Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Мини Сагсан бөмбөгийн холбоо болон MCS Coca Cola компани сургуулиудад сагсан бөмбөгийн хэрэглэлийг бэлэглэлээ

GD Star Rating
loading...

Өнөөдөр Мини сагсан бөмбөгийн холбоо “MCS Coca Cola” компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн Ерөнхий боловсролын 15-н сургууль (Дархан, Хэнтий, Багануур, Налайх, 1, 3, 5, 18, 33, 40, 45, 56, 78, Ирээдүй болон Оюуны ундраа цогцолбор)-д мини сагсан бөмбөгийн хэрэглэл болох зориулалтын щит тус бүр 1 хос, 2 ширхэг бөмбөг болон мини сагсан бөмбөгийн дүрмийг бэлэглэж байна. Ингэснээр Мини сагсан бөмбөгөөр зөвхөн сургалтанд хамрагддаг хүүхдүүд хичээллээд зосгохгүй мөн бусад хүүхдүүдийг хичээллэх бололцоогоор хангах эхлэл тавигдаж байгаа билээ.

Монголын Мини сагсан бөмбөгийн холбоо нь 2007 оны 4-р сард байгуулагдаж, үүсгэн байгууллагдсанаас хойш 9-15 насны хүүхдүүдэд зориулсан сургалт (жилийн 4 улирал), бага насны хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг байгуулж ирсэн.

Хүүхэд багачуудыг сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болгох зорилгоор Sprite брэнд нь 2007 оноос Мини сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажилийн хүрээнд 2007, 2008 онд 12-15 насны нийт 300 орчим хүүхдийг хамарсан “Sprite Mini Streetball тэмцээний, 2008 онд Sprite Cup 12-16 насны хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохон байгуулсан, мөн Мини сагсан бөмбөгийн бөмбөг, өмсгөл, хэрэглэлийг тогтмол нийлүүлж байгаа билээ. Энэ ажилын үргэжлэл болгож хот хөдөөгийн нийт 15-н сургуульд Мини Сагсан бөмбөгийн шитийг гардуулан өгж байна.

GD Star Rating
loading...
Мини Сагсан бөмбөгийн холбоо болон MCS Coca Cola компани сургуулиудад сагсан бөмбөгийн хэрэглэлийг бэлэглэлээ, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. melo says:

    97 yasan be

    GD Star Rating
    loading...
  2. melo says:

    97 yasan be ?

    GD Star Rating
    loading...
  3. allen iverson says:

    12-15nasnii sagsan bumbugiin temtseenii talaar medeelel uguuch ?bas 12-15nasnii mini sagsan bumbugiin temtseen hetsee boldog talaar

    GD Star Rating
    loading...
  4. tergel says:

    udirdamj iin bicheed og thu???

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: