loading...
Бокс сонирхогчдын хамгийн ихээр хайрладаг, хүндэлдэг 10 шилдэг боксчинг танилцуулж байна. Боксын спорт нь хамгийн эртний спортын төрлүүдийн нэг бөгөөд, эртний олимпын наадмын анхны төрлүүдийн нэг билээ. Тэр үеэс л уралдаан тэмцээнд ялсан хүмүүс олон хүний хайр, талархлыг хүлээсээр ирсэн. Ингээд та бүхэндээ шилдэг 10 боксчинг танилцуулъя.
Шугар Рэй Робинсон: 1940-1965 онд тоглож байсан. Мэргэжлийн боксын кареераа 175 ялалт 19 тэнцээ, 6 ялагдалтайгаар өндөрлөсөн. (109 нокаут) Түүнд боксчин хүнд байх ёстой бүхий л хурд, хүч, ур чадвар бүгд байсан юм. Түүний олон олон ялалтын цувралыг зөвхөн Жое Максим л зогсоожээ. Тэрбээр мэргэжлийн бокст хийсэн 202 тоглолтынхоо турш ганц ч удаа тоолуулж үзээгүй, мөн түүний шилдэг тоглолт нь түүнийг Мухамед Али, Шугар Рэй Леонард нараас илүү хайр хүлээхэд хүргэжээ.
Мухамед Али: 1960-1981 онд тоглож байсан. Мэргэжлийн боксын кареераа 56 ялалт 5 ялагдалтайгаар өндөрлөсөн. (37 нокаут) Зууны шилдэг боксчин гэдэг алдрыг хүртсэн.Түүнийг агуу гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Тэрээр хоёр үеийн шилдгүүд болох Сонни Листон, Жорж Формэн нарыг 1964, 1976 онуудад тус тус ялж, мөн ялаа шиг хөнгөн, цохилтыг нь зөгийнд хатгуулж буй мэтээр зүйрлэж байлаа.
Жо Луис: 1934-1951 онд тоглож байсан. 68 ялж 3 ялагдсан. (54 нокаут)Жо Луис түүхэнд хамгийн анхны хүнд жингийн дэлхийн аварга хэмээн тэмдэглэгджээ. Тухайн үедээ өөрийнхөө ур чадвараар дэлхийд гайхагдаж өрсөлдөгч болгоноо ялснаар дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн билээ. “Black bomber” хочит тоглогч гартаа маш хүчтэй байсан бөгөөд цохилтыг нь бүх үеийн хамгийн шилдэг гэж үздэг.
Шугар Рэй Леонард: 1977-1997 онд тоглож байсан. Мэргэжлийн боксын кареераа 36 ялалт, 3 ялагдал, 1 тэнцээгээр өндөрлөсөн. (25 нокаут)2 дахь шилдэг Шугар Рэй жинхэнэ шоумен байлаа. Мөн түүнээс гадна өөрийн биеэ авч явж байгаа байдлаар ч гэсэн жентлмен, 80-аад оны бүсгүйчүүдийн шүтээн нь байсан юм.
Роберто Дюран: 1968-аас 2001 онд тоглож байсан. 103 ялж 13 ялагдсан. (69 нокаут) Тэр жингийнхээ бүх үеийн шилдэг нь. Тэрбээр хамгийн анх 35 насандаа л Шугар Рэй Леонардад ялагдаж байжээ. Тэрбээр жингийнхээ дэлхийн аварга цолыг 26 жилийн турш эзэмшсэн юм.
Уилли Пеп: 1940-1966 онд тоглож байсан. 230 ялж 11 ялагдаж 1 тэнцсэн. (65 нокаут) Нийт 230 ялсан нь үнэхээр шилдэг. Жинхэнэ хамгаалатын мастер байсан юм. Автомашины аваарт орсноор өөрийн кареераа өндөрлөжээ.
Карлос Монзон: 1963-1977 онд тоглож байсан. 87 ялж 3 ялагдаж 9 тэнцсэн. (59 нокаут)Жингийнхнийхээсээ өндөр, хүчтэй байсан тэрээр 1970-аад оны Аргентиний бахархал байлаа. Тухайн үедээ дунд жинд авч болох бүхий л шагналыг авч байсан юм.
Мэрвин Хаглер: 1973-1987 онд тоглож байсан. 62 ялж 3 ялагдаж 2 тэнцсэн. (52 нокаут)Тэрээр хөлийн ажиллагаагаар үнэхээр гайхагдаж байсан юм. 80-аад оны дунд жингийн дэлхийн аварга. Ганц л хүнийг ялж үзээгүй. Тэр нь дээр дурдсан Монзон.
Роки Марчиано: 1947-1955 онд тоглож байсан. 49 ялж ганц ч ялагдаагүй. (43 нокаут)Бүх цаг үеийн хамгийн агуу аваргуудын нэг. Ялагдаж үзээгүй байсаар зодог тайлсан аварга.
Рой Жонс. 1989-2005 онд тоглож байсан. 49 ялж 3 ялагдсан. (38 нокаут)1988 онд олимпын аварга болоод л мэргэжилд шилжсэн. 90-ээд онд дунд жин, хүнд жинд “тасархай” байсан. Охид, бүсгүйчүүдийн шүтээн нь.
Спортын цонх сэтгүүл, 2005 он
loading...




нэг ийм юм би бичиж байж. Миний дуртай Оскар де ла Ойяа байхгүй байна
loading...
ene bol ene hunii l setgegdel baih gehdee edgeer boxchid unendee auguu humuus shuu
loading...
ta tenegee box medkv bj bitgi hutsaad bai haha
loading...
aguu tumur hochit mike tayson yagaad baihgui bgain ergvv malaa chi box gej yu baidgiig mededgvi ymuu tee.
loading...
Оскар ч алга, Тайсон ч алга, Льюс ч алга. Гэхдээ энэ массыг хамарсан жагсаалт биш үү. Тайсонд дуртай хүн олон байсан, түүний адил дургүй хүн ч олон байсан
loading...
“Пан Монгол” кикбоксын клубт хичээллэхийг урьж байна. Сарын төлбөр-15,000 төгрөг, нэг удаагийн бэлтгэл-2,000 төгрөг.
Хаяг: БГД, 4-р хорооллын эцэс, гэмтлийн эмнэлгийн урдуур дунд замаар яваад Стандарт авто сервисийн яг замын эсрэг талд Эко констракшны байранд байрлаж байна. Хуучин 78-р сургууль буву Эрдмийн Ундраа цогцолборын баруун талд.
Утас: 8883-1121
loading...