Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Монцад шинэ од гялалзав

GD Star Rating
loading...

С.Феттель Формула-1-ийн түүхэн дэх  хамгийн залуу ялагч боллоо.

1988 оны 9 сарын 11 нд   Ферраригийн нисгэгч Герхард Бергер  Монцад ялалт авч байлаа..Яг хорин жилийн дараа Герхард Бергерийн  удирдаж байгаа Торро Россо  багийн нисгэгч С.Феттель Монцад түрүүлсэн нь  сайхан дурсгалтай   явдал болж байгаа юм. Михаэль Шумахер , Кеке Росберг, Герхард Бергер, Ники Лауда гээд  том жижиггүй л С.Феттелийн үзүүлсэн амжилтыг   магтан  дуу алдацгааж  байна.
С.Феттель  16  настайдаа БМВ Формула серийн 20  уралдаанаас 18 ялалт авч, германы мотоспорт судлаачдын анхаарлыг хүчтэй татжээ. 2006 онд Формула-3 ийн евросерид хоёрдугаарт бичигдэв. Түүний энэ амжилтыг үнэлэн  БМВ Заубер баг туршин нисгэгчээр авснаар Формула-1д хөл тавьсан  байна. 2007 онд Канадад осолдсон Р.Кубицаг орлож , Индианаполисийн уралдаанд анхны гараагаа хийжээ. Торро Россотой гэрээ байгуулан 2008 оноос энэ багт хүчин зүтгэх болсон билээ.

Уралдаан эхлэхээс хагас цагийн өмнөөс л машинууд гарааны шугамд тус тусын байраа эзлэх  үед бороо зөөлөн шивэрч  байв.14 цагаас бороо ширүүснэ гэсэн мэдээг, багуудын удирдах төвдүүдэд мэдэгджээ.
Гарааны өмнө  С.Феттель ” Маш хүнд уралдаан болно.Эхний эргэлтээс цааш аль болох хурдан тасрах бодолтой “гэж  хэлсэн юм.
Устай замын уралдааны эхний хэсэг эгзэгтэй байдаг.Яагаад гэхээр нойтон зам дээр дугуй, зохих хэмдээ хүртэл халж,барьцтай болтол  2- 3 тойрог шаардагдана . Энэ үед огцом тоормослох ,довтлогоо хийх  зэрэг нь амжилт олдоггүй туршлагууд бий.
Гарааны өмнөх халаалтын тойргоо хийхээр Аюулгүйн машиныг даган бүгд хөдлөхөд  Торро Россогийн С.Бурдэ ганцаараа зогсож  хоцров. Түүний машиныг зогсоолд оруулан  техникийн эвдрэлийг нь засаад зогсоолоос  гарааг нь эхлүүлхээр боллоо.С.Бурдэгээс гадна Ж.Баттон,  К.Накажима нар эндээс  гараагаа хийх учиртай байв.
Болзошгүй осол аюулаас сэргийлэн  аюулгүйн машинтай уралдаан эхэллээ.Үзэгдэх нөхцөл муу байлаа. Хоёр тойрог өнгөрсний дараа аюулгүйн машин замыг орхиж уралдаан жинхэнэ ёсоороо эхэллээ. Аюулгүйн машин орсны дараагаар машинууд  гарааны шугамыг өнгөрөөд  гүйцэж түрүүлж болох дүрэмтэй. С.Феттель  ч тун чадмагаар эхний эргэлтээ хийгээд  нэхэгчдээсээ зайгаа авч чадсан юм.
Урд болж байгаа үйл явдлаас илүү дунд  дундаас хойгуур өрнөх тэмцэл,   дайралтууд сонирхол татаж байв. Ф.Масса уралдаан эхлээд хэдэн тойрог өнгөрхөд   Л.Хэмилтоноос 15 секунд холдож чаджээ.  Гэхдээ Ф.Масса тийм ч ашигтай нөхцөл байдалд  байгаагүй юм.  Б14 өөс гарсан К.Райконэн,Б15 аас хөдөлсөн Л.Хэмилтон нар нэг байрлал ахицгаав.  К.Райконэн Форса Индиагийн Ж.Физикэллагийн ард хэдэн тойрог зүүгдэж явсаар 9 дэх тойрогт урд нь гарлаа. Харин 11 дэх тойрогт Л.Хэмилтон ,К.Райконэнийг тун цэвэрхэн гүйцээд  түүнээс даруйхан холдоод явчихлаа.  Л.Хэмилтон  одоо энэ замд жинхэнэ барилаа олчих шиг боллоо. Анх уралдаан эхэлж байсныгаа бодвол замын нөхцөл байдал сайжирч байв. Зам бага багаар хуурай болж эхлэв.
Ф.Масса    Уиллямсийн Н.Росбергийг довтолж  урд хойноо гарсаар гүйцэв.Тэр ширүүн явж байгаа нь харагдана.
Ж.Физикэлла урд далавчнаасаа салж   жолоодлогоо алдан замын хамгаалалт мөргөн уралдаанаас гарлаа.Үүнээс өөр  осол авааргүй сайхан уралдаан болж байна.
Л.Хэмилтон 14 дэх тойрогт Н.Хайдфэлдийг довтолж гүйцээд Тоёотагийн Т.Глокд дөхөж ирэв. Дараагын дайралтаар Т.Глокийг 16 дах тойрогт   залгив.Т.Глок тэр даруйд нь сөрөг довтолсон боловч Л.Хэмилтон тун хүйтнээр хаалгаа хааж ,түүнийг замын хажуу руу шахаж орхив.Глок жолоодлогоо золтой л алдсангүй.Тайлбарлагч   Л.Хэмилтоний энэ үйлдлийг тэр даруй шүүмжилж зарим үед  жентельмен  шиг байх хэрэгтэй гэлээ .17 дах тойрогт Л.Хэмилтон   Р.Кубицаг хөнгөхөн аргалаад урд нь гарлаа.Тэрээр харснаа гүйцэж  барьснаа идэж байлаа.
19 дэх тойрогт уралдааныг хошуучлагч  С.Феттель эхний удаа цэнэглэв. Дөрвөн тойргын дараа Х.Ковалайнэн цэнэглэв. Энэ хоёр  хоёулаа борооны дугуйгаа дахин  авчээ.Л.Хэмилтон тун удалгүй Ф.Алонсог ардаа орхин Б7- д явж эхэллээ. Тэдний ард Т.Глок   Р.Кубица нар тэмцэлдэж Тоёота ялав.Л.Хэмилтон одоогоор бусад нисгэгчдээс 2 секундээр илүү хурдан давхиж байв.Тэр Я.Трулли,Н.Росберг нарыг гүйцэн Б2 орж ирлээ.Тэрээ гараанаас Б15-д гарч 13 байрлал хожиж С.Феттелийн ардхан тулж  ирсэн ч удалгүй цэнэглэхээр орлоо. Цэнэглэсний дараа түүний хурд мэдэгдхүйц удааширсан. Зам хуурай болж байсан ч тэрээр дахин борооны дугуйг сонгосонтой нь холбоотой боловуу. Ямар ч байсан уралдааны дунд үед түүний үзүүлсэн гайхалтай довтолгоонууд дахин давтагдаагүй юм.Сүүлд тэр дахин дугуйгаа сольж intermediates авсан ч өөрчлөлт ороогүй.
Зам хатаж эхэлсэн болхоор хагас борооны дугуй тохиромжтой болж эхлсэн юм.39 дэх тойрогт Ф.Алонсо эхнийхээ зогсолтыг хийж хагас борооны (intermediates) дугуйг сольж авав.Түүнээс хойш зогссон бүх нисгэгч энэ дугуйг авсан юм.
М.Веббер,  Л.Хэмилтоны араас тун ойртож түүнд шахалт үзүүлж эхэлсэн.М.Веббер довтолход  Л.Хэмилтон мөн л түүнд зай үлдээлгүй шахаж орхив.М.Веббер замыг товчилсон боловч Л.Хэмилтонд эргээд зам тавьж өгөөд зай аван хоцорсон юм.Үүний учир нь гэвэл өмнөх гран-прид Л.Хэмилтон К.Райконэн нарын тэмцэлдээнд  зам товчилсон асуудал гаран торгуультай салсан .Энэ явдлаас үүдэн дүрмийг тодотгож өгсөн байна.Үүнд  хэрэв замыг товчилж нэгийгээ  гүйцсэн тохиолдолд тэр  өрсөлдөгчдөө байрлалыг нь эргүүлэн өгч ,  зам тавьж өгөөд дараагийн эргэлт өнгөртөл  довтолгоо хийхгүй байна гэсэн утгатай  юм.
Уралдаан дуусхад хэдхэн тойрог үлдээд байхад  Л.Хэмилтон Б7 д Ф.Масса Б6 д явж байлаа.
15:27 Себастьян Феттель алдаа гаргалгүй   гайхамшигтай уралдаж  барианы шугам даван Италийн гран-пригийн ялагч боллоо.  Ийнхүү  Монцад, Формула-1ийн шинэ од гялалзав.
Уралдаанд 19 нисгэгч барианд орлоо.Х.Ковалайнэн Б2 т барианд орж ,Р.Кубица гуравдугаар байр эзэллээ.Ф.Масса 3 оноо авч 77 ,Л.Хэмилтон 2 оноо аван 78 оноотой  болов.Р.Кубица тэдний араас 64 оноотой удаалж байна.

Г.Бергер ,С.Феттель

Б

Нисгэгч

Оноо

1

Л.Хэмилтон

78

2

Ф.Масса

77

3

Р.Кубица

64

4

К.Райконэн

57

5

Н.Хайдфэлд

53

6

Х.Ковалайнэн

51

7

Ф.Алонсо

28

8

Я.Трулли

26

9

С.Феттель

23

10

М.Веббер

20

11

Т.Глок

15

12

Н.Пикэ

13

13

Р.Барикэлло

11

14

Н.Росберг

9

15

К.Накажима

8

16

Д.Кулдхард

6

17

С.Боурдэ

4

18

Ж.Баттон

3

19

Ж.Физикэлла

0

20

А.Сутил

0

Б

Зохион бүтээгчид

Оноо

1

Феррари

134

2

МкЛарэн

129

3

БМВ Заубэр

117

4

Тоёота

41

5

Рэно

41

6

Торро Россо

27

7

Рэд Булл

26

8

Уильямс

17

9

Хонда

11

10

Форса Индиа

0

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. gganaas says:

    Goyo shuu. Odoo uldsen 4 garaand tsus asgarna daa hehe. Oiriin heden jildee l hamgiin sonirholtoi uliral bna daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: