loading...
2008 – 2009 оны Английн хөлбөмбөгийн холбооны лигийн цомын тэмцээний шигшээ 16 багийн сугалаа гарлаа. 1961 оноос хойш зохиогдож байгаа уг тэмцээн хэдийгээр нэр хүнд ,цар хүрээгээрээ ФА цомын тэмцээнээс бүх талаараа дутуу ч гэсэн түрүүлсэн баг нь УЕФА -н цомын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог болохоор чансаа доогуур багууд нэн ялангуяа доод лигийн багууд маш анхаарал хандуулдаг юм. Цомын тэмцээний түүхээс гэвэл 1982 оныг хүртэл энэ нэрээрээ зохиогдож байгаад тэр жилээс ивээн тэтгэгч компанийхаа нэрээр нэрлэгдэх болжээ.
- Milk Cup (1981–82 to 1985–86), sивээн тэтгэгч the Milk Marketing Board
- Littlewoods Challenge Cup (1986–87 to 1989–90), ивээн тэтгэгч Littlewoods
- Rumbelows Cup (1990–91 and 1991–92), ивээн тэтгэгч Rumbelows
- Coca-Cola Cup (1992–93 to 1997–98), ивээн тэтгэгч Coca-Cola
- Worthington Cup (1998–99 to 2002–03), ивээн тэтгэгч Worthington Draught bitter
- Carling Cup (2003–04 to present), ивээн тэтгэгч Carling
Хотон Шувуунууд гэгддэг алдарт Ливерпульчууд долоон удаа уг цомд түрүүлснээрээ түүхэнд магнайлдаг бол Астон Вилла – 5 ,Тоттенхэм ,Ноттинхэм Форест ,Челси багууд тус бүр гурвантаа цомыг өргөж байж. Сонирхуулахад Карлинг цомын тэмцээний шигшээ Уэльсийн Уэмблеи цэнгэлдэхэд анхнаасаа явагдаж байгаад сүүлийн хэдэн жил Миллениум стадионд явагдсан юм. Ингээд өнгөрсөн жилээс дахин шинэчлэгдсэн Уэмблеидээ эргэн ирсэн билээ. Ингээд та бүхэнд энэ жилийн шөвгийн 16 буюу 4 -р шатанд шалгарсан багуудын оноолт.
Сандерлэнд (Sunderland)- Блэкбөрн роверс (Blackburn Rovers)
Арсенал (Arsenal) – Уйган Атлетик (Wigan Atletic)
Челси (Chelsea) – Барнлеи (Burnley)
Свенсеи (Swensea)- Уотфорд (Watford)
Манчестер Юнайтэд (Man U) – Куйн парк рэнжэрс (QPR)
Стөүк Сити (Stoke city)- Ротерхэм Юнайтэд (Rotherham United)
(Birghton&Hove Albion derby County)- Лийдс Юнайтэд (Leeds United)

Тоттенхэм – Ливерпуль
4 -р шатны тоглолтууд 11сарын 10нд явагдах ба Шигшээ тоглолт дараа жилийн 3 сарын 1 нд Уэмблеи цэнгэлдэхэд явагдана.
loading...




gaihah bogood ergelzeh yumgui Chelsea avnaa ene jil ok.
loading...