Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Хар ням гариг

GD Star Rating
loading...

Феррари энэ долоо хоногт их хурдтай,тохиргоо нь ч сайн байсан. Гэтэл багаараа хамтран ажиллах хариуцлага муу байснаас  маш том алдлаа.Улаанууд бяцхан хямралд ороод байна  гэж  өмнөх мэдээнүүдэд  дурдаж байсан билээ.Одоо тэгвэл энэ хямрал нь жижигхэн биш  харагдаж байна.

Ферраригийн хувьд  ёстой л үйлс нь хазайсан, хар ням гариг болж өнгөрлөө.Сингапурын тулалдааны дараахи мэдээнд,хоёр механикч гэмтэж эмнэлэгт хүргэгдэв.Ф.Масса асар том  боломжоо алдав.К.Райконэн МкЛарэнд оноо бэлэглэв гэжээ.Б1,Б3 аас гараагаа хийсэн хоёр машин нь ямар ч оноо авч чадсангүй.Цэнэглэх зогсоолын будлиан бужигнаан бол анхных нь биш гэдгийг бүгд санаж байгаа.Валенсиад Феррари бас л хоосон хоцорсон.Мөн  л цэнэглэх зогсоолд  замбараагүй,зохион байгуулалтгүй ажилсанаас болсон .Үүний дараа иймэрхүү алдааг давтахгүй гэж багийн дарга хэлж байсан.Ф.Масса цэнэглэх зогсоолд болсон саяын  будлианд буруугүй гэдэг  нь бичлэгээс харагдаж байна. Ногоон гэрэл ассан болхоор тэрээр  хөдөлжээ.Багийн дарга Стефано Доменикали ,  энэ явдалд  багийнхан  буруутай гэдгийг хүлээсэн.Гэхдээ Стефано Доменикали  “Өнгөрсөн 12 жилийн хугацаанд олон алдаа гарч байсан.М.Шумахер ,Р.Барикелло нар бас л  алдаа хийдэг байв.Одоо бид өмнөхөөс их алдаа хийж байгаа юм биш ” гэж өөрийгөө хамгаалав.Зогсоолд хэрэглэж байгаа гэрлэн дохиог халж,дохиуртай хүнийг буцаан  ажилд оруулах талаар яригдаж эхэлсэн гэнэ.Феррари, энэ улиралын  шинээр байгуулагдсан ,хоёр  зам дээр  бүдэрлээ.Тэд нисгэгчдийнхээ  оноогоор , зохион бүтээгчдийн оноогоор ч  МкЛарэний ард орлоо. Ферраригийн босс өөрийнхөө Лука де Монтецемола аль хэдэн  сарын өмнөөс л  ажилаа сайн хийхийг шүүмжлэн ,анхааруулж  байсан ч байдал дээрдсэнгүй.Тэр К.Райконэнийг өмгөөлөн ,түүнийг дэмжиж байгаагаа  хоёр  ч удаа хэвлэлээр зарлан мэдэгдэж  байсан. Гэтэл Айсмэн дөрвөн  удаа  дарааллаж,гэртээ оноогүй  харив.ДА-гийн төлөөх тулаан түүний хувьд дууссан гэж хэлж болно.Үлдэж байгаа  гурван уралдаанд Ф.Массад туслах,багтаа оноо авчирч зохион бүтээгчдийн аваргад нэмэрлэх л үлдлээ.Харин Ф.Масса, өрсөлдөгч Л.Хэмилтон  алдаа гаргахыг хүлээж суух боллоо.

Ф.Масса хүлээсээр            Тасарсан хоолойгоо олж авлаа

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. spiritus says:

    Nice! ene jil Hamilton awrga awaad zogsohgui Mclaren ch chansaa 1d zogsono bhaa. HEHE HAMILTON, KOVALAINEN ta2 shuu

    GD Star Rating
    loading...
  2. bajgaa says:

    fuck off boovon tolgoi hamilton booliin ur sad oodlohguidee.

    GD Star Rating
    loading...
  3. uugii says:

    Hamilton l avraga bolno shdee yaj ch bodson Mclaren iluu iluu Hamilton bur tasarhai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: