Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » “Барса”-ийн ахлагч 400 дэх тоглолтоо хийлээ

GD Star Rating
loading...

Испаний хөлбөмбөгийн клуб Барселонагийн ахлагч, хамгаалагч Карлес Пуойл  энэ Лхагва гаригт “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Спортингтой хийсэн тоглолтонд оролцсоноор Барсагийн 1-р багийн нэрийн өмнөөс албан ёсны 400 дэх тоглолтоо хийжээ.

Пуойл 1-р багт анх 1999 оны 10 сарын 2-нд Ла Лигийн 7-р тойрогт, Барсаг Луи Ван Гааль удирдаж байхад «Вальядолид»-ын эсрэг Португалын легионер Симаог сэлгэн орж, дебютээ хийж байв. Түүнээс хойш 9 жил өнгөрөхөд 400 тоглолт хийгээд амжжээ. Эдгээрээс:

● 273 тоглолтыг Ла Лигт
● 30-ыг Испаний цомд
● 81-ыг АВаргуудын лигт;
● 9-ыг УЕФА-ын цомд;
● 4-ыг Испанийн Супер цомд;
● 1-ыг Европыг Супер цомд;
● 2-ыг Клубуудын ДАШТ-д тус тус хийжээ.

Энэ хугацаанд “Тарзан” (Пуойлын хоч) 6 гоол хийж байсан бө эхнийхийг нь мөнөөх л «Вальядолид»ын хаалганд 2001-2002 оны улиралд оруулжээ. 6 гоолын 4-ыг Ла Лигт, 2-ыг Аваргуудын лигийн тоглолтонд хийжээ.

Мөн багийн ахлагчийн туузыг 2002 оны 10 сарын 26-нд анх удаа зүүсэн байна. Барса тэр үдэш “Алавес”-тай тоглож байж. Луис Энрике талбайгаас гараад байсан, Коку сэлгээнд сууж байсан тул Пуойлд ахлагч болох хувь анх тохиож байлаа. Харин Луис Энрике зодог тайлж, Филипп Коку багаа орхисон тул албан ёсоор 1-р багийн ахлагчаар 2004 оны 7 сарын 28-нд сонгогдсон юм.  Үүнээс хойш ахлагчийн ёсоор Ла Лигийн 2 цом, Аваргуудын лигийн 1 цом, Испаний супер цомын 2 цомыг өргөж байлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. melo says:

    mongold hol bombog ogchihgvi eee asia-d ehnii 3-t orj chadahgvie eeee chadval bi bay za

    GD Star Rating
    loading...
  2. Энхбат says:

    Sain sain.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: