Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Шилдэгүүд бүгдээрээ ялалт байгууллаа …

GD Star Rating
loading...

http://pfutebol.com/images/Team%20Logos/UEFA%20Cup%20logo.jpg

Нэр хүнд цар хүрээгээрээ клубуудын түвшинд Аваргуудын лигийн дараа бичигддэг УЕФА -н цомын тэмцээний эхний шатны тоглолтууд урьд шөнө эхэллээ. Эхний тойргийн хувьд Аваргуудын лигтэй адил дуулиан шуугиан төдий л гарсангүй ,ихэнх шилдэг багууд ялалт байгуулж чадлаа

АПОЕЛ (Кипр) – Шальке (Герман)  1 : 4
Гоолууд : Х.Алтинтоп , Уэстэрман ,Ракитич ,Хакши (А.Г)

Фред Раттений цэргүүд эхлэлээ сайхан тавьж Кипрын авргагуудыг бутниргэлээ. Одоогоор Шальке лигтээ 3 -т явж байгаа ба Аврагын төлөө тэмцэх багуудын тоонд тэднийг зайлшгүй багтаадаг билээ.

Херта Берлин (Герман) -  Патрикс Атлетикс (Ирланд)  2 : 0
Гоолууд : Нику ,Сантос

Германы багийн дасгалжуулагч Лучиан Фавре -н хийсэн сэлгээ үр дүнгээ өгч 2 -р хагаст талбайд гарч ирсэн Нику эхний гоолыг оруулснаар ,талбайн эзэд ялах нь тодорхой болжээ. Одоо 9 сарын 30нд Дублинд хийх тоглолт тэднийг хүлээж байна. Омогтой Ирландуудын нутагт хийх тоглолт тийм ч амар байхгүй гэдгийг тэд мэдэж байгаа байхаа.

Нордсаялэнд (Дани) – Олимпиакос (Грек) 0 : 2
Гоолууд : Мотроглоу , Лето

Тоглолтын 74 дэх минут хүртэл Данийн багийн хаалгач Хансен үүргээ амжилттай биелүүлж байлаа. Гэвч Мотроглоу -н гоол тэднийг шоконд оруулжээ. Ингээд шүүгчийн нэмэлт цагт Грекүүд хожлоо баталгаажууллаа.  Олимпиакосчуудын хувьд Данийн сулхан багтай тун муу тоглолоо.  Гэхдээ хариу тоглолтыг талбайдаа хийх учир цаашид ,тэдний санааг зовоох асуудал бага гарах биз.

Славен (Хорват) – ЦСКА (ОХУ)  1 : 2

http://www.fenerbahceworldwide.org/uploads/pictures/preview/wqc3rb4pnszf.jpgГоолууд : Жюрич – Вагнер Лаве , 2

Валерий Газзаев -н дайчид Хорватын сул багийиг бас л ядарч байж яллаа. Энэ ч нөгөө талаараа хөлбөмбөг ,бүх оронд адил тэгш хөгжиж байгаагын илрэл болов уу. Бразил эр Вагнер дабльдсанаар мэргэн буучдын жагсаалатанд бичигдэж байна.

Москва (ОХУ) – Копенгаген (Дани) 1 : 2
Гоолууд : Самедов – Нордстранд ,Сионко

Энэ тоглолтонд орсон гоолууд бүгдээрээ шүүгчийн нэмэлт цагт орсон нь олныг ярих зүйлтэй болголоо. Эхний хагасын нэмэлт цагт Данийн багийн Нордстранд багтаа тэргүүллийг авчирсан бол , 90 + 3 минутад Самедов гоолдож тоог тэнцүүлэв. Гэтэл гайхалтай зүйл болж 90 +5 минутад Сионко хожлын гоолыг багтаа авчирснаар Копенгаген ахний ялалтаа авлаа.

Литекс Ловеш (Болгар) – Астон Вилла (Англи) 1 : 3
Гоолууд : Попов – Рео Кокер ,Бари ,Петров

Мартин О’Неил Литексын талбайгаас хөнгөхөөн ялалтыг авч чадлаа.

Черно Море (Болгар) – Штуттгарт (Герман) 1 : 2
Гоолууд : Дяков – М.Гомез -2

Иенс Леман ,Боулахруз – аар хүч нэмсэн Германчуудад цуцашгүй машин гэггддэг Гомез  ялалтыг авчирлаа.
Ингэснээр тэрээр мэргэн буучдийн дээгүүрт явж байна.

Тель Авив (Египет) – Сайнт Эттиен (Франц) 1 : 2
Гоолууд : Лала – Пает , Деиндуоно

Баник Острова (Чех) – Спартак (ОХУ) 0 : 1
Гоолууд :

Михайл Лаудруп энэ тоглолтонд
# 2 Stipe Pletikosa
# 49 Roman Shishkin
# 88 Yegor Filipenko
# 7 Martin Jiránek
# 4 Malik Fathi
# 15 Radoslav Kováč
# 5 Mozart
# 23 Vladimir Bystrov
# 30 Ivan Saenko
# 14 Clemente Rodríguez
# 18 Aleksandr Prudnikov гэсэн гарааны 11 -т гаргажээ. Ингээд эхний ялалтаа авч чадлаа.

Уолфсвург (Герман) – Рапид Бухарешт (Румын) 1 : 0
Гоолуд ; Графите

УЕФА -д капт өрсөлдөж байгаа германы ихэнх багууд  ялалт байгууллаа. Тэдний нэг бол Уолфсбург. 47 дахь минутад хийсэн Графите -н пенальт тоог  1 -0 болгожээ.

