loading...
Финикс Санс баг 22 настай Словений холбогч Горан Драгичтэй гэрээ байгуулсан байна. 6-4 фүүт өндөртөй холбогч уг нь 2008 оны НБА -ийн драфтын хоёрдугаар бүсийн 15-аар Сан Антониод очсон ч Финикст иржээ.
Зүүн гараараа тоглодог тэрбээр ямар ч байсан эхний гурван жилд Санст тоглох бололтой. Өдгөө 34 настай ахмад холбогч Стив Нэшийн араар буюу нөөц холбогч болж буй юм байна.
Горан өмнө нь тоглож байсан Испаний ТАУ Керамика багаасаа өөрийн цалин болох 2 сая долларыг худалдаж авсан юм байна.
Мөн Вашингтон Визирдс баг хамгаалагч Хуан Диксонг гурван жилийн дараа эргүүлж авсан байна. Мэрилэндын их сургуулийн од байсан Диксон 2002 оны драфтын эхний бүсийн 17-оор Визардст ирж 3 жил хүчин зүтгэж байжээ. 2005 онд чөлөөт агент болоод Портлэндтай гэрээ байгуулснаасаа хойш Торонто, Детройт гэх мэт багуудад тоглож байсан юм.
НБА-д 12 жил тоглосон довтлогч Шариф Абдур-Рахим өвдөгний гэмтэлийн улмаас 32 насандаа зодог тайлах болсноо мэдэгдэжээ. Алдарт 1996 оны драфтын гурваар Ванкувер Гризлисс багт очиж байсан тэр цагаас хойш Сакраменто Кингс хүртэл 12 жил НБА-д зүтгэж 18.1 оноо,7.5 самбар өөрийн кареерт дунджилж байжээ.
Аризона Стар сонинд мэдээлсэнээр Салим Стадемайер энэ долоо хоногт Спэрстэй гэрээ байгуулах болсон гэнэ. Холын зайнаас оновчтой шиддэг гэдгээрээ нэрд гарсан Салим 2005 оны драфтаар Атлантад очсон бөгөөд 3 жил эрдэм сурахдаа дунджаар 8 оноо авч байжээ.
loading...




abdur-rahim bas l aimar toglogch yuma 12 jil 18 onoo dundajlana gedeg hen bolgonii uzuuleed bh amjilt bish bhaa uneheer jigd amjilttai toglogch yuma
loading...
abdul rahimd amdarld ni amjilt hvsie
loading...