Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Өмнөд Африк 2010 – н эргэн тойронд

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/39/WorldCup2010poster.jpg” cannot be displayed, because it contains errors.Хэдхэн хоногийн өмнө ӨАБНҮ -н шинэ ерөнхийлөгч Кгалема Мотланте тангарагаа өргөж ,тус улсыг 9 жил удирдсан Табо Мбекигийн засгийн газар огцорсон юм. Энэхүү улс төрийн  үйл явдал нь 2 жилийн дараа Африкт зохиогдох анхны ДАШТ – г зохион байгуулах ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж олон хүн эмээж байсан ч Кгалема Мотланте энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн юм. Тэрээр :

Бид Африк тивд анх удаа зохиогдож байгаа ДАШТ -г түүхэн дэх хамгийн сайхан тэмцээн нь болно байх  гэдэгт итгэлтэй байна. ОУХХ -нд ч бүх зүйлийг товлосон цаг хугацаанд нь бэлэн болгохоо амлаж байна. Энэ дэлхийн аварга бол манай Ардчилалын нэгэн ололт билээ’ гэж ОУХХ – ны ерөнхийлөгч Зеп Блаттер -тай утсаар ярихдаа мэдэгджээ.
Зеп Блаттер түүнд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд ‘Ноён Мотланте  энэ баримталж байгаа бодлогын чинь төлөө би баярлалаа гэж хэлмээр байна. Хоёр жилийн дараа болох энэ ДАШT бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх тийм сайхан тэмцээн болно гэдэгт ч би итгэлтэй байна‘ гэжээ.

Зеп Блаттер үүнээс өмнө 9 сарын 17нд Өмнөд Африкт дөрөв хоногийн айлчлал хийхдээ зохион байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд мөн хүндэт Нелсан Мандела -д 90 насны баярын мэнд хүргээд амжсан юм. Мөн энэ айлчлалынхаа хүрээнд Африкийн үндэсний конгресин ерөнхийлөгч Яакоб Зуматай мөн  уулзаж ярилцжээ.

ОУХХ 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах ажилд сэтгэл хангалуун байгаагаа удаа дараа мэдэгдсэн ба ямар нэгэн саад бэрхшээл тохиолдохгүй гэдэгт ч итгэлтэй байгаагаа онцолсон юм.
The image “http://www.fifa.com/mm/photo/tournament/competition/88/71/49/887149%5ffull-prt.jpg” cannot be displayed, because it contains errors.
Сонирхуулахад Өмнөд Африк 2010 -н маскот буюу бэлгэдэл амьтнаар Закуми нэрт ирвэсийг сонгогдсон аж. Ирвэс бол эртнээс Өмнөд Африкийн бахархал байсаар ирсэн гэж албаны хүмүүс яагаад энэ амьтнаар маскот хийснийг тайлбарласан ба За – гэдэг нь Африк тивийг төлөөлж байгаа бо Куми гэдэг нь 10 -н тоог илэрхийлдэг аж.

Бид Хар тивд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа Мундиалын талаарх бусад мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: