loading...
Бээжингийн олимпийн гар бөмбөгийн тэмцээнд Сэм авгын нутгийн бүсгүйчүүдтун амжилттай оролцлоо. Энэхүү амжилтанд гол нөлөө үзүүлсэн хүний нэг бол яах аргагүй Логан Том. Инээмсэглэлээрээ бусдыг соронзон мэт татдаг тэр олимпод хоёр дахиа оролцож буй бөгөөд өмнөх олимпод туршлага дутлаа гэж яригдаж байсан бол энэ удаа бүх юм нь жигдэрчихсэн байлаа. Афины олимпийн өмнө FHM сэтгүүлд зургаа татуулснаас хойш тэр Америкийн хэмжээний гар бөмбөгч биш дэлхийн хэмжээний гар бөмбөгч болсон юм.
Томын аав Америк хөлбөмбөгчин байсан бөгөөд тэр Хятад, Хавай гээд олон цус холилдсон бүсгүй. Ютад өссөн хэдийн ч зуны амралтаар Хавайд очиж серфингийн хорхойтой болчихоод байв. Золтой л серфингчин болчихоогүй. Гар бөмбөгийг ахлах сургуульдаа тоглож эхэлснээс хойш авьяас нь тодорч эргэлт буцалтгүй волейболд зүтгэх болжээ. 19 настайдаа үндэсний шигшээд багтаж энэ багт багтсан хамгийн залуу эмэгтэй болсон юм. Шигшээдээ ороод олон улсын тэмцээнд чамгүй амжилттай оролцож байв. Өдгөө ОХУ-ын Динамо Москва багт тоглож байна.
loading...


























saihan l huuhen bna. kk
loading...
sain togoldog yum bnlee shuu
loading...
voleyboliin medee ih oruulj ogooch guiy
loading...
shanl photonuud bna tuuhiign bidend hurgej bgaach guiy
ta nartaa hairtai shuu
loading...
togloh durem uusel tuuh ene triin gargachach tehu bs voleyball ig tusd ni tom blgod gargachach sagsnas iluu voleyballin himus ih uzdishd ard tumeeen
loading...