Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Жеррард 100-ын босго алхлаа

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн 2-р тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. 2 тойргийн дараах байдлаар нийт 32 багаас Барселона, Ливерпул, Атлетико Мадрид, Реал Мадрид гэсэн 4-хөн баг 100 хувийн амжилт үзүүлээд байна. Харин Бордо, Базель, Панатинайкос, Олимпик Марсель, ПСВ Эйндховен, Зенит гэсэн 7 баг нэг ч оноо авч чадаагүй байна. Дараагийн тойргийн тоглолт 10-р сарын 22, 23-нд болно.

“А” хэсэг.

“Бордо” – “Рома” 1:3 (1:0)

Гоол: 1:0 – Гуркюфф (18), 1:1 – Вучинич (64), 1:2 – Баптиста (71), 1:3 – Баптиста (81).

“Бордо”: Вальверде, Шальме, Энрике, Диавара, Жюрьетти (Гуффран, 78), Диарра, Фернандо, Обертан (Планюс, 40), Гуркюфф, Жюсси (Вендел, 37), Шамах.

“Рома”: Дони, Сисиньо, Мексес, Пануччи, Риисе, Де Росси, Таддеи, Перротта, Аквилани (Окака Чука, 63), Менез (Баптиста, 51), Вучинич (Бриги, 84).

ЧФР – “Челси” 0:0 (0:0)

ЧФР: Стэнчою, Тони, Каду, де Соуза, Перейра, Мурешан, Дани, Дубарбир, Трикэ (Диди, 89), Кулио, Коне.

Челси”: Чех, Бозингва, Алекс, Терри, Бридж, Оби Микел, Калу (Анелька, 46), Баллак, Лэмпард, Малуда (ди Санто, 74), Дрогба (Беллетти, 58).

Румыны төмөр замчид эхний тойрогт Ромаг талбайд нь хожиж том сенсаац тарьсан бол энэ удаа Челситэй оноо хувааж мини-сюрприз барив. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн финалд хүрсэн багийн эсрэг энэ жижигхэн баг сайн тоглоно гэдэгт олон хүн итгэлгүй байсан биз. Гэвч 22000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Клуж Европын грандтай тэнцэж чадлаа. Челси 2 оноо алдаад зогссонгүй 1 довтлогчоо бас алдлаа. Гэмтлээ эдгээн формондоо орохоор хичээж байсан Дидье Дрогба дахин эмнэлгээр эргэлдэх болж байна. Түүний гэмтэл Ди Санто нарын залууст өөрийгөө харуулах боломж олгохыг үгүйсгэхгүй.

тт хож тэн хдл Б-х Оноо
1. Челси 2 1 1 0 4-0 4
2. ЧФР 2 1 1 0 2-1 4
3. Рома 2 1 0 1 4-3 3
4. Бордо 2 0 0 2 1-7 0

“В” хэсэг

“Анортосис” – “Панатинаикос” 3:1 (2:1)

Гоол: 1:0 – Сарриехи (11, автогол), 2:0 – Добрашинович (15), 2:1 – Салпингидис (28, пенальти), 3:1 – Тахер (78).

Анортосис”: Бегай, Константину, Кацавакис, Николау, Лейвакабесси, Деллас, Добрашинович, Паулу Кошта (Бардон, 46), Лабан, Савио, Сосин (Тахер, 64).

“Панатинаикос“: Галинович, Винтра, Сарриехи, Гумас, Спиропулос, Мун (Соуза, 67), Христодулопулос (Иваншиц, 72), Жилберто, Марсело Маттос, Клейтон, Салпингидис.

Анортосис улсынхаа баярын өдөр ялалт байгуулж, баяр дээр баяр нэмжээ. Мөн энэ нь Кипр улсын клуб Аваргуудын лигт ялалт байгуулсан анхны тохиолдол болж байна. Өмнөх тойрогт Вердертэй тэнцэж чадсан. Энэ удаа Грекүүдийг хожлоо. Харин ирэх тойрогт Интертэй хэрхэн үзэх бол?

“Интер” – “Вердер” 1:1 (1:0)

Гоол: 1:0 – Майкон (13), 1:1 – Писарро (62).

