loading...
09.26 Баасан. Сингарпурт нар жарган,харанхуй болохтой зэрэгцээд чөлөөт уралдааны эхний 90 минут эхлэх дохиогоор, машинууд шинэ замыг мялаан,мөрөө гарган,тахалцгааж эхэллээ.Формула-1ийнхэн урд өдрүүдэд нь ,дугуй,мопед хөлөглөж зарим нь улаан зээрдээрээ ,замыг шинжлэн судлах чухаг аяандаа гарсан.Харин одоо машинаараа 5.067 м замыг туулж байгаа нь цоо шинэ мэдрэмжийнх нь эхлэл гэлтэй.Эхний хэсэгт Я.Трулли ,Т.Глок,Р.Барикелло,Н.Пикэ нар эргэлдэж ,гулгаж уралдхад амаргүй даваа болхыг харуулав. М.Веббер хана мөргөн машинаа эвдэн ,нарийнхан, хавчиг замын анхны хохирогч боллоо.Я.Трулли гараа,барианы ойролцоо эргэлдэж зогсоод ,ойрхон байгаа цэнэглэх зогсоол руу урсгал сөрөн орсон учир 10 000 еврогоор торгууль хүртэв.ДА-гийн өрсөлдөгчид Ф.Масса,Л.Хэмилтон нар уралдааны цагийг ээлжлэн шинэчилж,эцэст нь Л.Хэмилтон 1:45:518 минутаар тэргүүлэв.

Чөлөөт уралдааны хоёрдахь хэсэгт Феррари,Мерседестэй зэрэгцэн, Рено,БМВ гийн машинууд ,урд хойноо гаран хурдалсаар төгсгөлд нь Ф.Алонсо 1:45:654 минутаар хошуучлав.Тэр бага шатхуунтай байсан болхоор илүү хурдаллаа гэж үзэж байгаа.
Замын хоёрдахь хэсгийн ,цагийн хэмжүүрт Феррари ,МкЛарэнаас үл ялих удаан байгаа нь ажиглагдсан.Ерөнхийдөө энэ хоёр ижил хэмжээнд байгаа боловч Мерседесийн машинууд метр илүү зайтай хурдалж байгаа мэт санагдав.
Тоёотагийн Т.Глок хана үнсэж,урд хитгээ хуга татав.М.Веббер машинаа засвараас гарган хоёрдахь хэсэгт дахин үзэгдэж 15 тойрог хийгээд Б11ийг эзэллээ.Цаг дуусхад Уилямсийн Н.Росберг,К.Нажима ,Хондагийн Ж.Баттон нар шилдэг аравт багтаж чадав.Харин Монцагийн ялагч
Хоёрдахь чөлөөт уралдаан дуусаад шинэ замын талаархи дүн шинжилгээ ,санал бодлууд гарлаа .Энд уралдааны үеэр гүйцэж түрүүлэх боломжгүй гэж бүгдээрээ үзэж байна.Замын дутагдалтай талуудыг нисгэгчид өөрсдийн олж мэдсэнээр дүгнэв.Бүх нисгэгчид санал нэгтэйгээр замын донсолгоотой ,тэгш биш хэсэгт сэтгэл дундуур байгаагаа хэлэв.Донсолгоог туулах үед машинаа жолоодход ихээхэн хүндрэлтэй , сэгсчүүлж байгаа нь ярвигтай гэжээ.
Дараа нь замын гэрэлтүүлэгт Феррари ,МкЛарэнийхан сэтгэл хангалуун байгаа гэсэн бол Тоёота,Реногийхон зарим хэсэгт гэрэл жигд тусахгүй жишээлбэл чигээрээ шулууны төгсгөлд харанхуй байна гэв.
Ф.Алонсо, зам товчлохоос сэргийлэн хийсэн бондгор хэрчлээсүүд нь машинд эвдрэл үүсгэх осолтой хэмээн санаа зовж байна.
Харин Н.Хайдфелд ,цэнэглэх зогсоолоос гараад замтай нийлж байгаа хэсэгт зай бага байгаа нь аюултай гэж хэлэв.
Л.Хэмилтон,Ф.Масса нар хоорондоо нэгхэн онооны ялгаатай , аваргын титэмийг хүртэхэд хамгийн ойрхон байгаа нисгэгчид билээ.Тэгхээр Сингапурын гран-прид ДА-гийн төлөөх тулаан шинээр эхэлж байна гэж хэлж болно.
loading...








hamilton turuulne ee
loading...