loading...
Фернандо Алонсо Сингапурын уралдааны тойрог зам “Marina Bay Circuit”-д анхны шөнийн уралдааны ялагч боллоо.Ф.Масса ДА-гийн оноогоо ахиулах алтан боломжоо алдаж гар хоосон буцлаа.
Энэ долоо хоногт Реногийн машин ,топуудтай эн зэрэгцэн хурдалж байсан.Хоёр ч чөлөөт уралдаанд Ф.Алонсо тэргүүлж ,байрлал эзлэх шалгаруулалтанд дээгүүр байр эзлэх магадлалтай гэж тооцогдсон.Харин түүнийг Кү-2 оос хасагдхад энэ сайн үзүүлэлт нь талаар боллоо гэж бүгд бодсон нь үнэн. Түүнийг Б15 аас гараагаа хийж 14 байрлал хожиж , түрүүлчихнэ гэж бурхан багш хүртэл мэдээгүй нь лавтай.
Шөнийн уралдааны гараа эхлэхэд бэлэн болж ,машинууд тус тусын байрлалдаа зогсон, гарааны гэрлэн дохиог хүлээж байлаа. Анх удаа шөнө уралдааны гарааг олон сая үзэгчид , нүд салгалгүй ,амьсгаа даран яг л өөрсдөө уралдах гэж байгаа мэт догдлон хүлээгээ бизээ.
Улаан гэрлүүд ээлжлэн асаад дараагаар нь унтарч гараа эхэллээ.Ф.Масса,Л.Хэмилтон ,К.Райконэн өөрсдийн байраа ахиулсангүй ,алдсангүй гараагаа хийлээ.Х.Ковалайнэн Р.Кубицаг довтолж хариугүй урд нь гарах дөхсөн ч Р.Кубица хамгаалж,шүргэлцээд авав.Түүнээс болж Х.Ковалайнэн хэдэн байрлал алдаж орхисон юм.Азаар өөр, хүнд осол ,саатал гарсангүй гарааны шугамнаас хөдөлцгөөсөн .Ф.Алонсо гараанаас хэдэн байр ахиж Б12 т орж ирсэн байлаа.Б9 явж байсан Я.Труллигийн ард Н.Росберг ,К.Накажима ,Ф.Алонсо нар уяатай болчихов.Я.Трулли уралдааныг хошуучлагчдаас 2 секундээр удаан байсан нь ардаа байгаа машинуудад жинхэнэ шавар болон замыг хааж байв. Я.Трулли асар хүнд машинтай байгаа ,түүнийг заавал гүйцэх шаардлагатай гэжУилямсийхан холбоогоор Н.Росбергийг шавдуулж байв.Н.Росберг, замын чигээрээ шулууны төгсгөлд Я.Труллиг гүйцэх хоёрдахь оролдлогоо хийж урд гарч чадав.Ингэхдээ тэр бүх дугуйгаараа бүтэн тоормослон эргэж, зайг нь эзэлж авсан юм. Удалгүй К.Накажима,Ф.Алонсо Тоёотаг гүйцэв.
Уралдааны хошуучлагч Ф.Масса Л.Хэмилтоноос 2 секунд ,К.Райконэноос 8 секунд холдож чадсан байлаа.К.Райконэн эхний тойргуудад урдах хоёроос яльгүй хоцорсон ч эргээд хурдалж эхэлсэн юм.Тэрээр Л.Хэмилтоноос нэг тойрогт 0,300 секундээр илүү хурдалж , ойртсоор 6 секундын зайг 2 секунд хүртэл багасгаж ард нь ирэв.12 дахь тойрогт Ф.Алонсо цэнэглэв.Түүнийг ийм эрт цэнэглэж байгаа нь гайхал төрүүлсэн юм.
Үүнээс гурван тойргын дараа Н.Пикэ жолоодлогоо алдан,хана мөргөж осолдлоо.Энэ осол уралдааныг шийдвэрлэх гол үйл явдал болсон юм.Ингээд зарим хүмүүсийн таамаглаж байсан аюулгүйн машинтай уралдаан болох нь тэр.Аюулгүйн машин гарч ирээд Лотто тоглоом эхэллээ . Аюулгүйн машинаар толгойлуулсан цуваа,цэнэглэх зогсоол нээгдэх зөвшөөрлийг хүлээж тойрно.Зогсоол нээгдэнгүүт Ф.Масса ,Л.Хэмилтон,К.Райконэн түрүүлэн орж ирэв.Феррари цэнэглэх зогсоолд,дохиуртай хүний оронд гэрлэн дохио ашигладаг цорын ганц баг билээ.Ф.Массаг гүйцэд цэнэглэж , шатахууны хоолойг машинаас нь салгаагүй байхад гэрлэн дохио ногоон солигдож ,тэрээр урагшаа хөдлөхдөө шатахууны хоолой таслан чирээд,механикчийг газар унагаагаад давхив.Сүйрэл .. жинхэнэ сүйрэл ..Ферраригийн бүтэлгүй зогсолт дахин давтагдав.Ф.Масса зогсоолын төгсгөлд хоолойгоо чирсээр ,багийнхаа механикчдийг хүлээж зогсов.Удаж удаж байж ирсэн механикчид нь машинаас хоолойг арайхийж нэг салгав.Тэр хооронд Л.Хэмилтон,К.Райконэн , бүр сүүл мушгиж явсан А.Сутил түүнээс түрүүлээд гараад явчихсан байлаа.
Аюулгүйн машин орж Н.Росберг бусдыгаа хошуучилж эхэллээ. Ерөөсөө цэнэглээгүй байгаа Я.Трулли, Ж.Физикелла нарын араас Р.Кубица,Ф.Алонсо,М.Веббер ,Д.Култхард,Л.Хэмилтон ,С.Феттель ба Т.Глок гэсэн дараалалтайгаар уралдаан үргэлжилж байв.Ф.Масса сүүл мушгиж явна.
Цэнэглэх зогсоолд орох хориотой байх үед орж шатахуунаа авсан учир Н.Росберг,Р.Кубица нарт Stop and Go торгуулийг оноов. Мөн Ф.Масса энэ торгуулийг хүртэв.Я.Трулли ,Ж.Физикелла цэнэглэхээр ,Н.Росберг ,Р.Кубица торгуулиа эдлэхээр зогсоолд орход Ф.Алонсо уралдааныг тэргүүлж эхэлсэн юм. Ф.Масса бүтэлгүй зогсолтоосоо хойш зам дээр хэд хэдэн жолоодлогын алдаа хийсэн.Түүний нэг алдааны үрээр А.Сутил хамгаалалтийн хана мөргөж ,машинаа яйруулав.Үүнээс болж аюулгүйн машин хоёрдахь удаагаа гарч ирэв.Удалгүй А.Сутилийн машиныг замаас холдуулж, аюулгүйн машин ч орж уралдаан хэвийн үргэлжилж эхлэв.
Л.Хэмилтон одоо Б3 т Н.Росбергийн ардхан явна.Дөрвөн тойрог дутуу байхад К.Райконэн хана мөргөснөөр уралдааныг орхив.Жоохон сэрэмж алдхад л сүйрэх аюултайг тэр сайн мэдэж байсан.. харамсалтай … маш харамсалтай.
Ингээд Ф.Алонсо уралдааны барианд орох хүртлээ огтхон ч алдалгүй явж анхны шөнийн гран-пригийн ялагч боллоо.Уилямсийн Н.Росберг анх удаагаа хоёрдугаар байр эзэлж бас нэгэн сенсаац болов.Рено хамгийн сүүлд 2006 оны Сузукид түрүүлснээс хойшхи анхны ялалтаа авч байгаа юм.
Л.Хэмилтон гол өрсөлдөгч Ф.Массагаас 7 онооны зөрүүтэй боллоо.Одоо үлдэж байгаа гурван гран-прид алдаагүй уралдах аваас түүнд ДА-гын титэмийг хүртэх боломж их байна.
Л.Хэмилтон,Ф.Масса,К.Райконэн,Р.Кубица,Х.Ковалайнэн,С.Феттель,Ф.Алонсо нарын долоон нисгэгч энэ улиралд гран-приг ялжээ. Сингапурын гран-прид оролцсон германы таван нисгэгчийн дөрөв нь оноот байранд шалгарсан нь урд өмнө гараагүй амжилт юм байна.Энэ мэтчилэн статистикийн шинэ үзүүлэлтүүд хэдэн тоогоор нэмэгдлээ.Уралдаан ч сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөж анхны гэгдэх тодотголтой дүнгүүд нь гаргав.
