Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA-гийн сонин сайхнаас

GD Star Rating
loading...

Алтан мужийн дайчид багийн төвийн тоглогч Коста Перович /Kosta Perović/ явлаа.

Голден Стейт Уориорс баг 12ны өдөр төвийн тоглогчийн байрлалд тоглодог Коста Перовичийг Европруу үдлээ. 23 настай Перович 2006 оны драфтын хоёр дугаар шат 38-аар NBA-д орж, өнгөрсөн улирал 7 тоглолтонд оролцон, 1.4 оноо, 1.9 самбар дунджилсан байна.
орон нутгийн 「Контра Коста Таймс」 сонины мэдээлснээр 218cm өндөртэй, Сэрби гаралтай Перович Испаний лигийн Валенсиа Баскет клуб /Valencia Basket Club/-тэй 3 жилийн гэрээ хийсэн бололтой.

Тундер багийн ирэх улирлын тасалбар 5 хоногт бүгд зарагджээ.

Оклахома Сити Тундер /хуучин Сиэттл Супер Соникс/ 12-ны өдөр ирэх улирлын тасалбар 5 хоногт бүгд зарагдаж дууссан хэмээн веб сайт дээрээ мэдэгджээ.
Тундер 2008-09 улирлын эхний тулаанаа нутгийн Форд центэрт 10 сарын 29-нд Милоуки Бакс багтай хийнэ.

Чөлөөт агент Шон Ливингстон энэ долоо хоногт аль багтай гэрээ хийхээ шийднэ.

Чөлөөт агент Шон Ливингстон нь 2004 оны драфт 1-р шатны 4-өөр NBA-д орсон,  201cm өндөр холбогч байрлалд тоглодог. Майами Хит, Милоуки Бакс, Портлэнд Трэйл Блэйзерс гэсэн гурван багаас санал аваад байгаа бөгөөд энэ долоо хоногт гэрээ хийх багаа шийдэх юм байна.

23 настай Ливингстон 2006-07 улиралд 9.3 оноо, 5.1 дамжуулалт дунджилж байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Энхбат says:

    Зөв зөв. Шон Ливинстон дажгүй тоглодын байна лээ. Дараа улирлаас холбогчдын байрлалд асуудалтай багт гарааны холбогчоор тогловол өөрт нь ирээдүйд нь хэрэгтэй дээ. Гэмтэл нь яасан юм бол. Мэдэж байгаа хүн байна уу? Мэдвэл хариу бичээрэй

    GD Star Rating
    loading...
  2. Miami-d l ochih bhdaa.

    GD Star Rating
    loading...
  3. Ag says:

    Naadah chin odoo piartsoon. Gemtel ni gaigui edgesen gesen. Gehdee amjilt vzvvlheesee ongorson

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: