loading...
Монголын кик бокс- тулааны спортын холбоо, Мишээл кик бокс төвийн залуу тамирчид 10 сарын 8 наас 22 нд Бээжин хотноо Хятадын Сан да боксын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж улмаар уулзалт тэмцээнд оролцоод, 10 сарын 25наас 11 сарын 30 хүртэл Тайланд улсад хамтарсан бэлтгэл хийж хэд хэдэн тай боксын тулаанд оролцоод,улмаар 12 сарын 7 ноос 14 нд Индонезийн Бали аралд зохиогдох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах сан да боксын тэмцээнд оролцоод 12 сарын 15 нд Монгол улсдаа ирэх юм байна.
Энэхүү бэлтгэл,сургуулилт, уралдаан тэмцээн нь монголын кик боксын залуу тамирчидад ихээхэн туршлага суулгаж, тэдний ур чадварыг нь сайжруулсан чухал ач холбогдол бүхий ирээдүйг харсан алхам юм.

Монголын кик боксын залуучуудын баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн дасгалжуулагчаар О.Алтанпүрэв ажиллаж багийг ахлах юм байна. Тэднийг энэ удаа “Чоно”корпорацийн ерөнхийлөгч Т.Энхболдсодон ивээн тэтгэж байна. Мөн тус холбооноос өөрсдийн интэрнэт дэхь вэб хуудсаа шинэчилэн спорт сонирхогчиддоо хүргэж байна
www.kickboxing.mn – ээр зочилбол монголын кик боксын тухай мэдээлэл авах боломжтой боллоо.
loading...



