loading...
Б.ӨЛЗИЙТОГТОХ (2008-10-02)


Бээжингийн олимпод манай жүдочид хэрхэн барилдсаныг уншигч та андахгүй мэдэж байгаа. Олимпийн аварга цолтон энэ л спортоос төрсөн билээ. Цагаан өмсгөлтнүүдийг Бээжинд амжилт гаргахад дасгалжуулагчдынх нь оруулсан үүрэг асар их. Олимпод шавь нараа дасгалжуулан оролцсон Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, Ч.Насантогтохтой уулзаж ярилцлаа.
-Бээжингийн олимп сэтгэлд тань олон сайхан дурсамж үлдээсэн нь мэдээж. Жүдочдынхоо амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сэтгэл хангалуун байна. Наймдугаар сарын 14 манайхны хувьд бэлгэшээлтэй өдөр. Афины олимпийн энэ өдөр Х.Цагаанбаатар хүрэл медаль зүүж, 2008 оны энэ өдөр Н.Түвшинбаяр маань алт авсан. Жүдочид маань Бээжинд урамтай сайхан барилдаж багийн амжилтаар 187 орноос тавдугаар байр эзэлсэн. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, Д.Нямхүү нарыг хэрхэн барилдсаныг манайхан мэдэж байгаа. Тэд медаль хүртэх боломжтой байсан.
-Үнэнийг хэлэхэд медаль хүртэх найдлагатай тамирчнаар Х.Цагаанбаатар гавьяатыг нэрлэсэн хүн олон байлаа. Гэсэн ч бэртлийн улмаас сайн барилдаагүй. Түүний талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Бид Цагаанбаатарт найдлага тавьж байсан. Гэсэн ч хариуцлагатай үед бэртэл авсан учраас санасанд хүртэл амжилт гаргасангүй. Түүний хувьд олимпийн наадам үүгээр дуусахгүй. Олон улсын жүдо бөхийн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу ДАШТ-ийг жил бүр зохион байгуулж байхаар болсон. Тиймээс Цагаанбаатар ДАШТ-үүд хийгээд 2012 оны олимпод амжилт гаргах бүрэн боломжтой.
-Олимпийн өмнөх дурсамжийг сөхье. Та Н.Түвшинбаярыг олимпийн аварга болно гэдэгт хэр итгэлтэй байв?
-Бээжингийн олимпийн өмнөх цугларалт дээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ирээд “Багш аа, манай жүдочдоос хэнд алтан медаль авах магадлал өндөр байна” гэж асуухад “Түвшээ аварга болж магадгүй” гэж хэлж билээ.
Н.Түвшинбаярын хувьд сугалаа хатуу таарсан. ОХУ-ын дасгалжуулагч С.И.Тобаковтой энэ талаар ярилцахад “Манай тамирчид үхлийн хэсэгт таарчээ” гэж хэлж байсан юм.
Японы алдарт бөх Сүзүкиг сүүлийн найман жилийн хугацаанд өрсөлдөгчдөө ялагдаж байхыг би л лав хараагүй. Түвшинбаярын хувьд нэг онцлог бий. Дэвжээнд анх удаа барилдаж байгаа бөхөө заавал ялчихдаг юм. Олимпод тэр ингэж л барилдсан. Бразилд болсон ДАШТ-д ч ямар бөх болохоо харуулсан.
-Тамирчин бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Н.Түвшинбаярын хувьд…
-Түвшинбаяр маш тайван. Энэ нь хүн бүхэнд заяадаггүй эрхэм чанар.
-100 кг-д барилддаг байж үнэмлэхүйд зодоглож л явсан.
Мөн Түвшинбаяр ямар ч тэмцээний үед нойроо сайн авч чаддаг. Наймдугаар сарын 14-нд ч гэсэн “Сайхан унтлаа” гэж ярьж байсан. Тамирчин бүхэн ийм байдаг бол өндөр амжилт гаргана даа.
-Жүдочид өндөр амжилт гаргахад нөлөөлсөн гол зүйл юу вэ?
-Бэлтгэл хийх газраа зөв сонгосон. Бид Нүхтэд бэлтгэл хийсэн юм. Бэлтгэл хийх орчин болон хоол ундны хувьд сайхан газар шүү. Тэнд ажилладаг хүмүүс биднийг сэтгэл санаагаар их дэмжиж байсанд талархаж явдаг.
-Түвшинбаярыг сэргээш хэрэглэсэн гэх худал яриа дэгдээхэд хэрхэн хүлээж авав?
-Бухимдалгүй яах вэ. Казахстаны дасгалжуулагчидтай уулзахдаа “Танайхан яагаад ийм худал цуу дэгдээж байгаа юм бэ. Казахстанд болох тэмцээнд манай нэг ч тамирчин оролцохгүй” гэж хэлсэн.
-Лондоны олимпод манайхан энэ амжилтаа бататгаж чадах уу?
-Олимпийн аваргатай болсноор тамирчин, дасгалжуулагчдын хариуцлага нэмэгдэж байна. Бэлтгэл хийх орчинг улам л сайн болгож, хангамжийг нэмэгдүүлбэл амжилтаа бататгаж, дээшлүүлэх боломжтой. 2012 оны олимпийн өмнө болох ДАШТ-үүд ч томоохон сорилт болно. Монгол хүн олимпод аваргалж болдгийг харуулсан юм чинь аварга цолоо баталгаажуулж чаддагаа мэдрүүлэх л ёстой.
-Олимпоос медаль хүртсэн тамирчдадаа төр засаг, ард түмэн хүндэтгэл үзүүлж, шагналын хур ч нэлээд буулаа. Ингэхэд дасгалжуулагчдын хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлж чадаж байна уу?
-Дасгалжуулагчдын хөдөлмөрийг төр засгаас зохих ёсоор үнэллээ. Гэхдээ Засгийн газрын мөнгөн шагналын тогтоолыг өөрчлөх хэрэгтэй. Тамирчдын амжилтыг ингэж үнэлнэ гэж заасан мөртлөө дасгалжуулагчдынх тусгагдаагүй. Дасгалжуулагч үгүй бол тамирчин амжилт гаргахгүй.
Тиймээс тамирчдыг урамшуулахын хэрээр дасгалжуулагчдыг үнэлдэг баймаарсан. Мөнгөн шагналаас болж багш, тамирчдын дунд үл ойлголцол үүсч байна.
-Өөрөөр хэлбэл, дасгалжуулагчдыг амьдралын баталгаатай болгох хэрэгтэй гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр олимпийн аварга бол олимпийн аваргын дайтай амьдрах хэрэгтэй гэж сайхан үг хэлсэн. Тэгвэл дасгалжуулагч нь ч гэсэн олимпийн аварга төрүүлсний дайтай амьдрах хэрэгтэй биз дээ.
Дасгалжуулагчдын амьдралын баталгаа үнэхээр хангалтгүй. Миний хувьд Москвагийн олимпод тамирчдаа сайн оролцууллаа гэж төрөөс гурван өрөө байраар шагнуулж байсан. Одоо ч тэр байрандаа л амьдарч байгаа.
-Лондоны олимпод бэлтгэхэд нэн тэргүүнд юу чухал вэ?
-Цаг алдалгүй шигшээ баг байгуулах хэрэгтэй. Тэгвэл Лондоны олимпод цаг алдалгүй бэлтгэнэ. 2009 оны шигшээ багийн төсөв гайгүй тусгагдсан гэж сонссон. Хамгийн гол нь цагтай өрсөлдөн хөдөлмөрлөж, шигшээ багийн тамирчдыг зөв сонгох хэрэгтэй. Мөн БТСУХ-ны дэргэд биеийн тамирын сургууль нээгдэх болсныг сонссон. Энэ сургуулийг чанаржуулбал тамирчдын амжилтын буухиа тасрахгүй биз ээ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Манай сониноор дамжуулан юу хэлмээр байна вэ?
-Энэ дашрамд нэг зүйлийг онцолмоор байна. Миний төрсөн ах Ч.Дамдиншарав 1968 оны олимпоос медалийн салхи хагалж хүрэл медаль зүүж байсан. 40 жилийн дараа Н.Түвшинбаяр маань олимпийн анхны алтан медалийг хүртлээ. Ах маань өөрөө олимпийн медаль авсан төдийгүй олон шавь, хөдөлмөрийн баатар, гавьяатуудыг төрүүлсэн хүн. Тиймээс ардын багшийн хэмжээнд хөдөлмөрлөсөн гавьяатан гэхэд хилсдэхгүй.
Түүнчлэн олимпийн медальтнуудыг нээж гаргасан анхны багш нарт төр засгаас гавьяат цолыг нь өгөөсэй гэж боддог юм. Тухайлбал, олимпийн хүрэл медальт Д.Нармандахын анхны багш Ш.Бат-Орших, Х.Цагаанбаатарын анхны багш Н.Батлав, олимпийн аварга Н.Түвшинбаярынх Ш.Эрдэнэ-Очир нар шүү дээ. Тэдний хөдөлмөрийг төр засгаас одоо хүртэл үнэлээгүй байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
loading...




ZUV DACGALJUULAGCH NAR TAMIRCHIDTAIGAA MUNGU XUVAALTSANA GEDEG !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
loading...
2008 îíä ìàíàé æóäî áºõèéí øèãøýý áàã óðä ºìíº áàéãààã¿é àìæèëò ãàðãàæ Í.Ò¿âøèíáàÿð ìààíü îëèìïèéí àíõíû àëòàí ìåäàü àâ÷ ìîíãîë ò¿ìíýý áàÿðëóóëñàí 08-14-íûã áèä ìàðòààã¿é. ýíý àìæèëò áîë Íàñàíòîãòîõ áàãøèéí ãàâúÿà ç¿òãýë, óéãàã¿é õºäºëìºð íºëººëñºí ãýäýãò ñàíàë íýã áàéíà. Èéìä áàãø, øàâü 2 -í àìæèëò áàéãàà ó÷èð òºð çàñàã àëàã ¿çýëã¿é øàãíàë óðàìøóóëàëûã àäèëõàí ºãºõ íü ç¿éòýé. ÓÈÕ ýíý õóóëèéã áàòëàõäàà ÿàðñàí÷ þì óó àëäààòàé /öîîðõîéòîé/ õóóëü áàòàëñíààñ áîëæ áàãø, øàâèéí õîîðîíä ¿ë îéëãîëöîõ ÿâäàë ãàð÷ áàéíà. Ìîíãîëûí õóóëü 3 õîíîãòîé ãýæ ÿðüäàã øèã ýíý õóóëèà äàðóéõàí çàñàæ òàìèð÷äûí äàñãàëæóóëàã÷ íàðûí ìºíãºí øàãíàëûã øèéäýõ íü ç¿éòýé. Ìîíãîëûí ìèíü òàìèð÷èä ýõ îðíûõîî äàëáààã äýëõèéí ºíöºã á¿ðò ìàíäóóëàñàé ãýæ åðººëººð ºíäºðëºå.
loading...