loading...
2008 оны улиралын 15 дахь гран-при
Сингапурын “Singapur F1 Track ” -т 26.09-08.09 хооронд явагдах Формула-1 ийн түүхэн дэх анхны хот доторхи,шөнийн уралдаан нь бас энэ улиралд шинээр нээгдэж байгаа хоёрдахь зам дээр болж буйгаараа онцлогтой. Уралдаан шөнө болох учир энэ жилийн гараануудын хамгийн сонирхолтой,оргил үе нь болох дамжиггүй бөгөөд хурд хүчээ сорих нисгэгчид болон үзэгчид, үл таних ертөнцөөр хийх аялалынхаа ,цоо шинэ адал явдал,сонин хачинг тэсэн ядан хүлээж байгаа бизээ.
Сингапур нь Малайз,Индонезийн хоорондох Малай арлууд дээр нийтдээ 704 км² талбайг эзлэн оршдог хот улс ба зүүн өмнөд азидаа хамгийн жижиг нь боловч ,үйлдвэрлэл өндөр хөгжсөн ,эдийн засаг нь хүчирхэг , Азийн Дөрвөн Бар улсуудын нэг билээ.
Анхны шөнийн уралдааны замын бүх гэрэлтүүлгийг Италийн “Valerio Maioli” компани хийж гүйцэтгэжээ .Тойрог замын аль нэг хэсэгт илүү тод эсвэл бүдэг байвал уралдагч нарт хүндрэл үүсэх учираас машинууд явах,5 км үргэлжлэх замын идвэхтэй хэсгийг гэрэлтүүлэх 1500 ширхэг хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэгч прожеторуудыг жигд хувиарлан байрлуулж, бас 35 дижитал дэлгэцтэй тугыг зам дагуу суурьлуулжээ. Гэрэлтдэг тугаас гадна ердийн тугаа давхар хэрэглэх юм.Гэрлийн туяаны тусгалыг анхааран , жолооч нар эргэх үед эсрэг талаас нь гялбуулахгүйн тулд прожеторуудыг замын нэг талаар ,телевизийн камеруудыг ч мөн адил гэрэл ойж гялбахааргүй талд суурьлуулсан гэнэ. Мөн Формула-1 машины сүүдэр ,бусдад нөлөөлөхгүй нам доор байгаа болхоор гэрлийн шонгуудыг замын хоёр талд байрлуулах шаардлаггүй гэж үзсэн байна.
Ойролцоогоор 3.180.000 ваттын хүчээр 3000 Lux гэрэл зам руу тусна.Энэ нь нэг хөлбөмбөгийн талбайн гэрэлтүүлгээс 4 дахин илүү хүчтэй гэнэ .Гэрэлтүүлгийн ажилтай танилцсан багуудын төлөөлөгч нар өндөр үнэлгээ өгч ,өдрийн гэрэлтэйд байгаа юм шиг , бүр илүү гэгээтэй мэт харагдаж байна гэж.
20 нисгэгч ,100-аад мянган үзэгч,телевизээр сонирхох сая сая хүмүүсийг гэнэт харанхуйтай золгуулахгүй байхыг урьдчилан тооцож ,12 ширхэг цахилгаан үүсгүүрийг онцгой тохиолдолын үед автоматаар ажиллахад нь бэлэн болгожээ.
Техникийн асуудлууд сайн үнэлгээ авснаас гадна уралдааны замын дизайн нь тун сонирхолтой болсон гэж ажиглагчид үзсэн байна.
Уралдагчид 5,067 км үргэлжлэх замыг ,цагийн зүүний эсрэг чиглэлд 61 удаа тойрно.Баруун тийш 10,зүүн 14 эргэлттэй ба 45,90 хэмийн эргэлтүүд нь дугуйны элэгдэл болон тоормосонд их ачаалал үүсгэх юм.Богино эргэлтүүдээр,машинууд 80-100 км цаг хүртэл хурдаа сааруулж ,хамгийн хурдтай хэсэгт 300 км цагаас илүү давхих боломжтой гэж тооцоолон гаргажээ.
Сингапурт Формула-1 ийн машинд ямар ч гэрэлтүүлэгч ,төхөөрөмж шаардлаггүй боловч Брижстоун энэ удаагын гран-прид зориулан тусгай цацруулагчтай будгаар тэмдэглэсэн зөөлөн хольцтой ,борооны болон онцгой нөхцөлд хэрэглэх дугуйнуудыг нийлүүлж байгаа ажээ.
Нийт тасалбарын 99 хувь борлогдож дууссан ба үлдэж байгаа цөөн хэсгийг энэ долоо хоногт зарж дуусгах гэнэ.Шөнийг уралдааныг үзэж сонирхохоор гадаадаас 40 000 үзэгч хүрэлцэн ирэх юм.
Замын урт-5.067 Mетер
Нийт зам – 309,087 Км
Баруун эргэлт-11
Зүүн эргэлт-15
Чиглэл-цагийн зүүний эсрэг
Сингапурын гарааны тоормослох хэсэг
loading...





shoniin uraldaan yamarshuu boloh boloo. sonirholtoi sanagdj bnda
loading...
ene ch harin sonin sonsogdoj baina shuu,goyo boloh bhaa
loading...
Hamilton turuulne ee harj l bgarai ugasaa massa amjihgui shdee neeree hamiltonii ooog ni nemeegui yum bna tee fia arai l ilt ferrarid naatsan
loading...
onoog ni
loading...