loading...

БНХАУ -н Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа Хятадын нээлттэй тэмцээн ид сонирхолтой шатандаа явагдаж байна. 1993 оноос хойш явагдаж байгаа уг тэмцээн ATP болон WTA -н 2005 оноос албан ёсны хөтөлбөрт багтсан юм. Хэдийгээр бусад томоохон тэмцээнүүдийг бодвол нэр хүнд ,шагналын сангаараа (500.000$) тийм ч дээгүүр тооцогдохгүй ч China open сонирхолтой үргэлжилж байна.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл
Рожер Федерер ,Рафаел Надаль ,Новак Жойкович гээд шилдэгүүд Бээжинд ирээгүй учраас өрсөлдөөн бага гарна гэж олон хүн үзэж байсан боловч эсрэгээрээ эргэсэн юм. Өнгөрсөн жилийн аварга Фернандо Гонзалез их шөвөгт Германы Жорн Фау -д дийлдэж аврагаа хамгаалах боломжгүй болсон бол тэмцээний 1 -т эрэмбэлэгдсэн Давид Феррер Израйлийн сураггүй эр Дуди Села -д 6 – 3 6 – 3 -р дийлдэн шүүмжлэлийн бай болж байна. Гэхдээ Дуди цаашаа амжилттай тоглож хагас шигшээд шалгараад байгаа нь Испани эрийг хэлэх үгтэй болгож байна. Одоо – ний ганц од нь Америкийн Роддик болоод байна. Тэрээр Хуан Карлос Фереро -г ялбал
Жорн Фау -тай тулна.
Дуди Села (Израйль)- Райнер Шеутлер (Герман)
Роддик/Х.К.Фереро – Жорн Фау (Герман)
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
Бүсгүйчүүийн хувьд эрчүүдээс хамаагүй сонирхолтой өрнөж байна. Энэ нь чансааг тэргүүлэгч Ана ,Елена зэрэг шилдэгүүд өрсөлдөж байгаатай холбоотой бизээ.
Гэхдээ Серби бүсгүй их шөвөгт нутгийн эзэн Зен Жей -д дийлдээд байгаа болохор Елена -д илүү магадлал байна. Ивановичийн тухай хэдэн мэдээ дуулгахад тэрээр энэ жил нийт 2,464,858 долларын шагнал авч , 34 ялж 10 ялагдсан үзүүлэлттэй байна. Бээжингийн олимпийн үеэр бэртсэн бэртлээсээ хойш Ана нэг л олигтой тоглохгүй байгаа билээ. Кузнецова -тай учраа таараад байгаа Зен Жей -г энэ жилийн Уймблдоны хагас шигшээ шалгарахдаа Ана Иванович -г мөн ялж байснийг та бүхэн мэдэж байгаа байх.
Елена Янкович (Серби) – Вера Звонарёва (ОХУ)
Светлана Кузнецова (ОХУ)- Зен Жей (Хятад)
loading...



