ene jil hol yavahgui ni ee. zailuul
Manai French Henry yasan yum bol. Oird nam taivan bh chini.
Ovoo gar yumsan
loading...
Barca yana daa, real l ene jil sain yawah baih
gehdee sneijhder bhq bolhoor bas hetsuu bh shig bn aa,
V.D.Vaart sneijhder 2n ali ni sain bol?
loading...