Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Герхард Ноакийн нээлтүүд

GD Star Rating
loading...

ImageГерманы нэртэй, уралдааны жолоочдын хөлийг  их үйл хэргийн дөрөөнд хүргэж байсан хүн бол Райнландын Картспортын худалдаа эрхлэгч 56 настай Герхард Ноак юм. Энэ хүн ах дүү Шумахерыг анх нээн энэ спорттой холбож өгсөн гэдэг. Герхард Ноак шинэ залуу од С.Феттелийг ч анх олж харсан юм. Түүнийг найман настай байхад нь, Керперний картын зам дээр уралдаж явахыг нь харсанаас хойш нэг жил хагасын хугацаанд, тэмцээн, уралдаанд хэрхэн оролцохыг нь ажигласан байна. Олон арван авьяастнууд байдаг ч С.Феттелийг сонгох хэрэгтэйг зөн совингоороо л мэдэрчээ. Түүний авьяас, чадварыг Михаэль Шумахерын хэмжээнд хүрэх байх гэж дүйцүүлэн жишсэн гэдэг. Ингээд энэ мөрөөдлөө дахин нэг амталж үзэхээр шийдээд, түүний эцэг эхтэй нь уулзсан байна.
Картын “Бамбини-сери”д оролцоход нэг улирлын 10 000 евро, “Формула-3 ” уралдаанд 750 000 евро зарцуулах шaардлагатай болдог аж. Энэ бүхэнд Веттелийн гэр бүлийнхэн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй үед, Г.Ноак тэдэнд үргэлж тусалдаг байв. С.Феттель олон ч уралдаан тэмцээнд түүнтэй хамт оролцож, туршлага хуримтлуулжээ. Тэд одоог хүртэл сайн найз нөхдийн харилцаатай байдаг ба С.Феттель, анхны гран-пригээ авчихаад түүнтэй утсаар ярьж ,талархасан байна.
Image
Image
С.Феттелийг БМВ,Мерседесийнхэн, өөрсдийн машины жолооны ард суулгах сонирхолтой гэдгээ хэлцгээсэн юм. Мөн М.Шумахерын менежерийн албыг гүйцэтгэж байсан Вилли Вебер, одоогоор менежергүй байгаа С.Феттелийн менежер болоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. В.Веббер хэлэхдээ “Формула-1д ямар ч зүйл тохиолдож болно. Менежер, найз, нөхөр хамгаалах хүн заавал хэрэгтэй ” гэжээ. Харин С.Феттелийн аав нь В.Вебберийн саналд татгалзаж буйгаа хэвлэлээр дурджээ.

GD Star Rating
loading...
Герхард Ноакийн нээлтүүд, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: