Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » МЮ, Ливерпул, Арсенал дараагийн шатанд

GD Star Rating
loading...

Английн хөлбөмбөгийн лигийн цом буюу “Carling Cup”-ын 3-р тойргийн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудын дотор Манчестер Юнайтед – Мидлсбро сонирхолтой тоглолт үзүүлсэн бөгөөд зочин болон Мидлсбро сүүлийн 10 минутанд хамгаалагчдынхаа бүдүүлэг алдааны улмаас 2 гоол алдан хожигдлоо. Энэ тоглолтонд Мидлсброгийн хамгаалагч Погатец “Улаан чөтгөрүүд”-ийн залуу “чөтгөр”, энэ үдэш дунд шугаманд гайхалтай сайн байсан 19 настай Р. Поссебоныг хүнд гэмтээж, улаан хуудсаар торгуульжээ. “МЮ”-ын эмч нарын хэлж байгаагаар Поссебоны хөлийг арай ч хугалчхаагүй бололтой.

Арсенал Шеффилдэд гоолны хур буулгажээ. Ер нь сүүлийн үед 6 гоол орох дуртай байна.Сүүлийн 3 хоногт 6 гоол алдсан 3 дахь баг нь Шеффилд боллоо. Арсеналын залуу тоглогч Вела хет-трик хийж  өсвөрийн авьяастан од болохоор зэхэж буйгаа харууллаа.

Удаан хугацаанд гэмтэлтэй байсан Даниель Аггер Ливерпулын үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирж, багийнхаа гоолын салхийг хагалсан байна.

Премьер лигийн гараагаа сайхан хийсэн Ж. Зола цомын тэмцээний энэ шатанд бүдэрлээ.

Өнөөдөр мөн бусад тоглолтууд болно.

1/16шигшээ

“Арсенал” – “Шеффилд Юнайтед” – 6:0 (3:0)

Гоол: Бендтнер, 31 (1:0). Бендтнер, 42 (2:0). Вела, 42 (3:0). Вела, 50 (4:0). Уилшир, 57 (5:0). Вела, 87 (6:0).

“Ротерхэм Юнайтед” – “Саутгемптон” – 3:1 (1:0)

Гоол: Фентон, 20 (1:0). Харрисон, 56 (2:0). Джон, 61 (2:1). Бройтон, 69 (3:1).

“Бернли” – “Фулхэм” – 1:0 (0:0)

Гоол: Родригес, 88.

“Суонси” – “Кардифф Сити” – 1:0 (0:0)

Гоол: Гомес, 57.

“Лидс” – “Хартлпул Юнайтед” – 3:2 (1:2)

Гоол: Манкхаус, 2 (0:1). Снодграсс, 14 (1:1). Портер, 33 (1:2). Сноумни, 58 (2:2). Робинсон, 90 (3:2).

“Уотфорд” – “Вест Хэм” – 1:0 (0:0)

Гоол: Мюллинс, 70 – автогоол

“Ливерпуль” – “Крю Александра” – 2:1 (1:1)

Гоол: Аггер, 15 (1:0). О’Коннор, 25 (1:1). Лукас Лейва, 58 (2:1).

“Манчестер Юнайтед” – “Мидлсбро” – 3:1 (1:0)

Гоол: Криштиану Роналду, 25 (1:0). Джонсон, 56 (1:1). Гиггз, 79 (2:1). Нани, 90 (3:1).

“Сток Сити” – “Рединг” – 2:2 (1:1, 1:1, 0:0). пенальти. – 4:3

Гоол: Перикард, 9 (1:0). Анри, 45 – пенальти (1:1). Сидибе, 50 (2:1). Анри, 75 (2:2).

“Сандерленд” – “Нортхэмптон Таун” – 2:2 (0:1, 2:1, 0:0). По пен. – 4:3

Гоол: Ларкин, 20 (0:1). Гуттридж, 81 (0:2). Стоукс, 86 (1:2). Стоукс, 90 (2:2).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. chingun says:

    Young gunners danda l inged-n teed yag shiidwerleh bogood gaigui baguudta toglohlere turshlaga bdimu yu bdin husagdchiha l bdimda…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: