loading...

Вашингтон Визирдс баг 9 сарын 17нд болж өнгөрсөн сонгоно шалгаруулах бэлтгэлийн дараа 22нд довтлогч Дермарр Жонсон,Линтон Жонсон, Таж МакКулаф нартай гэрээ байгуулах болсноо зарлажээ.
Довтлогч Дермарр Жонсон энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд 2000 оны НБА-ийн драфтын нэгдүгээр бүсийн 6-аар Атлантад очиж байсан бөгөөд 7 жил НБА-д зүтгэхдээ 344 тоглолтонд оролцож 6.2 оноо, 2.2 самбар дунджилж байжээ. Миний мэдэхийн шидэлт сайтай залуу санагдсан.Хамгийн сүүлд Сан Антониод таван тоглолт хийгээд Европ руу одсон билээ.
Линтон Жонсон мөн 28 настай драфтаар ороогүй бөгөөд 2003 оноос Чикагод тоглож НБА-д тоглох гараагаа эхэлсэн юм.Түүнээс хойш таван жил НБА-д тоглохдоо 6 багийн нүүр үзсэн юм байна. 6 багт тэрбээр 4.1 оноо,3.4 самбар дунджилж байжээ.
Таж МакКулафын хувьд шинэ тоглогч. Лас Вегаст нээгдсэн зуны лигийн үед Визардсын хувцсыг өмсөж тоглож байсан юм байна.
Мөн Визардс дасгалжуулагч Эдди Жордантай гэрээгээ сунгасан байна. Ингэснээр тэрбээр 2009-2010 онд багаа толгойлох нь тодорхой болжээ. Тэрбээр 1980 оноос хойш Визардсын дасгалжуулагчид дотроос 4 жил дараалж багаа ПО-д оруулсан анхны коуч болжээ. Э.Жордон 5 улирал Визардсийн коучаар гарсан бөгөөд ажлаа авсан эхний улиралдаа 25-57 гэсэн даруухан амжилт үзүүлж байсан юм. Түүнээс хойш нийт 171 ялалт авч 157 ялагдал амссан юм.
Визардс Жордонтой 3 жилд 12 саяын гэрээг үзэглэсэн байна.
loading...