Гамбург (Герман) – Унериа Урзецини (Румын) 0 : 0

Үзүх харах юмаар хомсхон энэ тоглолт эхний шатны хамгийн уйтгартай тоглолтуудын нэг байлаа.

Феиноорд (Голланд) – Калмар (Швед) 0 : 1
Гоолууд : Виктор Эльм

Магадгүй эхний шатны томоохон дуулиан нь энэ байж болох юм. Голландын лигийг яавч ,Шведийн лигтэй харьцуулж болохгүй нь мэдээж. Эртний түүхт Феиноордчууд ийнхүү Калмарт талбайдаа ялагдсанаар ,хариу тоглолтыг тун хүнд нөхцөлд хийхээр болж байна.

Оманиа (Кипр) – Манчестер Сити (Англи) 1 : 2

The image “http://i.media.goal.com/g/35519.jpg” cannot be displayed, because it contains errors.Гоолууд : Дуро , Жо – 2
Робиньо ,Жо ,Ричардс ,Компани тэргүүтэй шижигнэсэн залуусын хувьд Кипрын жижиг багийг ганц гоолын зөрүүгээр ялсан нь тийм ч сайн үзүүлэлэ биш. Гэхдээ ялалт бол ялалт. Хариу тоглолт 10 сарын 2нд Англид болно.

Бранн (Норвег) – Депортиво (Испани) 2 : 0

Селилья ,Расинг ,Валенсиа гээд испаний багууд дундаас тэд л ганцаараа ялагдлаа.

Сампдориа (Итали) – Каунас (Литуан) 5 : 0
Гоолууд : Кассано – 2 , Франаролли ,Боназолли – 2

Касссано тэргүүтэй Италичууд сүрийг үзүүлэн Литуйны бяцхан багийг бутниргэлэээ. Ингэснээр тэдний 2 тоглогч мэргэн буучдын жагсаалтанд бичигдэж байна.

Наполи (Итали) – Бенфика (Португал) 3 : 2
Гоолууд : Витале ,Денис ,Мажжио – Соуза ,Луйзао

Хамсик тэргүүтэй Наполичууд , болон Бүргэдүүдийн тулааныг олон хүмүүс тэсэн ядан хүлээж байсан , тэд ч сайхан тоглолтыг үзүүлж нийт 5 гоол энэ тоглолтонд оржээ. Интерээс ,Португалд очсон Соуза шинэ багтаа анхныхаа гоолыг бэлэглэсэн байна. Ингээд эцсийн дүнд талбайн эзэд ялж ,хариу тоглолтонд давуу байдалтай орохоор боллоо.

АС Милан – Цюрих  3 : 1 (Янкуловски ,Пато ,Бориело) , (Дюрич)

The image “http://i.media.goal.com/g/35010_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Италийн лигтээ 2 дараалан ялагдаж ,фенүүдийнхээ цухлыг хүргээд байсан Россонерри-чууд ,тэднийхээ ууурыг бага ч гэсэн дарлаа. Пато ,Борриело нарын гайхалтай гоол тэдэнд ялалтг авчирчээ.

Севилья (Испани) – Рэд Булл Салзбург (Австри) 2 : 0
Гоолууд : Диего Капел , Адриано

Беллинзано (Швеицарь) – Галатасарай (Турк) 3 : 4
Гоолууд : Ластринелли , Серметэр ,Ла Рока – Кевелл ,Барос – 2 ,Линкольн

Эхний шатны тулаанууд дотроос хамгийн үзүүштэй тоглолтыг энэ 2 баг үзүүүллээ. Франц ,Англид нилээд хэдэн жилийг ашиггүй өнгөрөөсөн Барош шинэ багтаа дубль бэлэглэлээ. Мөн Ливер -н Кевел ч гоолдоод амжиж.

Эвертөн (Англи) – Стандард (Бельги) 2 : 2
Гоолууд : Якубу ,Кастилло – Мбокани ,Ёобо (А.Г)

Талбай дээрээ тэнцсэн нь Англичуудад 10 сарын 2нд хийх хариу тоглолтонд гай болж мэдэхээр байна.

Борач (Серб) – Аякс (Голланд) 1 : 4
Гоолууд : Милованович  – Хунтелаар – 2 ,Сулежмани ,Луйш Соарез

Алдарт Аялсын бүтэлгүйтэл одоо л төгсгөл болж байх шиг байна . Хэрвээ энэ эрчээрээ явах юм бол түрүүлэх ч магадлал байхыг үгүйсгэх аргагүй юм.

Маритимо (Поругал) – Валенсиа (Испани)  0 : 1
Гоолууд : Мориентес

Испаны шилдэг багийн хувьд энэ бас л хангалттай үзүүлэлт биш. Гэхдээ айлийн талбайгаас нэгэнт ялалт авчихсан учир талбайдаа тэд ,хангалттай гоолдох бизээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. chingun says:

    Milan., Manchester City, Valencia goe l bolj bgan bnda., togloltuud-g ni haanaas uzdin boldo

    GD Star Rating
    loading...
  2. melo says:

    mongold hol bombog ogchihgvi eee asia-d ehnii 3-t orj chadahgvie eeee chadval bi bay za

    GD Star Rating
    loading...
  3. chingun says:

    hehe tig tig

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: