Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Олимпийн түүх » Олимпийн түүх – Сэнт Луйс 1904

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/47/1904summerolympicsposter.jpgБид өмнө нь та бүхэнд Олимпийн наадмын түүх болон Афиний 1 -р ,Парисын 2 - р олимпийн наадмын түүхийг хүргэж байсан ингээд энэ удаа Сэнт Луйс 1904.
АНУ -н Миссури мужийн Сэнт Луйс хотод зохион байгуулагдсан Зуны гуравдугаар олимпийн наадам өмнөх Парисийн наадмын алдааг давтсан , ер нь бол зохион байгуулалт муутай , олон шилдэг тамирчид замын зардлаас болж ирж амжаагүй , дөрвөн сар гаруй сунжирсан гээд олимпийн түүхэнд нэг хар толбо болон үлдсэн билээ. Үүний учир нь өнөөх л дэлхийн үзэсгэлэн яармагтай (ДҮЯ) холбоотой. Хэдийгээр Сэм авгынд болох олимпийн наадмын эрхийг Чикаго – чууд анхлан авсан ч , тун удалгүй Сэнт Луйс руу шилжүүлсэн. Энэ нь мэдээж хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Олимпийн наадмын сүр дуулианаар ДҮЯ нь амжилтгүй болох вий гэсэн зохион байгуулагчдийн зовнилтой зэрэгцэн олимп гэсэн нүсэр ажлыг зохион байгуулах хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байсан болохоор үүнийг ДҮЯ -тай хамтруулах нь жинхэнэ оносон шийдвэр гэж дээд албан тушаалнууд шийдсэн нь тодорхой. Гэвч мордохын хазгай гэгчээр нээлтийн ажиллагаанаасаа эхлээд л Сынт Луйс 1904 америкчуудын нэгэн шоу болж дуусах нь тодорхой байсан гэж хэлж болно.
Өмнөх олимпуудад ч харагдаж байсан , зохион байгуулагч орны тамирчдад ээлтэй ханддаг шүүгчийн асуудал , Сэнт Луйс -д жинхэнэ эмх замбараагаа алдаж ,боломж л гарвал заль булхай хэрэглэж байжээ. Ямар сайндаа медалийн тоогоор тэргүүлсэн нутгийн эзэд , хоёрт орсон Германчуудаас даруй 200 гаруй медалиар илүү байхавдээ. Жеимс Салливан гэж АНУ -н нэр нөлөөтэй бизнесмен уг үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон гэгддэг ба ДҮЯ -н турш өдөр болгон ямар нэгэн спортын тэмцээнийг явуулж ,үүнийгээ олимп гэж нэрлэж байв. Харин дараа нь ОУОХ хуралдаад энэ олон замбараагүй тэмцээнүүдээс 94 -г нь албан ёсоор бүртгэсэн ажээ.
The image “http://www.olympic.org/upload/games/1904S_city.gif” cannot be displayed, because it contains errors.
Харин Сэнт Луйс -н цөөн гэгээлэг зүйлээс гэвэл түрүүлсэн тамирчдад алт ,мөнгө, хүрэл гардуулдаг болсон ба мөн энэ олимпоос бокс ,чөлөөт бөх гэх мэт спортууд багтаж эхэлжээ.

Зохион байгуулагч хот : Сант Луйс Миссури (АНУ)
Оролцсон орон : 12
Оролцсон тамирчид : 651 (645 эрэгтэй , 6 эмэгтэй)
Нээлтийн үйл ажиллагаа : 7 сарын 1
Хаалтын үйл ажиллагаа : 11 сарын 23
Гол цэнгэлдэх : Франсис Фиелд

Онцлох үйл явдлууд :

* Тухайн үедээ европчуудыг түгшээж байсан Орос – Японы дайнаас болж олон шилдэг тамирчид Сэнт Луйсийг зорьж чадаагүй ажээ.

* Зарим нэг спортын төрлүүд дээр АНУ -с өөр орны тамирчид өрсөлдөөгүйн улмаас тэд улсынхаа аврагыг давхар зохион байгуулж , хөрөнгө мөнгөө хэмнэж байлаа.

* Уг наадмаас эхлэн Бокс ,чөлөөт бөх ,арван төрөлтийн спортууд багтах болжээ.

* Марафан гүйлтийн төрөл энэ олимпийн хамгийн хачин жигтэй төрөл байв. Маш халуун өдөр , тоос боссон замаар гүйх тамирчдад маш хүндртэлтэй байдаг байжээ. Нэн ялангуяа дагаж яваа машиний тоос тамирчдийг эгээтэй л бүтэж үхүүлчихдэггүй байсан ажээ.

The image “http://www.einsteinsrefrigerator.com/st_louis_olympics/olympic4.jpg” cannot be displayed, because it contains errors.* Марафан гүйлтийн төрөлд өрсөлдсөн Ямасани ,Лантуе нар Олимпт оролцсон анхны ха арьстай хүмүүс болжээ. Гэхдээ анх наадамд оролцох бодолгүй байсан ба Боерын дайн буюу Өмнөд Африкийн дайнийг харуулсан үзэсгэлэнд оролцохоор ирээд байжээ.

* Энэ олимпт АНУ -н биш өөр орны тамирчдаас хамгийн өндөр амжилт гаргасан нь Германы Эмил Райсч ,тэрээр усанд сэлэлтэд 3 медаль хүртжээ.

Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд Антропологийн өдрүүд гэж зохион байгуулсан ба энэ нь 9 сарын 12 ,13нд болж ‘цагаан арьст’ хүмүүсийн үүслийг харуулсан үйл ажиллагаа явагджээ , энэ арга хэмжээний хүрээнд эртний хүмүүсийн хувцас өмссөн тамирчид өрсөлдөж байсан ба жишээлбэл байт харваа ,гүйлт гэх мэт.

* АНУ -н гимнастикч Жорж Айсор , зургаан медаль хүртэж олныг алмайруулав. Хамгийн гол гайхамшиг нь тэрээр хөлөө осолд орж тайруулсан ба олимпт өрсөлдөхдөө модон хөлтэй байсанд байгаа юм.

* Чикаго хотоос ирсэн гүйгч Жим Лайтбоди саадтай болон 800 метрийн гүйлтэд түрүүлснээр барахгүй 1500 м -т дэлхийн рекордыг эвджээ.

* АНУ -н тамирчин Харри Хилмэн 200 , 400 метрийн саадтай ба 400 м -н зайд түрүүлж эх орондоо 3 алтан медаль авчирчээ.

* Богино зайн гүйгч Арчи Хан 60 ,100 ,200 метрт түрүүлсэн ба ,200 метрт тогтоосон түүний амжилтийг 28 жилийн турш хэн ч эвдээгүй ажээ.

* Зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөж байсан Мартин Шеридэн ,Ральф Рөүз нар зээрэнцгээ адилхан зайд шидсэн учраас (39.28м) шүүгчид зөвлөлдөөд дүрмээ зөрчин
тамирчдад дахин нэг боломж олгожээ Ингээд Шеридан түрүүлж олимпийн аварга болсон аж

* Америкийн өндрийн харайгч Рай Эври ,энэ төрөлдөө алтан медаль хүртсэн юм. Мөн тэрээр Парисийн наадмаас бас гурван алт авч байсан ба дөрвөн жилийн дараах Лондонгийн олимпоос мөн 2 алт авснаар нийт удаагийн олимпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ.

Спорт

Эдгээр 18 спортын ОУОХ албан ёсоор бүртгэсэн ба Сагсанбөмбөг ,Беисболын спортууд үзүүлэн тоглолт хэлбэрээр мөн багтсан аж.

Усанд үсрэлт
Усанд сэлэлт
Усан поло
Байт харваа
Хөнгөн атлетик
Бокс
дугуй
Туялзуур сэлэм
Хөлбөмбөг
Гольф
Гимнастик
Лакросс
Рокуэ
Сэлүүрт завь
Теннис

Олс таталт

Хүндийг өргөлт

Бөх

Дээр бид ихэнх орны тамирчид замын зардлаас болоод Сэнт Луйсийг зориогүй гэдгийг дурьдсан билээ. Ингээд та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн улс болгоноос хэд хэдэн тамирчид оролцсонийг хүргэж байна.

АНУ – 523
Канад – 52
Герман – 17
Грек – 14
Өмнөд Африк – 8
Унгар – 4
Куб – 3
Их Британи – 3
Австрали – 2
Австри – 2
Швеицарь – 1
Франц – 1

Медалийн байдал : Ингээд эцэст нь энэхүү Олимпт улс орнууд хэд хэдэн медаль хүртсэнийг хүргэе.
The image “http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/85/Silver_medal_of_1904_Summer_Olympics.jpg” cannot be displayed, because it contains errors.
1. АНУ – 79 алт ,83 мөнгө ,80 хүрэл (242)
2. Герман – 4 алт ,4мөнгө ,5 хүрэл (13)
3. Куб – 4 алт ,2 мөнгө ,3 хүрэл (9)
4. Канад – 4 алт ,1 мөнгө ,1 хүрэл (6)
5. Унгар – 2 алт ,1 мөнгө ,1 хүрэл (4)

Нийт – 97 алт ,93 мөнгө ,93 хүрэл (283)

Сэнт Луйс – 1904 : зургийн цомог

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/lpe00372.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/Lpe00367.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/lpe00266.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/LPE01143.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/de/1904_tug_of_war.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/lpe00264.jpg” cannot be displayed, because it contains errors.

The image “http://exhibits.slpl.org/scanned/deriv2/lpe00261.jpg” cannot be displayed, because it contains errors.

GD Star Rating
loading...
Олимпийн түүх - Сэнт Луйс 1904, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ene zuragnuud n ih goyo yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: