loading...
Өнгөрсөн шөнө улаан чөтгөрүүд Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тойргийн тоглолтоо Данийн аварга Альборгтай хийж гурван гоолоор бутниргэсэн билээ. Харамсалтай тэдний ялалтын баяр хөөрийг нь бэртэл гэмтлийн хар сүүдэр сарниулж байна.
Манчестрын буурал ханхүү Пол Скоулз шөрмөсний гэмтлийн улмаас хоёр сар орчим багтаа туслаж чадахгүй болсон ба түүнийг эзгүйд баг нь Селтик Глазго – той хоёр хүндхэн тоглолт хийх ёстой.
Сер Фергусон ‘Түүний бэртлийг хэр зэрэг хүнд гэдгийг хэлэхэд хэцүү л юм ,гэхдээ эдгэртлээ бараг зургаа юм уу ,долоон долоо хоног болох байх’ гэжээ.
Скоулзоос гадна гол довтлогч Рүүнийгээ бас эмнэлэг рүү үдэв. Гэхдээ Шрекийн хувьд байдал харьцангуй гайгүй бөгөөд Блакбөрн -тэй хийх тоглолтонд оролцож ч магадгүй гэж Ферги онцолжээ. Мэдээж хэрэг бага зэргийн бэртэл ч тухайн тамирчны формын алдагдуулах аюултай байдаг учир түүнд санаа зовж байгаа бас нэгэн эрхэм нь Ф.Капелло. Тэрээр ирэх 11 ,15нд хийх Европын аврагын тоглолтууддаа хэрэглэх гол зэвсэг Уэйндээ санаа зовж байгаа нь гарцаагүй.
Мөн Ливерпультай тоглоход бэртэл авч 6 долоо хоногийн ‘чөлөөтэй’ байгаа Майкл Каррик , залуу Рафеалын бэртэл дээр нэмэгдээд Роналдугийн шагайны зовиур ч 100% арилаагүй байгаа. Энэ бүх асуудлууд Улаан чөтгөрүүдийн амжилтад нөлөөлж болох ч , Сер Фергусон хэмээх агуу дасгалжуулагчид энэ мэтийн асуудлууд саад болохгүй бизээ. Тэрээр Болгарын бөмбөгдөгч гэгддэг Бербатов -н талаар ‘Түүний хийсэн гоолууд бүгд л гайхалтай байлаа ,энэ нь түүний өөртөө итгэх итгэлийг нь нэмсэн байхаа
Ямар ч тоглогч тийм их мөнгөөр ирчихэд өөрийгөө хэн гэдгээ харуулж ,анхныхаа гоолыг хурдан оруулахыг хүсэх нь мэдээж ,Берба -н одоогийн үзүүлж байгаа тоглолтод би сэтгэл хангалуун байна.’ гэжээ.
loading...




ee odoo barag l zodog tailah duhuj bna daa
loading...