“Интер”: Жулио Сезар, Майкон, Кордоба, Матерацци (Бурдиссо, 20), Х.Дзанетти, Станкович (Куарежма, 72), Камбьяссо, Мунтари, Адриано (Крус, 78), Ибрагимович, Балотелли.

“Вердер”: Визе, Пасанен, Мертезакер, Налдо, Предль, Фрингс, Бауманн, Озил, Диего, Писарро, Розенберг (Хант, 78).

Тоглолтын өмнө Жозе Моуриньо “Вердер довтолгоо сайтай. Сүүлийн 2 тоглолтондоо 10 гоол хийсэн гэдгийн би мэднэ. Гэхдээ тэд Киприйн багт гоол хийж чадаагүй. Манай баг хожно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж байжээ. Гэвч түүний хүслийг түүний удирдлаган дор тоглож байсан Писарро хяслаа. Мань Писарро 2006-2007 оны лигийн энэ шатанд мөн Интерийн хаалгыг мялааж явсан нэгэн аж. Мөн гандан бууршгүй Жозе “Би жилд 9 сая(12.6 сая доллар) евро авдаггүй, 11-ыг (15.4 сая доллар) авдаг. Дээр нь ивээн тэтгэгчдийн шагнал нэмэгдээд 14 сая евро (19.6 сая доллар) болдог ” гэж сайрхсан ч Интерийн зүгээс түүний энэ үгийг няцаасан байна. Интер ийнхүү энэ 4 хоногийн дотор 2 тоглохдоо хожил авч чадсангүй. Гэхдээ хэсгээ тэргүүлж байна.

тт хож тэн хдл Б-х Оноо
1. Анортосис 2 1 1 0 3-1 4
Интер 2 1 1 0 3-1 4
3. Вердер 2 0 2 0 1-1 2
4. Панатинаикос 2 0 0 2 1-5 0

“С” хэсэг

“Шахтёр” – “Барселона” 1:2 (1:0)

Гоол: 1:0 – Илсиньо (45), 1:1 – Месси (87), 1:2 – Месси (90+4).

“Шахтёр”: Пятов, Илсиньо, Чигринский, Ищенко, Шевчук, Срна, Дуляй, Гюбшман, Фернандиньо, Луис Адриано (Селезнев, 72), Брандао.

“Барселона”: Вальдес, Д.Алвес, Маркес, Пике, Пуйоль, Яя Туре, Кейта, Хави, Анри (Месси, 60), Иньеста, Это’О (Кркич, 73).

Месси Барсагийн баараггүй лидер болжээ. Пэп Гвардиола түүнийг энэ тоглолтыг өнжөөж амраая гэж шийдсэн ч тоглолт эхлээд 60 минутын дараа баг нь хожигдож эхэлсэн төдийгүй муу тоглож байлаа. Ингээд Мессиг оруулахаас өөр аргагүйд хүрсэн. Месси ч үүргээ гүйцэтгэж тоглолтын үндсэн цаг дуусахаас 3 минутын өмнө тэнцээний, шүүгчийн мэдлийн цагт хожлын гоол хийж, Барсад чухал ялалт авчирлаа. Барса Украйнд Шахтёртай өмнө нь 2 тоглохдоо нэг ч ялж байгаагүй түүхээ зогсоосон нь энэ. Мөн Барса сүүлийн 4 хоногт 2 дахь удаагаа шүүгчийн мэдлийн цагт гоол хийн хожиж буй юм.

“Спортинг” – “Базель” 2:0 (0:0)

Гоол: 1:0 – Романьоли (55), 2:0 – Дерлей (86)

“Спортинг”: Руи Патрисиу, Абел, Тонел, Полга, Грими, Моутинью, Рошембак (Вукчевич, 46), Мигел Велозу, Романьоли, Дерлей, Поштига (Янник, 73).

“Базель”: Костанцо, Дзанни, Ферати, Абрахам, Сафари, Карлитуш, Хюггель, Гясула, Чипперфилд, Хелаберт (Эргич, 60), Штреллер.

тт хож тэн хдл Б-х Оноо
1. Барселона 2 2 0 0 5-2 6
2. Спортинг 2 1 0 1 3-3 3
Шахтер 2 1 0 1 3-3 3
4. Базель 2 0 0 2 1-4 0

“D” хэсэг

“Атлетико” – “Марсель” 2:1 (2:1)

Гоол: 1:0 – Агуэро (4), 1:1 – Ньянг (16), 2:1 – Рауль Гарсия (22).

“Атлетико“: Франко, Перния, Хейтинга, Уйфалуши, Переа, Рауль Гарсия, Пауло Ассунсао, Мигель, Макси Родригес, Синама-Понголь (Манише, 67), Агуэро.

“Марсель”: Манданда, Тайво, Хилтон, Боннар, Эрбате (Зюбар, 46), Шейру, Сана, Зиани, Бен Арфа (Зенден, 51), Вальбуэна (Коне, 76), Ньянг.

11 жилийн дараа Европын элитүүдийн оролцдог тэмцээнд эргэн ирсэн Атлетико Мадридчууд өөрийн Висенте Кальдерон цэнгэлдэх хүрээлэндээ цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Энэ тоглолтын гол дүр нь С. Агуеро хэмээх залуу байсан нь гарцаагүй. 2 тоглолтын дараа 6 оноо авсан тэд одоо хоёронтаа Ливерпултэй тулалдана. Сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй.

“Ливерпуль” – ПСВ 3:1 (2:0)

Гоол: 1:0 – Кюйт (4), 2:0 – Кин (34), 3:0 – Джеррард (76), 3:1 – Куверманс (78).

“Ливерпуль”: Рейна, Арбелоа, Фабио Аурелио, Каррагер, Шкртел, Джеррард, Хаби Алонсо, Риера (Бенаюн, 68), Кюйт, Кин (Лукас Лейва, 76), Торрес.

ПСВ: Исакссон, Кромкамп, Марселлис, Бреше (Питерс, 46), Сальсидо, Симонс, Мендес (Джуджак, 76), Кулина, Вуйтенс (Куверманс, 60), Баккал, Амрабат.

Энэхүү гоол Стивен Жеррардын 100 дахь гоол байлаа. Жеррард Ливерпулын түүхэнд 100-аас дээш гоол хийсэн 16 дахь тоглогч нь боллоо. “100 гоол хийнэ гэдэг том амжилт. Ялангуяа хагас хамгаалагчийн хувьд. Жеррард цаашид ч гэсэн энэ тоогоо улам нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Рафа Бенитез хэлжээ.

Мөн 35.6 сая долларын үнээр “Энфилд”-д хөл тавьсан Робби Кин 11 тоглолт гоолгүй таваргасны эцэст сая анхны гооло хийлээ. Рафаель Бенитесийн баг 2 тоглохдоо 6 оноо авсан нь тэдний “Аваргуудын лиг”-ийн хамгийн сайн эхлэл юм байна. Мөн Дирк Кюйт Аваргуудын лигт 16 дахь тоглолтондоо 10 дахь гоолоо хийсэн бол энэ тоглолт Рафагийн Ливерпулыг удирдсан 250 дахь тоглолт болсон байна. Ливерпул ялалт байгуулснаар хэсгээ Атлетикогийн хамт тэргүүлж байгаа, мөн Стивен Жеррард гоол хийснээр 3 гоолтой болж, Агуерогийн хамтаар мэргэн буучдыг тэргүүлж байна.

Ливерпулын хамгийн олон гоол хийсэн тоглогчдыг танилцуулвал:

1 Ian Rush 346
2 Roger Hunt 286
3 Gordon Hodgson 241
4 Billy Liddell 228
5 Robbie Fowler 183
6 Kenny Dalglish 172
7 Michael Owen 158
8 Harry Chambers 151
9 Sam Raybould 130
10 Jack Parkinson 129
11 Dick Forshaw 124
12 Ian St John 118
13 Jack Balmer 111
14 John Barnes 108
15 Kevin Keegan 100
= Steve Gerrard 100

тт хож тэн хдл Б-х Оноо
1. Атлетико 2 2 0 0 5-1 6
2. Ливерпуль 2 2 0 0 5-2 6
3. Марсель 2 0 0 2 2-4 0
4. ПСВ 2 0 0 2 1-6 0

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Batmunkh says:

    Gerrard hamgiin aguu, hamgiin unench.

    GD Star Rating
    loading...
  2. C.Ronaldo says:

    UGuiee Cristiano Ronaldo Hamgiin aguu toglogch

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: