Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Гольф » Т.Вүүдсийг бэртэл зовоож байна.

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/67/Tiger_Woods.jpgТайгеp Вүүдс өнгөрсөн  зургаан сард Америкийн нээлтэй тэмцээнд оролцож байхдаа зүүн хөлийнхөө  шөрмөсийг тасалсан ба энэ бэртэл нь дэлхийн номер нэг гольфчин эрийг тун их зовоож байна. Түүний үзэж байгаагаар энэ бэртэл нь бүрэн эдгэртлээ бараг 18 орчим сар болох ба ирэх нэг сар хүртэл цохиур барих боломжгүй гэсэн байна.

Би бэртлийнхээ эдгэрэх хугацааг яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй ,гэхдээ өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийх болно’ гэжээ.

Энэ жилийн хувьд Тайгэр албан ёсны 12 тэмцээнд оролцсоноос 9 түрүү аваад байгаа , ийнхүү тоглох боломжгүй болсноор Гольфийн нээлттэй тэмцээн болон PGA championship  гэсэн хоёр чухал тэмцээнийг өнжих шаардлагатай болж байна. Түүний хагалгааг хийсэн эмч нарын нэг болох доктор Томас Росенбэрг хэлэхдээ байдал бас ч гэж тийм хүнд биш гэдгийг мэдэгсэн юм.

Би илүү олон тэмцээнд түрүүлмээр байна ,хэдийгээр энэ бэртэл хүслээ гүйцэлдүүлэхэд минь саад болж байгаа ч ,цаашдаа өөрийнхөө карьерийг би гэрэлтэйгээр харж байна гэж 32 настай эр эцэст нь өгүүлжээ.

Вүүдсийн хувьд  энэ жилийн Америкийн нээлтэй тэмцээнд гайхалтай амжилтийг үзүүлэн түрүүлсэн ба үүнээс өмнө 2002 ,2000 онуудад US open  -д мөн аваргалж байсан. Нийт  PGA tour – т 65 ялалт байгуулсан түүний урд алдарт Жек Никлаус (73) ,Сэм Снид (82) хоёр л бичигддэг.
Мөн карерийнхаа туршид 82 орчим сая доллар олоод байгаа нь бас л хэн нэгэнд тийм ч амархан наалдах үзүүлэлт биш.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Би энэ Вудсыг яагаад гэмтэл авсныг нь ойлгохгүй байгаа юм. Гольф уг нь арай л аюулгүй спорт шиг санагдаад байдаг. Харамсалтай юм аа. Гэхдээ л гоё шүү Тайгер. Хавар US Open дээр чи гоё байсан шүү. Азтай ч байсан.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: