loading...
Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн 2008-2009 оны улирал эхэллээ. Урьдчилсан шатнаас шалгарсан болон шууд эрхээ авсан шилдэг 32 багийн өрсөлдөөн ирэх оны 5 сар хүртэл хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх нь ойлгомжтой. 
Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудын тоймыг хүргэе.
А хэсэг
“Челси” (Англи) — “Бордо” (Франц)- 4:0 (2:0)
Гоол: Лэмпард, 14. Ж.Коул, 30. Малуда, 82. Анелька, 90
“Челси”: Чех, Э.Коул, Карвалью, Лэмпард (Калу, 84), Ж.Коул (Беллетти, 74), Микел, Малуда, Бозингва, Деку (Баллак, 74), Терри, Анелька.
“Бордо”: Раме, Диарра, Фернандо (Дюкасс, 75), Жюрьетти, Гуффран (Обертан, 66), Гуркюфф, Пласенте, Диавара, Вендел, Планю, Шамах (Кавенаги, 66).
Стадион: “Стэмфорд Бридж”
Шүүгч: Питер Винк (Нидерланды)
Фрэнк Лампард гялалзтал тоглолоо. 1 гоол, 2 оновчтой дамжуулалт хийсэн тэрээр энэ тоглолтын шилдэг тоглогч байсан нь гарцаагүй. Сколаригийн удирдлаган дор Челси довтолгоо зонхилсон, эрчтэй тоглолт үзүүлж байна. Үүнийг л Роман Абрамович хүсэж байсан нь тодорхой.
“Рома” (Итали) — ЧФР “Клуж” (Румын) – 1:2 (1:1)
Гоол: Пануччи, 17. – Кулио, 27, 49.
“Рома”: Дони, Пануччи (Лория, 47), Сисиньо, Аквилани, Вучинич, Таддеи (Монтелла, 77), Де Росси, Риисе (Тотти, 52), Баптиста, Тонетто, Кассетти.
ЧФР “Клуж”: Стэнчою, Тони, Мурешан, Дубарбьер (Панин, 89), Трикэ (Паральта, 67), Коне, Кулио, Каду, де Соуза, Дани, Перейра.
Стадион: “Стадио Олимпико”
Шүүгч: Юрий Баскаков (ОХУ)
Рома талбай дээрээ шившиг боллоо. Клуж хожсоноор барахгүй тоглолтын турш санаачилгыг аван тоглосон байна. Румыны даруухан баг Италийн гранд багийг хожсон нь энэ өдрийн гол сенсаац байлаа. Шүүмжлэлд унасан Ромагийн босс Л. Спалетти багаа орхих бодолгүйгээ хэлсэн байна.
B хэсэг
“Панатинаикос” (Грек) — “Интер” (Итали) - 0:2 (0:1)
Голы: Мансини, 27. Адриано, 85.
“Панатинаикос”: Галинович, Мун (Соуза, 82), Маттос, Гумас, Клейтон, Салпингидис, Жилберто, Карагунис (Иваншитц, 36), Жуниор, Винтра, Нильссон (Христодулопулос, 72).
“Интер”: Сезар, Кордоба, Дзанетти, Максвелл, Ибрагимович, Ипйкон, Виейра (Мунтари, 63), Камбьяссо, Матерацци, Мансини (Адриано, 82), Куарежма (Фигу, 62).
Стадион: “Спайро Луис”
Шүүгч: Мехуто Гонсалес (Испани)
Интерт хожлоос гадна Адрианогийн эргэн ирэлт сайхан зүйл боллоо. Гэмтэл, илүүдэл жин, Бразил руу “цөлөгдсөн” гээд 2 жил шахам өөдлөөгүй Адрианод шинэ дасгалжуулагч Жозе Моуриньо боломж олгохоор шийдсэн нь олон хүнийг эргэлзэхэд хүргэж байсан. Гэвч Адриано боломжийг ашиглаж гоол хийж чадав. Энэ нь түүний 2006 оны 3-р сард Вилларьялын хаалганд хийсэн гоолоос хойшх Аваргуудын лигийн анхны гоол юм. Тэрээр дасгалжуулагчдаа өөрт нь итгэсэнд баярлаж буйгаа хэлсэн байна. Адрианогоос гадна хамгаалагч Кордоба удаан хугацааны гэмтлийн дараа багтаа мөн эргэн ирсэн байна. Хэдий хожигдсон ч гэсэн Барса, Челсигийн туслах дасгалжуулагч байсан Хенк Тэнкейтийн удирдсан Панатинайкос муугүй тоглосон болно.
“Вердер” (Герман) — “Анортосис” (Кипр) - 0:0 (0:0)
“Вердер”: Визе, Бениш, Налдо, Фритц, Розенберг (Санного, 57), Диего, Эзил, Йенсен, Фрингс, Писарро (Угу Альмейда, 65), Мертесакер.
“Анортосис”: Бегай, Кацавакис, Николау, Сосин (Танаги, 58), Паулу Кошта (Тахер, 46), Лейвакабесси, Савио, Лабан, Константину, Бардон (Цитайшвили, 70), Деллас.
Стадион: “Везерштадион”
Шүүгч: Крейг Томпсон (Шотланд)
С хэсэг
“Базель” (Швейцар) — “Шахтёр” (Украин) - 1:2 (0:1)
Гоол: Абрахам, 90 – Фернандиньо, 25. Жадсон, 45.
“Базель”: Костанцо, Ходель, Хелаберт (Эдуардо Рубио, 63), Хюггель, Чипперфильд, Штокер (Мустафи, 46), Абрахам, Марке, Карлитуш, Дейрдийок (Эдуардо, 46), Дзанни.
“Шахтёр”: Пятов, Хюбшман, Кучер, Ферндиньо (Федецкия, 84), Жадсон, Илсиньо (Виллиан, 66), Шевчук, Луис Адриано (Селезнёв, 74), Брандао, Чигринский, Срна.
Стадион: “Сэйнт Джейкоб Парк”
Шүүгч: Терье Хауге (Норвеги)
“Барселона” (Испани) — “Спортинг” (Португал) - 3:1 (1:0)
Гоол: Маркес, 21. Это’О, 60 – пенальти. Хави, 86 – Тонел, 72
“Барселона”: Вальдес, Пике, Маркес, Пуйоль, Хави, Иниеста, Это’О, Месси, Анри, Кейта, Даниэл Алвес.
“Спортинг”: Патрисиу, Полга, Измайлов, Дерлей, Канейра (Перейринья, 79), Тонел, Джало (Поштига, 62), Рошембак, Моутинью, Романьоли (Велозу, 66), Абел.
Стадион: “Камп Ноу”
Шүүгч: Лоран Диомель (Франция)
Улирлыг хүндхэн эхэлсэн Пэп Гвардиола болон түүний Барса Аваргуудын лигийн эхний тоглолтондоо хожиж чадлаа. Хэрэв энд хожоогүй байсан бол Пэпт үл итгэх явдал газар авах байсан биз ээ. 3 хамгаалагчтай тоглох хувилбарыг сонгосон Барса тоглолтын турш илүү тоглосон ба Барсагийн эхний гоолыг хамгаалагч Рафаель Маркес мөргөж хийжээ. Удаад нь Самуэль Это`О торгуулийн цохилтыг амжилттай болгосон бол сүүлийн гоол “Евро-2008″-ын алтан хослол Иньестагаас Чавид гэсэн байдлаар оржээ.
D хэсэг
ПСВ (Нидерланд) — “Атлетико” (Испани) - 0:3 (0:2)
Гоол: Агуэро, 9, 36. Манише, 54.
“ПСВ”: Исаксон, Сальсидо, Симонс, Мендес, Куверманс, Амрабат, Бреше (Родригес, 74), Питерс, Кулина (Баккал, 46), Афеллай (Лазович, 70), Марселлис.
“Атлетико”: Лео Франко, Антонио Лопес, Хейтинга, Форлан (Синама-Понголь, 31), Луис Гарсия, Агуэро (Руаль Гарсия, 63), Паулу Ассунсао, Уйфалуши, Манише (Банега, 65), Симау, Переа.
Стадион: “Филипс Стадион”
Шүүгч: Роберто Розетти (Италия)
“Марсель” (Франц) — “Ливерпуль” (Англи) – 1:2 (1:2)
Гоол: Канна, 23. – Жеррард, 26, 32 -пенальти.
“Марсель”: Манданда, Тайво, Хилтон, Шейру, Ньянг, Коне (Самасса, 75), Зубар, Канна, Бен-Афра (Зиани, 57), М’Бами (Вальбуэна, 41), Боннар.
“Ливерпуль”: Рейна, Доссена, Джеррард (Бенаюн, 69), Торрес (Риара, 65), Арбелоа, Куют (Кин, 86), Бабел, Маскерано, Лейва, Каррагер, Шкртел.
Стадион: “Велодром”
Шүүгч: Конрад Плауц (Австри)
Стивен Жеррардын багаа хожилд хүргэсэн бас нэгэн тоглолт. Ялангуяа эхний гоол нь гайхалтай байлаа.
loading...






Манай Ливерпүүлийн тухай бичээч ээ. Жижардын гоолыг хараа биз дээ. Фантазтик гэж………………..
loading...
Ene jil REALMADRID turuulne
loading...
Go BARCA Go BARCA
loading...
tiimee ene jil Real Madrid turuulnee Real uragshaa
loading...
real uragshaa madred ene jil sn bga shnider ireh yum bol iluuu sn bolno
loading...
Þâýíò¿ñèéã 2 æèëèéí ºìíº äýìæäýã áàéñàí ÷èíü øèéòãýë àâ÷ Seri-B ð¿¿ óíàæ áèëýý.Ýíý æèë Juventus , Barcalona 2-îî äýìæèæ áàéíà äàà.Óðàãøàà!!!
loading...
Àëäààòàé áè÷÷èõæýý Barcelona-ã àíäóóð÷èæ
loading...
Тийм шүү. Жеррард мундаг шүү. Ливерпүүл минь урагшаа. Энэ жил манайхан аварга болнооооооооо.
loading...
zaluusaa unuudur avarguudiin lig gargah pub esvel cafegiin neriig heleed uguuch
loading...