loading...

Оросын Прeмьер Лигийн 22-р тойргийн тоглолтууд явагдаж єнгєрлєє. Єнгєрсєн улирлын аваргууд болох Зенит энэ удаад Армийн ЦСКА-д нутгийн Петрoвский цэнгэлдэх хvрээлэндээ 22.000 гаруй хєгжєєн дэмжигчдийнхээ ємнє 1-3ын харьцаатайгаар ялагдал хvлээснээр энэ жил тэд єнгєрсєн жилийнхээ амжилтыг дахин давтахгvй гэдэг нь тодорхой боллоо. Оросын 2 сvперклvбvvдын тулаан хурц дайчин, гал гарсан тоглолтoop дvvрэн болж чадсан юм. Малафеевийн хаалгыг ЦСКА-гийн 18-тай залуу од Дзагоев 2 бємбєгєєp, Бразилийн мэргэн бууч Вагнер Лав 1 бємбєгєєр тус тус мялаасан бол Акинфеев 88 дахь минутанд хуурай хаалгаа Павел Погребнякаар услуулав. Хиддинкийн хvсэлтээр шигшээдээ уригдаад буй Дзагоев сvvлийн 3 тоглолтондоо нийт 4 бємбєг хийж, багаа 4-р байр луу авчирлаа.
Зенитийн аврагын титмийг Казаний Рубин авах нь бараг тодорхой болоод байна. Москвагийн Спартакчуудыг минимумаар буулган авсан Татарууд удаалж буй Динамогоос 9 оноогоор тасарч эхэллээ. Казанчууд Спартакийн шинэ дасгалжуулагч Лаудрупын дeбютийг баллаад зогсохгvй Москвачуудын эхний 3-т орох магадлалыг нь эрс буурууллаа.
Хамгаалалт, сєрєг довтолгоогоор мэргэшсэн Казанчуудын амжилтыг олон хvчин зvйлстэй холбон тайлбарлаж болох юм. Хэдийгээр тэд Зенит, ЦСКА зэрэг топ багуудаас тоглолт, бvрэлдэхvvнээрээ хоцрогдмол хэдий ч тэд Лигид хамгийн тогтвортой тоглолтуудыг vзvvлж, тэдний бат бєх хамгаалалтын хэрмийг сэтэлж чадсан баг тун ховор байлаа. Сvvлийн 10 тоглолтонд Казанчууд ердєє 4-хєн л бємбєг хаалгандаа алдсан нь vvнийг гэрчилнэ. Туршлага арвинтай Семак, Шаронов, Ребрoв нарт ч бас сайшаал оногдох зохистой байх. Мєн ачааллаа дийлж чадаагvй Зенит (Аваргуудын Лиг, УЕФА-гийн Цом, УЕФА-гийн Сvпер Цом), хэтэрхий хожуу нойрноосоо сэргэсэн ЦСКА, єєрчлєн шинэчлэлтэнд єртcєн Спартак зэрэг багуудад Казанчууд багагvй талархах хэрэгтэй болов уу…
ЦСКА 3-1 Зенит
Спартак 0–1 Рубин
Химки 2-1 Сатурн
Амкар 1–0 Крылья Советов
Луч-Энергия 2-3 Локомотив
Динамо 2–0 Шинник
Томь 2–0 Терек
Москва 1–3 Спартак Нч
1 Рубин 48 оноо
2 Динамо 39 оноо
3 Амкар 38 оноо
4 ЦСКА 38 оноо
5 Спартак М 33 оноо
6 Крылья Советов 33 оноо
7 Локомотив 31 оноо
8 Зенит 31 оноо
9 Спартак 28 оноо
10 Москва 26 оноо
11 Томь 25 оноо
12 Терек 25 оноо
13 Сатурн 24 оноо
14 Луч-Энергия 18 оноо
15 Химки 17 оноо
16 Шинник 15 оноо
loading...




За ёстой бодоогүй баг түрүүлчихлээ шүү
loading...
Heleed yu geh ve. Orosiiin football-iig taahad berh boljee. Shigshee ni ch ter. Clubuud ni ch ter alchihiim bna doo.
loading...