loading...
Энэ амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдэд томоохон дербинүүд болох гэж байна. Нэг хотын хоёр баг хоорондоо тоглохыг дерби гэдэг. Заналтай дайснууд, мөнхийн өрсөлдөгч багуудын тулааныг ч дерби гэх нь бий.
Милан – Интерийн мөнхийн өрсөлдөөн, хэзээ ч эвлэршгүй фэнүүд, жирийн тоглолттой харьцуулахын аргагүй их ач холбогдол, тоглолтын орчин, атмосфер, хожсон талынхны авах их баяр баясгалан, сэтгэл ханамж гээд энэ бүхэн үнэхээр дерби гэж чухам юу вэ гэдгийн сонгодог жишээ.
Орон нутгийн цагаар ням гаригийн үдэш (манай үзэгчид Оросын Спорт сувгаар уг тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой) эдгээр багуудын 269 дэх дерби болно. Өмнөх бүх уламжлал, өрсөлдөөн дээр энэ нь Жозе Моуриньогийн анхны томоохон шалгалт. Хаана ч гэсэн хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж, онцгой сонин содон, заримдаа “тэнэг” юм ярьж явдаг “Онцгой нэгэн” (“Special one”) энэ тоглолтын сайн үр дүнгээр, тодруулбал дербигийн бахдам ялалтаар Интерийн хөгжөөн дэмжигчдэд бэлэг барих шаардлагатай.
Харин Миланы хувьд Сери- А эхлээд дөнгөж 4 тойрог өнгөрөөд байгаа ч дайснаасаа хэдийнээ 4 оноогоор хоцорчээ. Зуны солилцоо наймаанууд оновчтой болсон эсэх, ер нь энэ улиралд амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэх хүмүүс олон байгаа, Анчелотти халаагаа өгөх, хөгшин бүрэлдэхүүндээ цус сэлбэлт хийх болсон талаар бүгд л ярьж байна. Тиймээс Миланы хувьд дарамт нэлээн байгаа байх.
Юутай ч гэсэн мега – дербиг тэсэн ядан хүлээж байна.
Будант Албионд Английн нэгэн том дерби болно. 208 дахь удаагаа Эвертон – Ливерпул. Мерсисайдын дерби гэж нэрлэгддэг энэ тоглолт “Гудисон Парк”-т болно.
Испаний Барселона хотод бас нэгэн дерби болно. 80 жилийн дербигийн түүхэнд хоорондоо 74 тоглож (Ла лигийн хүрээнд), тус бүр 25 удаа хожил аван, үлдсэнд нь тэнцжээ.
Барсагийн шинэ дасгалжуулагч Пэп Гуардиола уг дербигийн талаар сайн мэднэ. Тоглогч ахуйдаа Эспаньолын эсрэг бишгүйдээ л тоглож явсан. Одоо харин дасгалжуулагчийн хувиар анх удаа дербид оролцох нь. Ер нь аль аль багийн дасгалжуулагч нь Каталон хүмүүс байгаа тохиолдол 2001-2002 оноос хойш анх удаа тохиож байна. Пэп болон Эспаньолын дасгалжуулагч Барталоме Маркес нар 2-уулаа Каталон. 2001-2002 онд Барсаг удирдаж байсан Карлос Рексач болон Эспаньолын Пако Флорес нар мөн Каталон хүмүүс байсан аж.

loading...






AC MILAN hojino l doo.
loading...
todorhoi
loading...