loading...
Ф.Масса анхны шөнийн уралдааны гарааны түрүүг авлаа.
Сингапурын шөнийн үзүүштэй үзэсгэлэнтэй сайханг хүн болгон магтан ,шагшиж байсан.Харин замын асфальтийн долгионтой ,донсолгоотой арзгар хэсгүүд нь олны шүүмжлэлд өртсөн юм.
Уралдааны өмнө уламжлал ёсоор явагддаг ,гран-пригийн гуравдахь чөлөөт уралдаанд Ф.Алонсо дахин түрүүлэв.Хоёр удаа ийм амжилт үзүүлсэн нь Рено энэ долоо хоногт юм дуулгах шинжтэй харагдаж байв.
Кү-1 ийн 20 минут үргэлжилсэн тулаанаас Н.Пикэ ,С.Боурдэ,Р.Барикелло мөн Форса Индиагийн хоёр нисгэгч А.Сутил ,Ж.Физикелла нар хасагдав.Дараагийн шалгаруулалтанд хоёр удаа чөлөөт уралдаанд түрүүлсэн Ф.Алонсогийн машинд техникийн гэмтэл гарч ,цаг дуусхаас өмнө хасагдаж , гараанд эхний тавд багтана гэж тооцогдож байсан нь талаар боллоо .
Кү-2 ийн цаг дуусах үеэд Л.Хэмилтон дараагийн шатанд шалгараагүй байлаа.МкЛарэнийхэн хоёр төрлийн дугуйгаа ээлжлэн туршиж,харьцуулалт хийсэн ч тойргын хурданд ялгаа бараг гараагүй .Л.Хэмилтон төгсгөлд нь хийсэн хоёр тойрогтоо замын түгжрэлтэй таарч,мөн эхний хоёр цагийн хэмжүүрт хугацаа алдаж Б10 ийг эзлэв .Азаар түүний энэ цагийг шинээр тогтоох хүн гарсангүй , Я.Труллигээс ердөө 0,106 секундийн зайтай барианд орж Кү- 2 т арайхийн үлдсэн юм. Я.Трулли ,Ж.Баттон,М.Веббер,Д.Култхард,Ф.Алонсо тулаанаас хасагдаж дараагийн шатны шилдэг аравт багтсангүй.
Арван минут үргэлжлэх сүүлийн хэсэгт үлдсэн 10 машин гарааний байрлалаа булаацалдав.Кү- 3 ийн хугацаа дуусах үед ,Л.Хэмилтон сүүлийн тойрогтоо гол өрсөлдөгчийхөө ,цагийг шинэчилэн тогтоосон ч хэдхэн секундын дараа Ф.Масса хариуг нь барин тойргоо гайхалтай гүйцэтгэж гарааны түрүүг авсан юм.К.Райконэн Б3 т орж араас нь Р.Кубица,Х.Ковалайнэн,Н.Хайдфэлд удааллав.Монцагийн ялагч С.Феттель Б7 г эзэлсэн нь Торро Россогийн хувьд сэтгэл хангалуун байхаар үзүүлэлт юм гэжээ.Б8 д Тоёотагийн Т.Глок ,Б9,Б10 ыг Уилямсийн хоёр Н.Росберг ,К.Накажима нар авлаа.
Гүйцэж түрүүлэх боломжгүй хотын уралдааны онцлог бол гарааг оройлон хийж байгаа нисгэгчид асар их давуу тал оногдох явдал.Тиймээс Ф.Масса гарааны түрүүг авсанаар уралдаанд түрүүлж ДА-гийг хошуучлах боломжтой болж байна.
Шалгаруулалт дууссаны дараа замын комиссаруудын шийдвэрээр Н.Хайдфэлдийг 3 байр ухрааж торгов. Түүнийг Р.Барикеллогийн замыг хаасан гэж торгосон бол Р.Барикеллог хориотой хэсэгт зорчсон хэмээн 10 000 еврогоор торгох болжээ.Н.Хайдфэлд торгууль хүртсэнээр С.Феттель,Т.Глок,Н.Росберг нэг байраар урагшилж гараагаа хийнэ.Мөн Форса Индиагийнхан Ж.Физикеллагийн машины тохиргоонд өөрчлөлт хийсэн учир Parc Ferme* дүрмийн дагуу цэнэглэх зогсоолоос гараагаа хийхээр боллоо.
Хотын уралдаан их нарийн чимхлүүр ажлыг шаарддаг.Эс биелүүлбэл хормын зуурт осол ,мөргөлдөөн гарах аюултай. Зарим нь аюулгүйн машинтай уралдаан болно гэж үзэж байна. Цаг агаар энд бас чухал үүрэг гүйцэтгэх ба бороо орсон тохиолдолд багууд стратеги ,тагтикаа өөрчлөх хэрэгтэй болно. Зам дээр гүйцэж түрүүлэх боломжгүй болхоор багууд аль болох цэнэглэх зогсоолд цаг хожин,урагшлахыг оролдоно.
Parc Ferme* дүрэм
Байрлал тогтоох уралдаан эхлээд , машинууд зам дээр гарсан цагаас авхуулан,уралдааны гарааг хүртлэх хугацаанд бүх машин нь Parc Ferme дүрмийн болзол,хяналтанд байна.Машинд ямар нэгэн өөрчлөлт хийж болохгүй.Байр эзлэх уралдааны үеэр дугуйг солих,шатахуун цэнэглэх нь үүнд хамааралгүй.
Зөвхөн уралдааны удирдагчидаас зөвшөөрөл авсны дараа электрон программчлал болон урд хитгийг өөрчилж болно.
loading...




Алонсо түрүүлчихлээ, Хамилтон 3т орчихлоо
loading...
alonso yaj yavaad turuulchihvee c1 harj suusaar bgad uraldaanaa talaas ni uzlee shd
loading...