Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жэйсон Уэйллимс зодог тайллаа

GD Star Rating
loading...
Лос Анжлес Клипперсийн ахмад холбогч Жэйсон Уэйллимс 10 жил НБАд тоглосоны эцэст зодог тайлах болсноо мэдэгджээ.Уг нь тэр 8 сарын 7нд Клипперстэй гэрээ байгуулсан байсан ч ийнхүү тоглолгүй зодог тайлах болжээ.
Жэйсон Уэйллимс 1975 оны 11 сарын 18нд эхээс мэндэлсэн бөгөөд өдгөө 32 настай юм байна.
Тэр 1998 оны драфтын нэгдүгээр бүсийн 7 – оор Сакрамето Кингс багт очиж байсан тэр цагаас хойш Сакраметод 3 жил,Мэмфист 4 жил,Майамид 3 жил зүтгэж нийт 679 тоглолтонд оролцож 11.4 оноо,6.3 дамжуулалт,1.3 булаалт хийж байсан бөгөөд 2006 онд Дуэйн Уэйд,Шакил Онил нарын хамт Илчнүүдэд аварга болж байжээ.
Мөн 98-99 онд 12.8 оноо,6 дамжуулалт дунджилж байсан бөгөөд тэр жилдээ НБА – гийн бүх америкын шилдэг шинэ тоглогчын нэгдүгээр багт нэрлэгдэж байв.
Жэйсон Уэйллимс НБА – д тоглож байсан 10 жилдээ нийт 51 сая 217 мянган долларын цалин хүртэж байжээ.
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: