Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Милан , Рома эргэн ирлээ !

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/31/Lega_Calcio.png/150px-Lega_Calcio.png” cannot be displayed, because it contains errors.

Италийн хөлбөмбөгийн дээд лиг болох Сери А -н гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдан өндөрлөлөө.


Кальяри – Ювентус 0 – 1 (Амаури)
http://www.corrieredellosport.it/images/34/C_3_Media_375034_immagine_det.jpgТрезеге, Дэль Пиеро, Каморнези нарын шилдэгүүд нь гэмтэлтэй байгаа ч Хуучин ноёд 3 оноогоо халаасалж чадлаа. Ялалтын үнэ цэнэтэй гоолыг авчирсан Бразил эр Амаури ,болон түүнд дамжуулалтыг нь өгсөн Якуйнта нар энэ тоглолтонд гайхалтай байлаа. Гэвч нэг муу мэдээ Бианконеричуудыг зовоож байна. Энэ нь багийн амин сүнс Буффин бэртсэн асуудал юм. Иймээс Ранери -д залуустаа итгэхээс өөр арга үлдсэнгүй.

Милан – Лацио 4 : 1 (Сийдорф ,Замротта ,Пато ,Кака) , (Зарате)
The image “http://media2.acmilan.com/200809/11631_big.jpg?ver=1” cannot be displayed, because it contains errors.Улирлыг хүндхэн эхлүүлсэн Россонери – чууд эргэн ирлээ. Пато , Борриело гээд залуустаа Анчелотти итгэл хүлээлгэж байсан нь талаар болсонгүй. Энэ тоглолтонд орсон гоолууд бүгд гайхалтай байлаа. Нэн ялангуяа Замбротта -н 31 метрээс хийсэн гоол энэ тойргийн шилдэг гоолд маргаангүй тооцогдож байна. Кака -н гоол ч түүнээс нэг их дутахгүй. Мөн бэртэлтэй байсан Ринго талбайд гарсан нь олныг нилээд гайхшруулсан юм. Лацио -н ганц гоолыг хийсэн Зарате мэргэн буучдыг тэргүүлж байна.

Рома – Режжина 3 : 0 (Пануччи , Акуйлани ,Перротта)
The image “http://i.media.goal.com/g/35900.jpg” cannot be displayed, because it contains errors.
Миланы хамт Рома ч эргэн ирлээ. Аваргуудын лигт Клужт талбайдаа ялагдаж ,шүүмжлэлийн бай болоод байсан Чононууд ,энэ нь тохиолдлын хэрэг байсан гэдгийг батлаж өрсөлдөгчөө бутниргэлээ. Ромын залуу эрдэнэс гайхалтай гоолыг оруулсан бол өөр нэгэн баярт явдал Жиалларосси нарыг баярлуулсан юм. Энэ нь багийн амьд домог Тотти талбайдаа эргэн ирсэнд байлаа. Зүгээр ч үгүй , Перротта -н гоолын эхлэлыг тавьжээ.

Турин – Интер милан 1 : 3 (Абрускато ) (Писано А.Г ,Майкон , Ибахимович)

The image “http://www.channel4.com/sport/football_italia/gallery/twohundredandtwentysix3.jpg” cannot be displayed, because it contains errors.Бразил эр Адриано -д Жосе нилээд итгэл хүлээлгэж байгаа нь түүнийг гараанд гаргаж байгаагаас харагдаж байна. Хэдийгээр гоол оруулаагүй ч тэрээр тун идэвхтэй байлаа. Хар хөхүүдийн хөгжөөн дэмжигч нар Бразилууддаа нь онц гэсэн дүнг тавьж байгаа ба Майконы 16 -н гаднаас цөм цохисон гоол гайхалтай байлаа. Нерразуричууд 7 оноотой Юве -н хамт сери а -г тэргүүлж байна.

Туринчууд тоог ойртуулахаар нилээд чармайсан ч тухай бүрд нь Хулиа Сезар багаа аварч байлаа.

Фиорентина – Болоньа 1 : 0 (Жилардино)

http://www.corrieredellosport.it/images/05/C_3_Media_365805_immagine_det.jpgЖилардино үнэхээр өөрийн байх ёстой газраа олжээ. Ийнхүү тэрээр Виола -чуудийн аминд дахин орж байна. Хэрвээ өөрийн бүх боломжоо ашигласан бол тооны харьцаа тун өндөр гарах байсан юм.

Палермо – Женоа 2 : 0 (Эдинсон Кавани , Чесаре Бово)

Жилийн жилд дундаж амжилттай тоглодог Палермо -чууд 6 оноотой 4 -р байранд байгаа нь олныг ярих юмтай болгож байна.Гэхдээ мэдээж энэ нь түр зуурын хэрэг бизээ
Катанья – Аталанта 1 : 0 (Паолуччи)

Лецци – Сиена 1 : 1 (Фабио Касерта) , (Даниеле Фичигна)

Сампдориа – Киево 1 : 1 (Даниеле Франчесчини) ,(Антониа Лангелла)

Удинезе – Наполи 0 : 0

баг——-т/т–ялалт—тэнцээ—ялагдал—оноо

1.Интер —3—- 2———–1———0————-7
2.Ювентус-3—-2———–1———0————-7
3.Лацио—-3—-2———–0———1————6
4.Палермо-3—2———–0———1————6

8. Рома—–3—-1———–1———1———–4

Мэргэн буучид :

Зарате – 4 (Лацио)
Амаури – 2 (Ювентус)
Акуйлани – 2 (Рома)
Касерта- 2 (Лецци)
Кавани – 2 (Палермо)
Ди Натале 2 (Удинезе)
Жилардино – 2 (Фиорентина)
Хамсик – 2 (Наполи)
Ибрахимович – 2 (Интер)
Микколи – 2 (Палермо)
Д.Милито (Женоа)
Горан Пандев – 2 (Лацио)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: