loading...
Дэлхийн эмэгтэй шатрын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Нальчикт 8 сарын 28-аас 9 сарын 18-ны хооронд явагдаж өнгөрлөө. Монгол улсаас их мастер Батхуягийн Мөнгөнтуул энэхүү тэмцээнд оролцсон ба хоёрын даваанд энэ тэмцээний финалд үлдэх учиртай байсан Хятадын Хоу Ифаньтай таарч ялагдал хүлээсэн. Тэгвэл финалын нөгөө нэг тамирчин Александра Костенюк өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар шигшээд манай хоёр хөршийн тамирчид тоглохоор болсон. Чансааны гуравт бичигддэг Хоу Ифань, 9-рт бичигддэг Костенюк нарын аль нь ч хожсон дэлхийн шинэ аварга төрөх байсан юм. Эхний өрөгт Костенюк буулгаж авсан ба дараагийн тоглолтуудад 2 тэнцсэнээр аварга авах болзлыг хангажээ. Сүүлийн тоглолт буюу өчигдөр болсон тоглолтонд Хоу Ифань шийдсэн тоглолт буюу Сициль гарааг сонгон тоглолтыг эхэлж Костенюк ч хэд хэдэн алдаа гаргасан боловч Хоу үүнийг ашиглаж чадсангүй. Ер нь сициль гарааг сонгосон тохиолдолд аль алинд нь эрсдэл их ирдэг учиртай. Гэвч цагийн байдал болон байрлалын байдал Костенюкт давуу болж ирснээр 56 дахь нүүдэл дээр тэнцээ хийхээс өөр арга байсангүй. Ийнхүү Дэлхийн шинэ аварга Костенюк боллоо. Шатрын ертөнцийг өөрийн уран тоглолтоосоо гадна гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж шатарт хувьсгал хийнэ хэмээн ярьж байсан Александрагийн урд олон олон амжилт хүлээж байна. Хоу Ифань ч гэсэн энэ тэмцээнд өөрийгөө бүрэн харуулж өөрийг нь зүгээр ч ирээдүйн Юдит Полгар гээгүйг мэдрүүллээ. Дөнгөж 1994 онд төрсөн гээд боддоо.

loading...




HI SHATAR TOGLOH HUMUUS BAIWAL MAIL BICHEEREI
loading...