Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МССХ » Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

GD Star Rating
loading...

Дэлхийн спортын сэтгүүлчид анх 1924 онд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахын тулд нэгдэж, Олон Улсын спортын сэтгүүлчдийн холбоог (AIPS) байгуулсан. Үүнээс хойш AIPS-ын гишүүд олимпийн наадам, олон улсын уралдаан тэмцээнийг нэгэн байгууллагын доор сурвалжилдаг болсон билээ. Харин Монголын спортын сэтгүүлчид 1990 онд л нэгдэж холбоогоо байгуулсан байна. 1992 оноос AIPS-д 124 дэх гишүүнээр элссэн юм. Үүнээс хойш Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөгчид 1992, 1996, 199, 2005, 2006, 2007, 2008 онуудад AIPS-ын конгресст оролцсон.
2005 оны 6-р сарын 18-ы өдөр Монголын спортын сэтгүүлчид анх удаагаа нэгдсэн чуулганаа хийж өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл, ирэх 4 жилийн зорилгоо ярилцаж, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцсан юм.
Уг чуулганы үеэр “Таван цагариг” сонины эрхлэгч С.Батбаатар,МССХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Р.Чулуун, “Одод” студийн захирал Н.Тамир нарыг “Олимпын алдар” одонгоор, идэвхтэн бичигч А.Пүрэвжав, Өмнөговь аймгийн сэтгүүлч Б.Батсайхан нарыг нэрэмжит медалиар, мөн Б.Нармандах, М.Мөнхбат нарыг “Пресс Партнер” өргөмжлөлөөр шагнажээ.

Хурлын гол үйл ажиллагаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дүрмийг баталж, шинэ зохион байгуулалтанд орох явдал байсан. МССХ-ы дүрмийг 10 бүлэг 43 зүйлтэйгээр батлав. Харин МССХ-ы удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж МССХ-ы ерөнхийлөгчөөр МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МССХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгчөөр “Таван цагариг” сонины эрхлэгч С.Батбаатар, “Одод” студийн захирал Н.Тамир нар, ерөнхий нарийн бичгийн даргаар “Таван цагариг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор МҮОХ-ы гадаад харилццаны ажилтан П.Тунгалаг нар хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар томилогдсон. Мөн энэ үеэр холбооны цаашдын 4 жилийн зорилгын талаар ярилцсан бөгөөд Монголд спортын хөгжөөн дэмжигчдийн нийгэмлэг байгуулах, спортын ном товхимол гаргах зэрэг олон зорилтыг тавьсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: