Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Испаний хөлбөмбөг » Ла Лига 5-р тойрог

GD Star Rating
loading...

Малага 2-1 Ваяадолид

Малага ла лигийн 5-р тойрогт талбай дээрээ Ваяадолидийг хүлээн авч тоглон 2-1 ээр буулгаж авлаа. Тоглолтын 32 дахь минутанд Малагагийн Лоло Велингтон булангийн цохилтыг гоол болгож талбайн эзэд тэргүүлж эхэлсэн байна. 54 дэхь минутанд Елисен кроссыг Адриан хаалганд хийж талбайн эзэд ялалтаа бататгасан байна. 65 дахь минутанд Ваяадолидийн Медунханины цохисон цохилтыг Малагагийн хаалгач Арнау хаасан ч ойсон бөмбөгийг Леон хаалганд чихэж тооны харьцааг бага зэрэг ойртуулжээ.

Алмериа 1-0 Рекративо

Тоглолтын төгсгөлийн минутанд Реалын академийн Негредо Крусатын шон оноод буцсан бөмбөгийг хаалганд оруулсанаар Алмериа энэ удаад ээлжит гурван оноогоо халаасалж чадлаа. Негредо 5-н тоглолтонд 6-н гоол оруулаад байна.

Атлетико Бильбао 0-1 Хетафе

87 дахь минутанд Хетафегийн Каскюрогийн хаалгачийг давуулж цохисон бөмбөг хаалганд орсоноор Хетафе зочин багийн нутаг дээрээс гурван оноотой эргэж ирлээ.

Атлетик Мадрид 0-1 Севияа

Тоглолтын 21 дэхь минутанд Севияагийн лидер Фабианогийн цохисон чөлөөт цохилт Купегийн алсын буланг оносноор Севияачууд хүчтэй өрсөлдөгчөө нутаг дээр нь буулгаж авлаа. Өмнөх тоглолтуудад гоолын хур буулгаж байсан Атлетикчуудыг энэ удаад тэнгэр ивээсэнгүй ээ.

Эспаниоль 1-2 Барселона

The image “http://www.fcbarcelona.cat/web/Galeries/futbol/temporada08-09/09/partits/espanyol-fcb/espanyol-fcb_x5x.jpg” cannot be displayed, because it contains errors.

Каталоны алдарт дерби энэ удаад Барселончуудын сүүлийн мөчид авсан ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын 20 дахь минутанд Коро Валдезийн хаалгыг мялааж Эспаниольчууд тэргүүлж эхэлсэн байна. Барселончууд тоог өөрчлөхөөр шаргуу оролдосны эцэст Францийн Хитмэн Анри Каменигийн хаалганд 84 дэхь минутанд тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Эспаниолын шинэ цэрэг Олимпийн аварга Пареха торгуулын талбайд Этоо дээр алдаа гаргаж Барселончууд торгуулын цохилт хийх эрх авсан. Торгуулын цохилтыг Барсагийн шинэ 10 дугаар Месси амжилттай гүйцэтгэж Барселончууд Дербидээ ялалт байгууллаа. Мессигийн энэ улирлын 4 дэхь гоол.

Бетис 1-2 Реал Мадрид

The image “http://i.media.goal.com/g/36358_news.jpg” cannot be displayed, because it contains errors.

Барселончууд Дербидээ эцсийн мөчид ялалт авч байх энэ үед тэдний өстөн дайснууд болох Эзэн хааны багийнхан мөн л сүүлийн мөчид Бетисийн талбайгаас 3 оноо халаасаллаа. Тоглолтын 18 дахь минутанд Рафаель Ван Дер Ваартын чөлөөт цохилтыг Аргентинийн легионер Хэйнц мөргөж тэргүүллийг багтаа авчирсан. Харин Сержио Гарсиа 54 дахь минутанд торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авч торгуулын цохилтийг Касияас хаасан ч нэмж чихээд тооны харьцааг тэнцүүлсэн.

Тоглолтын төгсгөлд Роббенийн дамжуулалтаар Рүүд Ван Нистелрой тооны харьцааг 2-1 болгож чаджээ.

Спортинг Гиёон 0-1 Вияареаль

Сүүлийн 2 тоглолтонд 13 гоол алдаад байсан хамгийн азгүй гэж хэлж болох баг Гиёончууд энэ удаад ла лигийн өөр нэг шилдэг баг болох Вияареалийг талбайдаа хүлээн авч тогложээ. Энэ удаад харин тэд азтай байж хаалгандаа ганц л гоол алджээ. Гэмтлээс эргэж ирсэн Росси 64 дэхь минутанд тооны харьцааг 1-0 болгосноор энэ тоглолт өндөрлөж шар шумбагчид 13 оноотой хүснэгтийн 2-р байрт бичигдэж эхэллээ.

Рэсинг 1-2 Маяарько

Тоглолтын 22 дахь минутанд Рэсингийн Маркано Колсагийн чөлөөт цохилтыг мөргөж тооны харьцааг 1-0 болгосон бол 45 дахь минутанд Маяаркогийн Варела тооны харьцааг тэнцүүлж чадсан. Улмаар Маяаркочууд тоглолтын 86 дахь минутанд тооны харьцааг 2-1 болгож чаджээ. Вебо Хурадогийн булангийн цохилтыг чулуу болгож багтаа зочлон тоглосон тоглолтоос 3 оноо авчирчээ.

Нюмансиа 0-0 Оссасуна

Нюмансиа талбай дээрээ Оссасунаг хүлээн авч тоглон гоолгүй тэнцээгээр тоглолт өндөрлөж багууд оноо хувааж авчээ.

Валенсиа 4-2 Депортиво

The image “http://i.media.goal.com/g/28178_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.

Хүснэгтийг тэргүүлэгч Валенсиа Депорыг талбай дээрээ хүлээн авч тоглолоо. Тоглолтын 11 дахь минутанд Депорын Пабло Алварогийн кросс Валенсиагийн зүүн фүллбэк Мореттигийн биенд чигээ өөрчлөн хаалганд орсоноор Моретти өөрийнхөө хаалгыг мялаав. 34 дэхь минутанд Хуакины кроссыг Лопо зайлуулсан боловч зайлуулсан бөмбөгийг Валенсиагийн залуу од Хуан Мата мөргөж гоолдосноор тооны харьцааг тэнцүүлжээ. 49 дэхь минутанд энэ зуны туршид Валенсиаг орхиж магадгүй гэгдэж байсан супер од Давид Вилла тооны харьцааг 2-1 болгосон. 68 дахь минутанд Вилла Мата Хуакин гэсэн довтолгооны хувилбараас Хуакин гоолдож талбайн эзэд илт илүүрхэж эхэлсэн. Тоглолт дуусахаас өмнөхөн Матагийн хөндлөн дамжуулалтыг Вилла хаалганд хийснээр Валенсиачууд энэ тоглолтоос 3 оноо авах нь тодорхой болсон. Лафита 89 дэхь минутанд тооны харьцааг бага зэрэг ойртуулж 4-2 болгосон. Валенсиа Хүснэгтийг 13 оноотой тэргүүлсээр…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Mata – Villa gsn aimaar hoslol garch irlee shu.

    GD Star Rating
    loading...
  2. torres says:

    go barca!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  3. hishgee says:

    real iin golland uu go go
    van der vart, robben, sneider, nestelrooy ene jil neg yum duulgana daa

    GD Star Rating
    loading...
  4. hishgee says:

    sneider gemtel avchihdag jaahan toogui yum boljee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: