loading...
Талбайн теннисний багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Дэвисийн цом” тэртээ 1900 оноос эхтэй. Шилдэг теннисчид улсаа төлөөлөн оролцдог, хасагдах системээр өрсөлддөг “Дэвисийн цом” анх зөвхөн АНУ, Их Британы хооронд болдог байлаа. Өөрөөр хэлбэл энэ 2 улсын багийн хожсон нь цомын эзэн болдог байсан гэсэн үг. Анхны тоглолт 1900 онд “Их Британи – АНУ” -ын хооронд Бостон хотын “Longwood Cricket Club”-т болж байлаа. 1905 оноос эхлэн бусад улсын баг оролцох болсон бөгөөд тэр жил Бельги, Австри, Франц, Австрали-Шинэ Зеландын нэгдсэн багууд оролцсон байна.
1905-1967 оны хооронд болсон 18 удаагийн тэмцээнд Австралийн баг 15 аваргалж, тухайн үеийн доминант нь байв. Ер нь 1973 он хүртэл “Дэвисийн цом”-д ердөө 4-хөн улс буюу АНУ, Их Британи, Франц, Австрали түрүүлж байлаа. Энэ ч үүднээс эдгээр 4 улсад зохиогддог тэмцээнийг хамгийн томоохон тэмцээн гэж үзэж, “Их дуулга” гэх болсон байна.
Харин 1974 онд дээрх дөрвөлийн ноёрхол тасалдаж, Өмнөд Африк – Энэтхэгийн багууд шигшээд үлдэж байсан ч Энэтхэгчүүд тоглохоос татгалдсан байна. Дараагийн жил нь мөн түрүүлж үзээгүй 2 баг шигшээд үлдэж, Шведүүд Чехословакыг 3-2 харьцаагаар буулган авч байлаа.
“Дэвисийн цом”-ыг АНУ хамгийн олон буюу 32 удаа, Австрали – Шинэ Зеланд 28, Франц, Их Британи 9 удаа, Швед 7 удаа тус тус хүртэж байжээ.
Энэ жилийн тэмцээний хагас шигшээд Аргентин – ОХУ, АНУ-Испани үлдээд байлаа.
Аргентин – ОХУ тэнцүүхэн тоглолт гаргасан ч Аргентиний залуу тамирчин 19 настай Мартин Дель Потро бахдам тоглолт үзүүлж, 2002, 2006 оны аварга ОХУ-ын багийг 5 тоглолтын эцэст 3:2-оор хожлоо. Аргентин ийнхүү анхны түрүүгээ авах боломжтой болж байна.
Нөгөө талд Испани – АНУ тоглож, Надаль тэргүүтнүүд Роддик манлайтнуудыг хялбархан хожлоо. Испани 4:1-ээр давамгайлсан ба тэд өмнө нь 2000, 2004 онуудад уг тэмцээнд манлайлж байв.
Аргентин – Испаний шигшээ тоглолт 11 сарын 21-23-ны хооронд Буэнос – Айрост болно.
|
|
|
|
|
|
|
Испани – АНУ 4:1 |
|
Лопес/Вердаско – М. Брайан/Фиш – 6:4, 4:6, 3:6, 6:4, 4:6 |
|
Надаль – Роддик 6:4 6:0 6:4 |
|
Надаль – Куэрри – 6:7 (5:7), 6:4, 6:3, 6:4 |
|
Феррер – Роддик – 7:6 (7:5), 2:6, 1:6, 6:4, 8:6 |
|
|
|
Аргентин – ОХУ – 3:2 |
|
Налбандян – Андреев – 7:6 (7:5), 6:2, 6:4 |
|
Дель Потро – Давыденко – 6:1, 6:4, 6:2 |
|
Каньяс/Налбандян – Куницын/Турсунов – 2:6, 1:6, 7:6 (11:9), 6:3, 6:8 |
|
Налбандян – Давыденко – 6:3, 3:6, 6:7 (2:7), 0:6 |
|
Дель Потро – Андреев – 6:4, 6:2, 6:1 |
loading...





