loading...
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Английн Премьер лигийн 2-р тойргийн Ман. Сити – Челси багуудын тоглолтын үеэр Челсигийн ахлагч Жон Терри улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн билээ. Ингэснээр тэрээр ирэх тойргийн супер тулаан Челси – Ман. Юнайтедын тоглолтыг өнжих болоод байсан. Харин Челсигийн зүгээс Английн хөлбөмбөгийн холбоонд протест бичин, Терригийн гаргасан алдаа улаан хуудас авахаар хэмжээнд байсан биш хэмээн үзсэн байна.
Үүнийг нь ФА буюу Английн хөлбөмбөгийн холбоо хүлээн авч, түүний торгуулийг хүчингүй болгожээ. Терри тэрхүү тоглолтонд Ситигийн тоглогч Жог араас ньтатаж унагасан ба үүнийг нь шүүгч Марк Халси цэвэр гоолын момент байсан гэж үзэн улаан хуудсаар торгосон. Гэвч Челсигийн үзэж байгаагаар, ФА-ын хүлээн зөвшөөрснөөр Жогийн довтолгоог гоолын момент байсан гэж үзээгүй байна. Ийнхүү Абрамовичийн баг ирэх тойрогт гол өрсөлдөгчийнхөө эсрэг ахлагчтайгаа тулах нь.
Эсрэгээрээ Манчестер Юнайтед гол хамгаалагч Неманья Видичийгээ мөн улаан хуудасны улмаас алдаад байгаа юм.
Мөн Италийн “Сери А”-ын Интер Миланы тоглогч Саллей Мунтари өнгөрсөн тойрогт Катаниа багтай тоглож байхдаа Жиакомо Тедескогийн нүүр лүү цохисныхоо улмаас улаан хуудас авч талбайгаас хөөгдсөнөөр барахгүй түүнийг Италийн хөлбөмбөгийн холбоо 3 тоглолтонд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр тэр энэ Торино, Лечче, супер дерби Милантай хийх тоглолтуудыг тус тус өнжихөөр боллоо.
loading...






Unen ym uneneeree garch baina. Terry odoo chi Ulaan chotgoruudiig budaa bolgono shuu.
loading...
tiim bhaw., ManU – CHelsea deer guiged bhar ni gaihad bsin,. :]
loading...