Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » С.Феттель үзэгчдийг татаж эхэллээ

GD Star Rating
loading...

С.Феттелийг  анхны гран-придээ түрүүлсний дараа “Mонцагийн гайхамшиг” ,”Шумигийн хүү том боллоо” гэх зэргээр олон  хэвлэлүүд түүний нэр цуурайтаж байна. Энэ цаг үед С.Феттелийн  үзүүлсэн амжилт нь өөрийн гэсэн  онцлог шинжтэй юм.

Формула-1 ийн  эдийн засгийн үр ашиг болон бодлого, үйл ажиллагаанд өндөр зардал гардаг  асуудлууд бэрхшээл болж байгаа тал  бий. Гран-при явагдаж байгаа уралдааны тойргын татвар шимтгэл , зам засварын  мөн зохион байгуулалтын ажил нь их хэмжээний зардал хүч , хөдөлмөр  шаарддаг зэргээс шалтгаалан тасалбарын үнэ нь бусад спортынхоос өндөр байдаг. Зардлыг багасгаж үзэгчдийг татаж нэр хүндээ сайнаар хадгалах нь одоогоор тулгамдсан асуудлын нэг яах аргагүй болж байгаа. Үүнд  цоо шинэхэн  үйл явдлууд,  онц сонирхолтой уралдаанууд хувь нэмрээ оруулдаг. Формула- 1-ийн шинэ зам уралдааны тойргуудыг   тив алгасаж буюу  урд нь огт гран-при явагдаагүй  улс   орнуудад бүтээн босгож  гинжин хэлхээгээ уртасгах  нь эдийн засгийн болоод оршин тогтнох  ,  нэн чухал амин дэм нь болдог .  Сингапурт болох шөнийн уралдаан гайхалтай адал явдалд уриалан дуудаж,  ирэх жилийн хуанлид бичигдсэн Эмиратийн Абу Дабигийн гран-при  нь Формула-1 ийн  шинэ хил хязгаарыг өргөтгөсөн явдал болж байгаа юм.  Дараа нь  Энэтхэгийн гран-при нэмэгдэх сурагтай байгаа бөгөөд магадгүй  оросууд ч үүнээс үл хоцорч өөрсдийн замыг барих бизээ. Уралдаанууд сонирхолтой тэмцэл тулаанаар дүүрэн өрнөж,  ДА-гын титмийн төлөөх ана , мана өрсөлдөөнүүд  Формула-1д  үзэгчдийг өөртөө  татахад нэмэр  болдог .
Энэ жил Хокэнхаймд  явагдсан Германы гран-приг үзэж сонирхохоор ирсэн  үзэгчдийн тоо урд өмнөхөөсөө бага байлаа. Шалтгаан нь их М.Шумахер зодог тайлсан цагаас хойш  энэ нутагт Формула-1-ийг   шүтэн бишрэгчдийн тоо их хэмжээгээр буурсан   явдал юм. Германы таван нисгэгч уралдаж байгаа ч  тэдний дунд шүтэн бишрэхээр од  байхгүйд мөн  тасалбарын үнэ өндөр, нэг удаагын уралдаан үзэх мөнгөөр Бундеслигийн бүтэн улирлын картыг авах боломжтой  гэх зэрэг шалтгаан нь нилээд олон үзэгчийг  гэртээ зурагтынхаа өмнө тухлан суух  сонголтыг хийхэд хүргэсэн гэж  дүгнэжээ. Харин С.Феттелийн ялалт Германы үзэгчдийг  Формула- 1-д  эргүүлэн  татах нэгэн хөшүүрэг болох төлөвтэй. Шинэ нүүр царай  шинэ адал явдлуудыг тасралтгүй эрэлхийлж байгаа энэ үед хамгийн залуу бөгөөд  мөн сая сая хөгжөөн дэмжигчдийн бахархал болсон М.Шумахерийн залгамж халаа гэж тооцдог  хүү нь  түрүүлж   германы олон сая үзэгчдэд тун  их  итгэл найдвар  төрүүлж байгаа аж. Хэрэв С.Феттель  цаашид  тогтмол амжилт үзүүлж,  улам өсөж сайжрах аваас Формула-1 ийн нэр хүндэд ч тун эерэг нөлөө үзүүлэх юм .
Түүнийг дараа дараагын уралдаанд   үзэгчдийг улам их  байлдан дагуулж чадна гэдэгт найдаж байна.

GD Star Rating
loading...
С.Феттель үзэгчдийг татаж эхэллээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: