loading...
“Аваргуудын лиг”-ийн сүүлийн 4 хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, эхний матч-дэй өндөрлөлөө. Өчигдрийн тоглолтууд “Юве” Европын дэвжээнд эргэн ирсэн, К. Роналду гэмтлээ эдгээн тоглож эхэлсэн, Английн багууд зэрэглэл доогуур өрсөлдөгчдөө хожиж чадаагүй зэрэг онцлогуудтай байлаа. Тоглолтуудын дүнг хүргэе.
“Е” хэсэг
“Манчестер Юнайтед” (Англи) – “Вильярреал” (Испани) – 0:0
“Манчестер Юнайтед”: ван дер Сар, Невилл, Фердинанд, Эванс, Эвра, Харгривз (Андерсон, 62), Нани, Флетчер, Пак Чжи Сун (Роналду, 62), Тевес (Гиггз, 81), Руни.
“Вильярреал”: Диего Лопес, Анхель, Гонсало, Годин, Капдевила, Кани (Санти Касорла, 46), Эгурен, Эдмилсон, Пирес (Ибагаса, 68), М.Фернандес, Франко (Льоренте, 77).
Аваргуудын лигт талбай дээрээ 12 дараалан ялаад байсан “МЮ”-ын цуврал өндөрлөлөө. “Шар шумбагчид” ямар ч багт хэцүүхэн өрсөлдөгч бөгөөд өнгөрсөн оны аваргуудын аваргуудаас талбай дээр нь оноо салгаж чадсан нь сайшаалтай. Зуны турш Реал руу явна гэж шуугиж байсан К. Роналду улирлын анхны тоглолтондоо оролцсон ч багтаа төдийлөн тус болж чадсангүй. Гэхдээ тэрээр гэмтлээс эргэн ирсэн нь “МЮ”-ын хувьд сайн хэрэг юм. Энэ хэсгийн нөгөө тоглолтонд ч ялагч тодорсонгүй, гоол ч орсонгүй.
“Селтик” (Шотланд) – “Ольборг” (Дани) – 0:0
“Селтик”: Боруц, Хинкель, Кэлдвелл, Макманус, Нейлор, Накамура, Браун, Робсон, Мэлони (Хесселинк, 72), Самарас, Макдональд (Макгиди, 63).
“Ольборг”: Заза, Бошам, Олферс, Якобсен, Педерсен, Августинуссен, Курт (Нильсен, 86), Юханссон, Рисгор, Эневольдсен, Сагановски.
“F” хэсэг
“Лион” (Франц) – “Фиорентина” (Итали) – 2:2 (0:2)
Гоол: Пикьонн, 73. Бензема, 86 – Жилардино, 12, 42.
“Лион”: Льорис, Ревейер, Бумсонг, Бодме, Макун (Эдерсон, 60), Тулалан, Жуниньо, Чельстрем, Гову (Мунье, 89), Бензема, Фред (Пикьонн, 65).
“Фиорентина”: Фрей, Заури (Йоргенсен, 76), Крельдруп, Дайнелли, Варгас, Кузманович (Сантана, 64), Мело, Монтоливо, Альмирон, Жилардино (Паццини, 81), Муту.
Габриэль Батистута, Руй Кошта нарын үед дотооддоо мандаж, аюултай багт тооцогддог байсан Фиорентина энэ улирлын “Аваргуудын лиг”-ийг хожлоор эхлэх бүрэн боломжтой байлаа. Гэвч сүүлийн 17 минутанд энэ нь талаар болов. Тэдний хамгаалагч Заури гэмтэл аван газар хэвтэж байхад гоол орсон ба энэ нь “Евро-2008″-ын Итали-Голландын тоглолтонд орсон гоолтой төстэй байлаа. Уг нь Миланд зэвэрч байсан Жилардино дараалан 2 гоол мөргөн хийж, багтаа тэргүүлэл авчраад байсан юм.
Стяуа” (Румын) – “Бавари” (Герман) – 0:1 (0:1)
Гоол: Ван Бюйтен, 15.
“Стяуа”: Сапата, Огэрару, Гоян, Секей (Капетанос, 82), Семеду, Марин, Морено, Бернхардт (Станку, 71), Ловин, Гионя, Тоха Вега (Петре, 77).
“Бавари”: Ренсинг, Лусио, Демикелис, ван Бюйтен, Лелль, ван Боммель, Зе Роберто (Оттль, 75), Лам, Швайнштайгер (Боровски, 84), Клозе (Подольски, 46), Тони.
Румыны шилдэг баг нутгийнхаа Клужийн гавьяаг давтаж чадсангүй, Герман машинд хожигдлоо. Стандарт цохилтоос ирсэн дамжуулалтыг Бельгийн легионер Ван Бюйтен дагуулж мөргөн гоол хийсэн байна. Хэсгийн нөгөө 2 баг нь тэнцсэн тул Германчуудын гараа тун сайхан боллоо.
“G” хэсэг
“Порту” (Португал) – “Фенербахче” (Турк) – 3:1 (2:1)
Гоол: Лопес, 10. Гонсалес, 13. Лино, 90 – Гуиса, 29.
“Порту”: Элтон, Сэпунару, Бруну Алвеш, Роланду, Бенитес, Раул Мерейлеш (Коста, 67), М.Гонсалес (Халк, 60), Л.Гонсалес, Фернандо, Родригес (Лино, 90), Лисандро Лопес.
“Фенербахче”: Волкан Демирел, Генюл, Лугано, Чакмак, Роберто Карлос, Белезоглу, Шахин (Хосико, 46), Мальдонадо, Борал (Казим Казим, 76), Алекс, Гуиса.
Европын аварга дасгалжуулагчтай Туркийн аварга клуб Португалд ирээд хожигдлоо. Талбайн эзэн Порту шинэ зуун гарснаас хойш анх удаагаа хэсгийн эхний тоглолтондоо ялалт байгуулж байгаа юм байна.
“Динамо” (Украин) – “Арсенал” (Англи) – 1:1 (0:0)
Гоол: Бангура, 64 – пенальти – Галлас, 88.
“Динамо”: Богуш, Бетао, Диакате, Михалик, Несмачный, Вукоевич, Юссуф (Асатиани, 90), Р.Еременко, Алиев, Нинкович, Бангура (Кравец, 90).
“Арсенал”: Альмуния, Санья (Эбуэ, 78), Туре, Галлас, Клиши, Сонг (Бендтнер, 70), Уолкотт, Фабрегас, Денилсон, ван Перси (Вела, 84), Адебайор.
Тоглолтын өмнө Арсен Венгер тэнцээг боломжийн үр дүн гэж хэлж байлаа. Тэр нь ч биелж, багууд адилхан 1, 1 гоол хийн, 1, 1 оноо авлаа. Гэхдээ Арсенал оноогүй салахад ойрхон байсан. Бакаря Санья 63 дахь минутанд эзэн багийн Вукоевич дээр алдаа гарган, торгуулийн цохилтоор торгуулсан ба үүнийг нь Бангура чулуу болгож, 1:0 гэсэн Динамогийн давамгайлал 88 дахь минут хүртэл үргэлжилсэн юм. Гэвч 10 номертай Арсеналын ахлагч гоол хийснээр багаа хожигдлоос аварлаа. Уг нь Адебайор, Ван Перси, Фабрегас нарт гоол оруулах боломжууд цөөнгүй гарч байв.
“Н” хэсэг
“Реал” (Испани) – БАТЭ (Беларусь) – 2:0 (1:0)
Гоол: Серхио Рамос, 11. Ван Нистелрой, 57.
“Реал”: Касильяс, Серхио Рамос, Каннаваро, Хайнце, Марсело, Гаго (Диарра, 36), ван дер Варт, Гути (Игуаин, 68), Роббен (Дренте, 61), Рауль, ван Нистелрой.
БАТЭ: Веремко, Хагуш, Ржевский, Сосновский, Юревич, Сиваков, Лихтарович (Володько, 58), Нехайчик, Кривец, Стасевич (Жавнерчик, 46), Мирчев (Казанцев, 64).
Хэдий 2:0-ээр хожсон ч Реалын дасгалжуулагч сэтгэл хангалуун биш байна. 65 мянган үзэгчийнхээ өмнө Реалын тоглогчид Беларусын багийн хаалганд 2-хон гоол хийсэн нь чамлалттай санагдсан юм болов уу.
Ювентус” (Итали) – “Зенит” (ОХУ) – 1:0 (0:0)
Гоол: Дель Пьеро, 76.
“Ювентус”: Буффон, Грыгера, Кьеллини, Легротталье, Молинаро (де Челье, 57), Поульсен, Каморанези (Салихамиджич, 31), Сиссоко, Недвед, Дель Пьеро, Трезеге (Амаури, 87).
“Зенит”: Малафеев, Анюков, Крижанац, Пюйгренье, Ширл, Зырянов (Домингес, 80), Тимощук, Денисов, Данни, Аршавин, Погребняк.
“Хуучин ноёд” адармаатай 3 жилийн дараа “Аваргуудын лиг”-т эргэн ирлээ. Зүгээр ч нэг ирсэнгүй, “Европын супер цом”-ын аварга Зенитийг хожив. Талбай дээрээ энэ хожлыг Алесандро Дель Пьерогийн 30 метрээс цохисон гайхалтай гоолын хүчээр авсан юм. Хэдий хожигдсон ч гэсэн Зенитэд хэсгээсээ гарах боломж байгаа. Тэд Беларусын багаас 6 оноо салгаад, 2 акултайгаа чамбай үзэхэд шөвөгт гараад ирнэ.
loading...








HOL bombog mongold hogjihgvi eeeee setgeleer unvaa
loading...
yu wee., awargud-n lig-n medee unshij bhad yun hol bombog mongold hogjihq we., hogjij l taaraa., tehdee udah l bh delh-n awargad oroh boltlo ., yadahda asiada enh- 3t orj bwal ch yaahaw ,.
loading...
mongold hol bombog ogchihgvi eee asia-d ehnii 3-t orj chadahgvie eeee chadval bi bay za
loading...
tigoo tig bay bay
loading...