loading...
![]()
Италийн Сери А -н тавдугаар тойргийн тоглолтууд энэ амралын өдрүүдэд явагдлаа. Одоогийн байдлаар Лацио 12 оноотой ,Наполи -11 оноотойгоор Калчио -г тэргүүлж байна. Алдарт Миланы дерби энэ тойргийн гол тоглолт байлаа.
Милан – Интер 1 : 0 (Роналдиньо)

Мадоннина -н дэрби Россонеричуудын ялалтаар өндөрлөлөө. Энэ хоёр баг өмнө нь нийт 268 удаа таарч байснаас Хар -улаанууд 105 -д ялж байсан түүхтэй. Тэгвэл энэ тоо дахин нэгээp нэмэгдлээ. Тоглолтын эхнээс Милан -чууд санаачлагыг аван ,идэвхтэй тоглож байсан ба энэ нь ч үр дүнгээ өгч 36 дахь минутад Кака -н дамжуулалтыг шидэт Ронни чулуу болгосон нь хожлын гоол байлаа. Анчелотти Ка – Па – Ро гэсэн довтолгооны хувилбарыг ашигласан аж. Хэдийгээр Неста ,Пиппо ,Борриело ,Пирло зэрэг шилдэгүүд нь байхгүй Россонери дербигээ ялж тун чухал 3 оноо халаасаллаа. Харин эсрэг талаас двтолгоонд тоглосон Бенеамата -н шинэ цэрэг Куарежма яачихсан юм гэмээр муу тоглолоо , гэхдээ тэднийг тийм ч муу байсан гэвэл алдас болох ба хэд хэдэн удаа Аббиати -г шалгаад амжсан билээ Златан тэргүүтэй Интерүүд. Хоёрдугаар хагаст Моуриньо довтолгоогоо илт ширүүсгэж Адриано ,Круз нарыг гаргасан ч үр дүнгүй өнгөрлөө. Гэхдээ Бразил эр хэд хэдэн аюултай довтолгоо гүйцэтгэснийг дурьдалгүй өнгөрч боломгүй. Мөн сонирхуулахад Миланы дэрби картаар тун арвин болсон ба нийт 9 шар картаар 2 багийнхан торгуулсан байх юм.
Рома – Аталанта 2 : 0 (Пануччи ,Вучинич)
Аваргуудын лигт Бордо -той хийх чухал тоглолтынхоо өмнө Чононууд хүнд байдлаасаа гарч чадлаа. Ромын шинэ цэрэг Менез энэ өдөр тун сайн байсан ба 66 дахь минутад Вирга -р сэлгэхэд Жиаллоросси нар халуун дулаанаар алга ташиж байв. Багийн ахлагч Паниччи ээлжит гоолоо бэлэглэж мэргэн буучдын жагсаалтад яваа бол Монтенегро -н эрдэнэс Мирко шинэ улирлын анхны гоолоо оруулсан байна. Бергома -с хамгаалагч Гарикс болон Валдес нар сайн байсан ч ,багийн тоглолт муу учир ялагдлаа. Ингээд тэд 8 -р байр луу унаж байна. Рома -нхны талаар хамгийн сүүлийн мэдээгээр бол маргааш Бордог -той хийх тоглолтонд Тотти, Баптиста нар эргэн ирэх боломжтой гэжээ.
Сампдориа – Ювентус 0 : 0
Бэртэл гэмтлийн аюул нүүрлээд байгаа хуучин ноёдын хал цэргүүд
Пель Пиеро ,Недвэд ,Комаронези нар л идэвхтэй тоглосон ба Амауриг ч дурьдах нь зүйтэй. Раниери энэ тоглолтонд ганц л сэлгээ хийсэн ба тэр нь Якуйнта. Ингээд 90 минут үргэлжилсэн уйтгартаи тоглолт өндөрлөхөд хэн хэн нь гоол оруулж чадалгүй нэг нэг оноотой буцлаа. Аваргуудын лигийн ээлжит тоглолтоо Юве Беларус -н Батэ багтай ирэх мягмар гарагт хийх билээ.
UVENTUS: Manninger; Grygera, Mellberg, Chiellini, Molinaro; Camoranesi, Sissoko, Poulsen, Nedved; Amauri, Del Piero (Iaquinta 74).
Фиорентина – Женоа 1 : 0 (Жилардино)
Лацио ромд бурниргүүлсэн хүндхэн тоглолтын дараа багийн дасгалжуулагч Пранделли миний карьер дахь хамгийн хүнд тоглолт гэж дүгнэж байсан. Тэгвэл тэд энэ байдлаасаа хурдан гарахад Жила -н ганц гоол л хэрэг боллоо. Виола -чууд довтолгооны буюу 4-3-3 тактикаар тоглосон ба урд Жила ,Муту ,Семиоли нар тоглож Рубиньо -н хаалгыг бөмбөгдөв. Өмнөх тойрогт гялалзаж байсан Аргентин залуу Милито -г сэлгээд ч багтаагаагүй нь Гасперини -г шүүмжлэлийн бай болгож байна. Одоогоор Виола 13 -т жагсаж байгаа бол Женоа тэдний араас нэхэж байна.
Fiorentina (4-3-3): Frey; Jorgensen, Kroldrup, Dainelli, Gobbi; Donadel, Melo, Montolivo; Semioli (65’ Santana), Gilardino (65’ Pazzini), Mutu (83’ Osvaldo). Coach: Prandelli
Бологно – Наполи 1 : 0 (Денис)
Хоёр багийн хувьд улиралыг эрс тэс ялгаатайгаар үргэлжлүүж байна. Бологно -чууд ганц хан ялалттай 18 -д жагсаж байгаа бол ,Река -н цэргүүд ялагдал гээчийг амсалгүй Калчио -г тэргүүлж байна. Даниел Арригони багийн ахлагч Кастелини болон Удинезе -тэй хийсэн тоглолтоос хөөгдсөн Мигель Бритос наргүйгээр тулалдсан ба ганц довтлогч Ди Виоа нь яаж ч хичээгээд гоол оруулж чадсангүй.
Гэхдээ Пантонопеи нарт бас ганц нэг проблем байсан нь багийн лидерүүдийн нэг Лавеззи бэртэлтэйн дээр 1 -р хаалгач Ж.Лезза -н оронд (өнгөрсөн тойрогт хамраа хуаглсан) хөгшин Жианелло хаалга манасан гээд л. Ингээд цаг дуусахаас ердөө гуравхан минутын өмнө Аргентин эр Денис булангийн цохилтийг мөргөн багтаа ялалтыг авчирсан байна.
Турин – Лацио 1 : 3 (Аморусо) ,(Зарате ,Пандев – 2)
Өмнөх тойрогтоо Виола -г ниргэсэн тэдэнд Туринчууд юм болсонгүй. Хоёр ч тоглогч талбайгаас хөөгдсөн уг тоглолт үзэгчдийн хувьд харах юм ихтэй байлаа.
Пандевийн 2 гоолоор хошуучилж байсан Бүргэдүүдийн ээлжит довтолгоог Туриний хаалгач Серени алдаа гарган зогсоосноор шүүгч Росси түүнд улаан жавтий хүртээгээд зогсохгүй пенальт эсрэг багт нь өгчээ. Сэлгээ нь дууссан тул Де Биаси хамгаалагчаа хаалганд зогсоохоос өөр арга үлдсэнгүй. Зарате мэдээж пенальтиа амжилттай гүйцэтгэж улирлын 6 дахь гоолоо оуулсан бол зургаан минутын дараа Туриний багийн хамгаалагч Пратали 2 дахь шар картаа авч хөөгдсөнөөр тэд есүүлээ үлдлээ. Ингээд цаг дуусах мөчид Аморусо пенальтиа амжилттай гүйцэтгэснээр нэр төрийн гоолтой үлдсэн юм.
Мөнхийн хотын баг 12 оноотой Калчио -г хошуулчилж байна.
Катанья – Киево 1 : 0 (Паулуччи 17′)
Лецци – Каглиари 2 : 0 (Жиакамаззи ,Ж.Кастило)
Удинезе – Сиена 2 : 1 (Куаглариелла , С.Пепе) ,( Х.Кхаржа)
Палермо – Режжина 1 : 0 (Микколи)
Мэргэн буучид :
Зарате (Лацио) – 6
Пандев (Лацио) – 4
Д.Милито (Женоа) – 4
Микколи (Палермо) – 3
Хамсик (наполи) – 3
Амаури (Ювентус) – 3
loading...




Гоолтой хийсэн чинь лайтай болжээ.
loading...
Laitai goal hiijee Ronnie
loading...
ugaasaa AC shdee
loading...
AC ene jil tvrvvlnee
loading...