|
Ба |
Н\Д |
Нисгэгч |
Баг\Мотор |
Д |
Цаг |
Х\Х |
Т |
|
1 |
5 |
Ф.Алонсо |
Рэно\Рэно |
Б |
1:57:16.304 |
|
61 |
|
2 |
7 |
Н.Росбэрг |
Уилямс\Тоёота |
Б |
1:57:19.261 |
+ 2.957 |
61 |
|
3 |
22 |
Л.Хэмилтон |
МкЛарэн\ Мерседес |
Б |
1:57:22.221 |
+ 5.917 |
61 |
|
4 |
12 |
Т.Глок |
Тоёота\ Тоёота |
Б |
1:57:24.459 |
+ 8.155 |
61 |
|
5 |
15 |
С.Фэттэль |
Торро Россо\ Феррари |
Б |
1:57:26.572 |
+ 10.268 |
61 |
|
6 |
3 |
Н.Хайдфэлд |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:57:27.405 |
+ 11.101 |
61 |
|
7 |
9 |
Д.Култхард |
Рэд Булл\Рэно |
Б |
1:57:32.691 |
+ 16.387 |
61 |
|
8 |
8 |
К.Накажима |
Уилямс\Тоёота |
Б |
1:57:34.793 |
+ 18.489 |
61 |
|
9 |
16 |
Ж.Баттон |
Хонда\Хонда |
Б |
1:57:36.189 |
+ 19.885 |
61 |
|
10 |
23 |
Х.Ковалайнэн |
МкЛарэн\ Мерседес |
Б |
1:57:43.206 |
+ 26.902 |
61 |
|
11 |
4 |
Р.Кубица |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:57:44.279 |
+ 27.975 |
61 |
|
12 |
14 |
С.Боурдэ |
Торро Россо\ Феррари |
Б |
1:57:45.736 |
+ 29.432 |
61 |
|
13 |
3 |
Ф.Масса |
Феррари\ Феррари |
Б |
1:57:51.474 |
+ 35.170 |
61 |
|
14 |
21 |
Ж.Физикэлла |
Форса Индиа\ Феррари |
Б |
1:57:59.875 |
+ 43.571 |
61 |
|
15 |
1 |
К.Райконэн |
Феррари\ Феррари |
Б |
1:50:11.975 |
+ 4 тойрог |
57 |
Я.Трулли, А.Сутил, Н.Пикэ,Р.Барикелло, М.Вэббэр нар барианд орсонгүй. К.Райконэний туулсан замаар нь барианд орсонд тооцов.
|
Б |
Нисгэгч |
Оноо |
|
1 |
Л.Хэмилтон |
84 |
|
2 |
Ф.Масса |
77 |
|
3 |
Р.Кубица |
64 |
|
4 |
К.Райконэн |
57 |
|
5 |
Н.Хайдфэлд |
56 |
|
6 |
Х.Ковалайнэн |
51 |
|
7 |
Ф.Алонсо |
38 |
|
8 |
С.Феттель |
27 |
|
9 |
Я.Трулли |
26 |
|
10 |
Т.Глок |
20 |
|
11 |
М.Веббер |
20 |
|
12 |
Н.Росберг |
17 |
|
13 |
Н.Пикэ |
13 |
|
14 |
Р.Барикелло |
11 |
|
15 |
К.Накажима |
9 |
|
16 |
Д.Кулдхард |
8 |
|
17 |
С.Боурдэ |
4 |
|
18 |
Ж.Баттон |
3 |
|
19 |
Ж.Физикэлла |
0 |
|
20 |
А.Сутил |
0 |
|
Б |
Зохион бүтээгчид |
Оноо |
|
1 |
МкЛарэн |
135 |
|
2 |
Феррари |
134 |
|
3 |
БМВ Заубэр |
120 |
|
4 |
Рэно |
51 |
|
5 |
Тоёота |
46 |
|
6 |
Торро Россо |
31 |
|
7 |
Рэд Булл |
28 |
|
8 |
Уильямс |
26 |
|
9 |
Хонда |
14 |
|
10 |
Форса Индиа |
0 |
loading...




hamilton delhiin avraga bolnoo
loading...
Piquegiin osol uraldaanii huvi zayag shiidsen.
Iimerhuu zuil l hamgiin teneg.
Pited osloos turuulj orson n mangar aztai gsn ug.
loading...
Albaar tuluvlusun osol yum bish uu?
loading...
Shunu mashinuud ni ih goyo haragddag yom baina lee ,gilalzaal,ter neg toirog deer hichneen hun osold orchvoo,hamgiin azgui ni Raikonin,arai azgui gehed denduu azgui maa
loading...
Ferrarri ter automat dohiogoo odoo bolih heregtei. Neg udaa aldaa garch bolno. Gehdee ene bol arai l denduu aldaa baisan. Yooyo ter pit-iin etsest huleej zogsoj baigaa n unheer haramsmaar buur heleh ch ug oldohgui baisan shuu. Massa ug n yamar saihan yavj bailaa daa. Haramsaltai l yum.
loading...