Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 5-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

1 – Энэ тойрогт орсон автогоолын тоо.

2 – Манчестер Ситигийн шинэ цэрэг Робиньо ийм тооны гоолыг ийм тооны тоглолтонд Премьер лигт хийгээд байна.Түүнтэй адилхан амжилтыг Вест Хэмийн Даниэле Ди Микеле үзүүллээ. Харин Тоттенхэм клуб 5 тоглож ийм тооны оноо аваад байгаа нь 1992 оноос хойшхи тэдний хамгийн муу эхлэл болж байна.

6 – Манчестер Сити ийм тооны гоолыг Портсмутын эсрэг энэ тойрогт хийлээ. Энэ нь Ситигийн Премьер лигийн хамгийн том ялалт юм. Мөн ийм тооны тоглолтонд дараалан Ситигийнхэн Портсмутад хожигдоогүй явна. (4 хожил, 2 тэнцээ)

7 – Ийм тооны шар хуудсаар Манчестер Юнайтедын тоглогчдыг шүүгч Майк Райли Челситэй “Стэмфорд Бридж” цэнгэлдэхэд хийсэн тоглолтонд торгожээ. Уг тоглолтыг “Гүүрний төлөөх тулаан ч гэж нэрлээд байгаа.

10 - Улирал эхэлснээс хойш нийтдээ ийм тооны тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.

11 –  Майкл Оуэн Ньюкасл болон Ливерпулын өмнөөс ийм тооны гоолыг Премьер лигийн 13 тоглолтонд Вэст Хэмийн эсрэг оруулжээ.  Эдгээр гоол дотор 2005 оны 12 сарын 17-нд “Аптон Парк”-т зочлохдоо хийсэн хет-трик ч багтаж буй. Мөн ийм тооны лигийн болон цомын тоглолтонд Мидслбро айлын талбайд ялалт байгуулаагүй байна.

23 – Ийм тоон жилийн хугацаанд Астон Вилла клуб Хауторнсд ялагдаагүй хэвээр үлдлээ.
30 – Ийм тооны цохилтыг Ливерпулчууд Стоукийн эсрэг хийсэн ч гоол оруулж чадаагүй. Гэхдээ эдгээрээс ердөө 6 нь л хаалга руу чиглэсэн байна.  Мөн Мартин О`Нейлл ийм тооны ялалтыг Премьер лигт Астон Виллаг удирдах явцдаа байгуулаад байна.

36 – Ийм тооны шар хуудас энэ тойрогт тоглогчдод очжээ.

50 – Ливерпул Рафа Бенитесийн удирдсан бүх л тоглолтонд ийм тооны тэнцээг хийжээ. Мөн Арсеналын залуу тоглогч Денилсон ийм тооны тоглолтонд оролцжээ.

85 – Премьер лигт Челси ийм тооны тоглолтонд дараалан талбай дээрээ хожигдоогүй супер амжилттай явна. (61 хожил, 24 тэнцээ, 173 гоол хийж, 44-ыг алдсан, боломжит 255 онооноос 207-г авсан)

250 – Ийм тооны тоглолтыг Луис Боа Морте ПЛ-т хийжээ.


350 – Болтоны Юусси Яаскелайнен клубтээ ийм тооны тоглолт хийгээд байна.

327, 816 – Нийтдээ ийм тооны үзэгч өнгөрсөн тойргийн тоглолтуудыг үзэж сонирхсон байна.

- Стоук сюрприз барьж, “Энфилд”-д гоол алдалгүй тэнцлээ. Энэ нь тэдний энэ улирлын анхны clean sheet юм. Гэхдээ тэд Ливерпулээс олон гоол оруулаад байгаа, одоогоор.
- Тоттенхэм улирал эхэлснээс хойш 4 гоол хийж, 7-г алдаад байгаа бол энэ тойрогт тэдэнтэй тоглосоэ Уиган 7-г хийж, 4-ыг алджээ.

- Сандерланд Борог ялснаар 2001 оноос хойшхи хамгийн сайн гараагаа хийлээ.

- Блэкбэрн сүүлийн 10 тоглолтондоо анх удаа Лондон хотын багийн хожлоо.

GD Star Rating
loading...
5-р тойргийг тоогоор илэрхийлэхүй , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: