loading...
Хар тамхины хэргээр Япон мэргэжлийн Сумо бөхийн холбооноос хөөгдсөн Макүчи зиндааны бөх асан Ваканохо энэ сарын 29-ний өдөр Токиод хэвлэлийн бага хурал хийлгэж “Дээд зиндаанд орсны дараа намайг өрсөлдөгчдөө худлаа унаж өгөхийг шаардан, найраанд оролцуулан мөнгөөр даваа өгч байсан” хэмээн мэдэгдэл хийжээ. Хэдэн удаа давааны найраанд орон, хэдий хэр мөнгө авсан болон хэн давааны найраа хийсэн зэргийг шүүх хурал дээр тодорхой ярина гэжээ.
Ваканохогийн хэлж байгаар “Өөрийн хамгийн хайртай сумо бөхийн ертөнцийг бохир зүйлгүй байлгаж, гадаадын бөхчүүдийн эрх ашгийн төлөө тэмцэнэ” хэмээжээ.
Шүүх хуралд Мэрэгжилийн Сүмогийн холбоог төлөөлөн орох хүнээр их аварга Асашёрюүг сумогийн холбоо сонгожээ.
Ноднин жил Аса аваргыг давааны найраа хийсэн хэмээн долоо хоног тутмын сэтгүүл дээр гарч, сүмогийн холбоог хэсэг донсолгож, шүүх хурал болсныг эрхэм уншигчид мартаагүй байгаа байх аа.
Дараагийн шүүх хурал энэ долоо хонгийн баасан гарагт болох юм байна.
loading...




Найраа болдог нь ч үнэн байх шүү. Манай УИХ-н гишүүн Кёкшүзан бас найраа энэ тэрд оролцдог сураг их гарч байсан даа…
loading...
ямар хурдан мэдээлэл тавидаг сайт вэ, энэ тухай яг өнөөдөр өглөө л японд гарч эхэлж байгаа шүү дээ, орой нь sportnews.mn дээр тавигдсан байх юм, шуурхай байна шүү, тэнэг ваканохо хурдан зайлаасай
loading...