loading...
Аваргуудын лигийн хэсгийн 2-р тойргийн тоглолтууд эхэллээ. Ювентус Беларуст очин тэнцэж шуугиан тарьсан бол УЕФА-ын “Супер цом”-ын аварга Зенит оноо авч чадаагүй хэвээр үлдэв. “МЮ”-ын шинэ цэрэг Бербатов “Аваргуудын лиг”-ы анхны гоолоо хийсэн бол Арсеналын Робин Ван Перси 2008 он гарснаас хойш “Аваргуудын лиг”-ийн анхныхаа гоолыг хийв.
“Е” хэсэг
“Ольборг” – “Манчестер Юнайтед” – 0:3
Гоол: : 0:1 – Руни (22), 0:2 – Бербатов (55), 0:3 – Бербатов (79).
“Ольборг”: Заза, Богелунд, Олферс, Бошам (Кака, 38), Педерсен, Аугустинуссен, Рисгорд, Курт, Юханссон, Эневолдсен, Сагановски.
“МЮ”: ван дер Сар, Рафаэль (У.Браун, 66), Р.Фердинанд, Видич, Эвра, К.Роналду, Скоулз (Гиггз, 16), О’Ши, Нани, Бербатов, Руни (Тевес, 59).
Манчестер Юнайтедийн 30.75 сая фунт стерлингийн үнэтэй довтлогч Димитар Бербатов 3 тоглолт гоолгүй өнгөрөөсний эцэст дубль хийлээ. Мөн энэ тоглолтын хамгийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн байна. “Энэ гоолууд түүнд ихээхэн итгэл өгөх болно” хэмээн Фергюсон тоглолтын дараа хэлжээ. Харин тэдэнд тун муу нэгэн зүйл тохиолдсон нь Пол Скоулзийн гэмтэл. 33 настай экс Английн шигшээгийн тоглогч 2 сар орчим талбайд гарахгүй болсон байна.
“Вильярреал” – “Селтик” – 1:0
Гоол: Сенна (67).
“Вильяреал”: Д.Лопес, Анхель, Гонсало, Годин, Капдевила, Касорла, Сенна, Эгурен, Пирес, Х.Льоренте, Росси (Ибагаса, 77).
“Селтик”: Боруц, Уилсон, Колдуэлл, Макманус, Нейлор, Накамура (Робсон, 74), С.Браун, Мэлоуни (Макдоналд, 72), Хартли,Макгиди, Самарас.
Селтик “Аваргуудын лиг”-т айлын талбайд авах боломжтой 45 онооноос нэгийг нь ч аваагүй байсан бол одоо боломжит 48 онооноос нэг оноо авсан үзүүлэлттэй боллоо. Испаний багийн хувьд энэ нь тэдний “Аваргуудын лиг”-т талбай дээрээ хийж байгаа ердөө 8 тоглолт бөгөөд Бразил гаралтай Маркос Сеннагийн гайхалтай чөлөөт цохилтын ачаар ялалт байгуулж, хэсгийнхээ тэргүүн байрыг “МЮ”-тэй хувааж байна.
F хэсэг
“Фиорентина” – “Стяуа” – 0:0
“Фиорентина”: Фрей, Йоргенсен (Дзаури, 46), Гамберини, Дайнелли, Варгас, Альмирон (Кузманович, 74), Фелипе Мело, Монтоливо, Сантана, Джилардино, Муту.
“Стяуа”: Сапата, Огэрару, Гионя, Д.Гоян, Марин, Николицэ, Рэдой, Ловин, Семеду, Морено, Станку (Секей, 77).
Фиорентина тоглолтын туршид давамгайлж байсан хэдий ч 3 оноогоо авч чадсангүй. Адриан Мутугийн чөлөөт цохилт шон онож азгүйтжээ. Гэхдээ хожигдоогүй салсан нь их юм, тоглолтын төгсгөлд Стяаугийн Португал довтлогч Антионо Семедогийн гоолын цохилтыг эзэн багийн хаалгач Фрей амжилттай хаасан байна.
“Бавари” – “Лион” – 1:1
Гоол: 0:1 – Демичелис (25, автогол), 1:1 – Зе Роберто (52).
“Бавари”: Рензинг, Лусио, Оддо, Брено, Лам, Швайнштайгер, Демичелис, Зе Роберто, Рибери, Клозе, Тони.
“Лион”: Льорис, Ревейер, Бодмер, Крис, Менса, Жуниньо, Тулялян, Макун, Гову (Эдерсон, 36), Фред (Мунье, 75), Бензема.
Ихээхэн шүүмжлүүлж байгаа Юрген Клинсман талбай дээрээ хожил авч чадсангүй. Гэхдээ тэд хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Бундеслигтээ тааруухан тоглож байгаа Бавари уг нь тоглолтын 2 гоолыг 2-ууланг нь хийсэн боловч нэгийг нь өөрийн хаалгандаа хийжээ. Жуниэьогийн талбайн төвөөс цохисон чөлөөт цохилтыг Демичелис эвтэйхэн эвж өгөн өөрийн хаалганыхаа баруун булан луу чиглүүлэх нь тэр. Харин 52 дахь минутанд Мирослав Клозегийн кроссыг Зе Роберто мөргөн тоог тэнцүүлсэн байна.
G хэсэг
“Арсенал” – “Порту” – 4:0
Гоол: 1:0 – ван Перси (31), 2:0 – Адебайор (40), 3:0 – ван Перси (48), 4:0 – Адебайор (71, пенальти).
“Арсенал”: Альмуния, Санья, К.Туре, Галлас, Клиши, Уолкотт (Вела, 72), Фабрегас, Денилсон, Насри (Эбуэ, 65), ван Перси (Бендтнер, 65), Адебайор.
“Порту”: Элтон, Сапунару, Б.Алвеш, Роланду, Бенитес, Гарин, Коста, Фернандо (Л.Гонсалес, 46), Мейрелеш (Халк, 64), Родригес (Кандеяш, 79), Лисандро.
Бямба гаригт дотоодын лигтээ Халл Ситид хожигдож шившгээ тарьсан залуу “буучид” энэ удаа харин Португ 4:0-ээр бут ниргэлээ. Робин Ван Перси энэ жил Аваргуудын лигт анхныхаа гоолыг хийж, удалгүй дубль болгон мөн нэг оновчтой дамжуулалт өгчээ. Абебайор ч гэсэн 2 гоол, 1 дамжуулалт өгсөн. Хэрэв фантази тоглоомчид энэ 2 тоглогчийг багтаа авсан бол үлэмж их оноо авах байжээ. Юутай ч Арсенал хэсгээ тэргүүлж эхэллээ.
“Фенербахче” - “Динамо” Киев – 0:0
“Фенербахче”: Демирел, Генюл, Лугано, Роберто Карлос, Эду, Эмре, Алекс (Йилмаз, 77), С.Шахин, Мальдонадо, Гуиса, Казим-Ричардс.
“Динамо” К: Богуш, Эль-Каддури (Несмачный, 62), Диакате, Бетао, Гиоане, Вукоевич, Алиев, Р.Еременко, Михалик, Нинкович, Бангура (Шацких, 46).
H хэсэг
“Зенит” (ОХУ) – “Реал” (Испани) – 1:2 (1:2)
Гоол: Данни, 25 – Губочан, 4 – автогол. Ван Нистелрой, 31.
“Зенит”: Малафеев, Ширл, Погребняк (Фатих Текке, 73), Аршавин, Зырянов, Губочан (Домингес, 72), Данни, Анюков, Денисов, Тимощук, Пюигренье.
“Реал”: Касильяс, Пепе, Рамос, Канноваро, Диарра, Роббен (Дренте, 82), Хайнце, Ван Нистелрой, Де Ла Ред, Игуаин (Савиола, 88), Ван Дер Ваарт (Хави Гарсиа, 62).
Бернд Шустер ч гэсэн тэнцсэн бол шударга байх байсан гэдгийг мэдэж байгаа байх. Үнэхээр Зенитэд гоол хийх 10 гаруй боломж байсан ч ердөө ганцыг нь ашиглалаа. Харин Реалын хувьд тийм боломж гаргаагүй ч гэсэн 2 гоол Зенитийн хаалганд оров. 2-уулаа талбайн эздийн хамгаалагчдын алдаанаас болж орсон.
Тоглолтын дараа Дик Адвокат “Энэ бас нэгэн маш харамсалтай үр дүн боллоо. Бид тоглолтын эхэнд нервтэй байсан. Завсарлагааны дараа тактикаа өөрчилж, маш сайн тоглолт үзүүлсэн. Гоол хийх 14-15 боломж гаргасан. Ювентустай талбайд нь, Реалтай талбайдаа сайн тоглосон ч нэг ч оноо аваагүй байна” гэжээ. Аршавин энэ тоглолтонд Реалын хамгаалагчдын толгойг эргүүлэх шиг болсон ч довтолгоог гүйцээх ёстой довтлогч нар нь муу тоглолоо. Ялангуяа Погребняк.
Реалын хувьд гараагаа 100 хувийн амжилтаар эхэлж байна. Мөн 2006 оны 10 сараас хойш анх удаа айлын талбайд яллаа.
БАТЭ – “Ювентус” – 2:2
Гоол: 1:0 – Кривец (17), 2:0 – Стасевич (23), 2:1 – Яквинта (29), 2:2 – Яквинта (45+3)
БАТЭ: Веремко, Казанцев, Ржевский, Сосновский, Юревич, Стасевич, Лихтарович (Сиваков, 70), Володько, Нехайчик, Кривец, Родионов.
“Ювентус”: Маннингер, Грыгера, Легротталье (Кнежевич, 18), Кьеллини, Де Челье, М.Сиссоко, Джовинко, Каморанези (Маркизио, 46), Недвед, Яквинта, Дель Пьеро
Аваргуудын лигт оролцсон Беларусын анхны баг болж Байгаа БАТЭ талбай дээрх эхний тоглолтынхоо гарааг гайхамшигтай сайхан эхэлж, ердөө 23 дахь минутанд 2:0-ээр хошуучилж эхэлсэн юм. БАТЭ-д энэ бол гайхамшиг, харин Юве-д утгагүй хэрэг байв. Тэр ч үүднээс Якинта залуу од Жовинкогийн дамжуулалтаар 2 гоол хийж тэнцүүллээ. Үүнээс хойш аль аль баг нь гоол хийсэнгүй, Ювентус лав тоглолтын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн нь гарцаагүй.
loading...







nice post
loading...
odoo Zenitiin huvid BATE-g 2 daraallan hojihoos uur argagui bolloo. Tegdeed talbai deeree Juve-g hojson tohioldold hesgeesee 2oor garah n’…
loading...
Zenit garchaasai tgvl ch goy yum bolno doo uul ni ed nar garahad gaigah yumgui shd az l dutaad bh yum da gj
loading...